Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 28 January 2012

Хүүхнүүд нь хаачив?


Ѳчигдѳр эндхийн Бадминтоны холбоонд элсээд орой дугуйланд нь яваад очлоо.

Тэгээд сүр сүр юм асууж асууж надад хувцасны ѳрѳѳ зааж ѳглѳѳ. Ааар том ѳрѳѳ, шүршүүр энэ тэр нь майр олон нээрээ. Хувцасаа сольчоод ракетаа бариад заал уруу ортол дан эрчүүд тоглож байна.

Тэгэнгүүт эгч майр хурдан сэтгээд охидын заал эрээд явж ѳглѳѳ. Тэсгэн байдаггүй. Багш дээрээ ирээд асуусан чинь охид гэж тусдаа байхгүй, холилдоод ордын гэж авдын.


  • Охидууд нь хайцын?
  • Ирдэггүй ш дээ
Баахан арзайсан харчуул дунд ороол явцан. Ээж надад хийморийн сан тавиулахдаа эрийн даллага авхуулчаагүй байгаа энэ тэр гээд бодоод амжлаа ш дээ. 

Тэгсэн нэг ахимаг насны хүн тоглох уу л гэжийн. Тоглоёоо гээл ороод явцан. Навс хожигдцы ш дээ. 

Дараа нь хосоор 5 удаа тоглоод манай тал нэг хожоод 4 хожигдоод. Тэр нь дандаа надаас болж хожигдсон. 

Нэг залхмаар юм нь тоглолт дуусах болгонд тоглосон хүмүүстэйгээ гар барьдаг, нялуун наасан. Бас тоглолт эхлэхээс ѳмнѳ багт баярыг хүргье л шахуу юм болхын. Монгол уруу хѳрвүүлбэл сайхан тоглоцгооё, амжилт хүсье л гээд байгаан. 

Тэгсэн багш намайг гаргахдаа ширүүн гаргаж байна гээд зѳѳлѳн гаргах арга зааж ѳгсѳн. 

7 хоногт 3 удаа дугуйлантай. Ажилдаа явахаараа тасдаал амрахаараа тоглоол. Баруун гар, нуруу энэ тэр бѳѳн хѳндүүр л байна. 

Хүүхнүүд нь хаачив гэсэн чинь манай тѳслийн 2 хүүхэн лав цасны мотоциклоо унаад хэдэн хайрцаг шар айраг ганзаглаад мод уруу ороод явцан. 2 хононо гэсэн байхаа. Шар айргаа уугаал худлаа яриал амбаар шиг юманд гал түлээл,гарч цасны мотоциклоороо давхиж жаахан дүүлж ирээл тэгээл амарч байгаан гэнээ.

Зарим хэсэг нь хүүхдээ гаргаад., хараад гэртээ л сууж байгаа байх. Эхнэр нь ажил хийж хүүхдээ харуулснаас ѳѳрѳѳ хүүхдээ хараад нѳхѳр нь ажилаа хийж байх нь зардал нь хямд гэж байгаам даа.

2 comments:

  1. аанхаа сонин л техниктэй улсууд байна.. за тэгээд тоглоод байнашүдээ.. манайхан бол тоглохуу тоглоёоо ....... болихуу больёоо гэнэшт хаха

    ReplyDelete
  2. Delgermaa Erka мину, оо ёстой үзэж өгч байгаа хө.Тэгж байгаад шигшээд үзнээ ккккк

    ReplyDelete