Шинэ он гарж байхад би гэдэг хүн гар утсаа хаана байгааг мэдэхгүй байлаа ш дээ. Энд миний утас бол бэлэг дурсгалын үүрэг гүйцэтгэдэг юм. Машинаа унаж гадуур явахдаа л утсаа авч явдаг юм. Бусад үед бол утас хаана байгаа нь сонин биш.
За тэгээд оны хэд дэх ѳдѳр ч билээ дээ гэнэт машинаа унаж гарах болоод утсаа хайж хайж арай гэж олоод асаатал дон дон дон дон гээд зурвас ирдийн. Ѳѳ нѳгѳѳ тѳлбѳрѳѳ нэхсэн л санамж биз гэж бодоод устгах санаатай нээтэл,
Шинэ оны баярын мэнд хүргэе гэсэн зурвас Монголоос ирсэн байлаа. Мобикомын дараа тѳлбѳрт дугаар байдаг би санах гээд хэний дугаар гэдэгийг нь олж чаддаггүй.
Дэмий л баахан тэр болов уу энэ болов уу гэж баахан таамаг дэвшүүллээ. Яг үнэндээ би маш их баярлаж байлаа. Учир нь тэр зурвасыг Монголын цагаар он солигдохын ѳмнѳ буюу 11 цаг 55 минутанд намайг дурсан санаж зурвас илгээсэн байсанд нь маш их баярлаж байлаа.
Блог уншдаг хүн юм уу ч гэж бодож үзлээ. Учир нь Монита зохиож байгаа нэрээр Канад гар утасны дугаараа блогтоо дурссан байсан тул боломжит хувилбар бас мѳн байлаа.
Тѳрсѳн ѳдрѳѳрѳѳ маш их эрч хүч орж тэр хүн үрүү залгаж маш их баярласнаа хэлье гэж зориглоод залгалаа. Дийн дийн...
- Байна уу?
- Байна, Сайн байна уу та?
- ... үү гээд шууд иргэний үнэмлэхний нэрээр дууддаг байна ш дээ
- Сайн уу миний найз?
- Ѳѳ сайн сайн, ... юм уу (арай гэж дууг нь танив)
Тэгсэн хэн байсан гээч нѳгѳѳ яагаав дээ ....Манай хуучин ажилын, манай хэлтэсийн залуу ккк
Бид 2 дѳрвѳн жил хамт ажиллахдаа эхний нэг жил нь дандаа мууддаг байж билээ. Энэ чиний ажил ѳѳрѳѳ хий, бага давар, чадахгүй, чамайг хэн тоодын, чамд эхнэр, нѳхѳр олдохгүй ...энэ тэр гээд муудалцаал явж байдаг байсын.
Хоёр дахь жилээс нь арай гайгүй болоод бие биенээ ойлгож эхлээд, гурав дахь жилээс нь үй зайгүй найзууд болоод дѳрѳв дэх жилээс нь аймаар сүртэй миний муу ганц найз гээд бие биенээ дуудаад, амарч ирээд уулзахдаа учиргүй тэврэлдээд, юм л бол бие биенээ магтаж байдаг болсон.
Тэгсэн хѳѳрхий тэр минь намайг дурсаад баярын мэндчилгээ илгээжээ. Үнэндээ би тэр 4 үгээр хэд хоног л хоол хийж гүйсэн дээ.
Одоогоор найз маань маш үзэсгэлэнтэй гүнжтэй гэрлээд хѳѳрхѳн охинтой болж, том аав болсоон. Найздаа дахин баярласнаа илэрхийлье.
өөө чи тэр залууг уургалж аваагүй байсан юмуу хэх э
ReplyDeleteI am here..........I am Billioner мину, хэ хэ хэ өөр эмэгтэй уургалцан байсан байна лээ гэсэн
ReplyDeleteуургалаад л авах байсымдаа
ReplyDeleteDelgermee Erka мину,бүр цэцэрлэгт байхдаа уургалцан байсым шиг байна лээ кккккк.
ReplyDelete