Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 7 January 2012

Хорьтын настай Дүү нартаа

Хорьтын настай дүү нар минь ээ
Хоёрхон чавхдасаар хорвоог хѳглѳдѳг Морин Хуур шиг
Хайрлаж явах нас шүү, гамнаарай

Арван найман наснаас чинь ялгаатай
Айлын эхнэр эсвэл нѳхѳр болчиж магадгүй
Аанай чи харин тогтох ёстой шүү, ухаажаарай


Ээжийнхээ үгэнд сайн орж
Эдээр биш эрдэмээр биеэ чимж яваарай
Ээ дээ энэ их чухал шүү, сайн бодоорой

Сартай шѳнийн болзоонд зогсохдоо
Саарал цагаан хоёрыг сайн ялгахгүй бол
Сааруулчиж ч магадгүй, сайжруулж ч магадгүй, тунгаагаарай

Орсон борооны хойноос цув нѳмрѳхдѳѳ
Ѳнгѳрсѳнийг дурсаж биш
Ирээдүйг харж сэтгэх ёстой шүү, бүү алдаарай

Гоё сайхан эд хѳрѳнгѳ, чимэглэл гэж
Гадуур дотуур үсрээд яахав ээ
Залуу нас чинь чамайг бүхнээс сайхан чимнэ, гэрэлтээрэй

Хавар, намарын цагаар
Хачин их дулаалж заншаарай
Хайруу хѳтүүд жиндэх вий, бѳѳцийлѳѳрэй

Бор дарсанд шунаад яах вэ
Борви бохисхийлгүй ажилд суралц
Буурай болхоороо тогтоож уухгүй юу даа, нялхраарай

Хѳнгѳн, хуурмаг зүйл мэр сэр бий
Холуур болж ѳгвѳл бүр холуур
Даялж биш жишиж ѳнгѳрѳѳрэй, бас болгоомжлоорой

Бачимдаж, бухимдсан ч гэлээ
Болох болохгүй үгсээр хэн нэгнийг бүү гомдоогоорой
Болж ѳгвѳл баярлуулж яваарай, буурь заагаарай

Хорьтын настай дүү нар минь ээ
Хайртай гэдэг үгийг хэлж яваарай
Хайр дээр чинь амьдрал тогтдог юм, жаргаарай

11 comments:

  1. баяр хүргий
    юун лаг захиас сургаал бичээ вэ

    УУБ

    ReplyDelete
  2. Баярлалаа, тойрж биш туулаад гараад ирлээ ш дээ ккккк.

    ReplyDelete
  3. Баярлалаа, Монгол Бүсгүй мину.

    ReplyDelete
  4. 4 биш 3 мөртүүд их сонирхолтой болж

    ReplyDelete
    Replies
    1. Жаахан хөгжүүлий даа тэгвэл ккк

      Delete
  5. Өө энэ цагийн агуу блогчин бншд.

    ReplyDelete
  6. Like. Их таалагдлаа.

    ReplyDelete
  7. Like. Их таалагдлаа.

    ReplyDelete