Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 14 January 2012

Шивээс

Шивээс гоё уу?


Би нэг хэсэг мухар олгойныхоо сорив дээр шивээс хийлгэе гэж бодож байгаад сүүлдээ больчихсон.


90-ээд оны сүүлээр яарч олгой гуай гарч ирээд оёдол гэж чоно үргэж гүймээр шүү дээ.

Олгой ургаагүй бол Модельд үзээд алдий гэж боджийсийн. Тэгээд будаа будаа.

За тэгээд шивээс хийлгэе гэж бодход юу хийлгэхийн бэ? Нэлээд сайн бодохгүй бол хэдэн жилийн дараа муухай санагдвал яахын одоо.

Дурласан энэ тэр үедээ бүр бодоод ч хэрэггүй. Ойлгомжтой хар юмны нэр сонгоно. Тэгээд шатсан зөндөө шивээс үзсэн.

Одоо гэхдээ шивээс хийлгэх бодлоо бүр орхисон. Харин дэмжиж байгаа. Яаж гэж бодож байна. Би Монгол Бичигээр шивээс хийлгэсэн нэг ч Монгол хүн хараагүй л байна. Аан харин гадаад бол зөндөө байнаа. Бүгдэд нь би бичиж өгсийн. Түүнийгээ бариад очиход шивээс хийдэг хүн дуурайлгаад сайхан шивчихдэг юм билээ. Шавь гэхийм уу юу гэхийн одоо.

1. Канад залуу-Охиныхоо нэрийг маш томоор нуруун дээрээ шивүүлсэн. Нуруу бол тэр чигээрээ Монгол Бичиг

2. Канад залуу- Хоёр охиныхоо нэрийг нэг нэгээр нь хоёр гарынхаа шуун дээр шивүүлсэн. Хоёр шуу тэр чигээрээ Монгол Бичиг.

3. Канад залуу- Хоёр хүүхдийнхээ нэрийг бас шуун дээрээ шивүүлсэн.

4. Франц залуу, Дани хүүхэн хоёр БИД ҮҮРД ХАМТДАА гэж шуун дээрээ шивүүлсэн.

5. Канад залуу-Охиныхоо нэрийг бас нуруун дээрээ шивүүлсэн. Нуруу бол тэр чигээрээ Босоо Монгол Бичиг.


Дөнгөж сая нэг захиалга авлаа. Манай ажилын газрын нэг залуу охиныхоо нэрийг шуун дээрээ шивүүлнэ гэнээ.

-Охин чинь хэдтэй вэ?

- Төрөөгүй байгаа

-Айн???

- Тийн төрөөгүй байгаа. 02 сарын дундуур төрнө.



Энд бол төрөөгүй хүүхдэд төмөр өлгий байтугай их бэлддэг гэсэн. Өрөө мөрөө, хувцас хунар, тоглоом моглоом. Тэгээд төрөөгүй байхад нь нэрий нь өгцөн шивүүлнэ гэнээ.

13 comments:

  1. bi bas shivees hiilgemeer l bn gehdee end shiveestei hund ih durgui, bas olon niitiin gazruud boloh saun bassein ntr gazruud shiveestei hund uilchildeggui um shig bnlee. shiveestei yu gj bnga asuudag gsn.

    hehe ymr soniniin bi ergen toirond er emgui nul mongol bichgeer biyen deeree ug shivuulsen uls bdi sht. minii eh oron yu yu ch bilee dee martchihaj ih l goyo utgatai neeh urt oguulberuud bichuulsen bdin. bur neg eregtei, emegtei 2 nz maani nuruu ni bituu geed boddoo hehe. duu maani bas garinhaa shuun deer eh oron yu ch bilee tm shiveestei. ohiduud moron deeree maaniin 7n useg shivuuldeg blsn bnlee, neg yosondoo hamgaalalt gnee.

    sayahan hamaatni ohiduud unen tasarhai shiveesnuud hlguulsen bnlee horhoi hureel bgaa hohoho

    ReplyDelete
  2. bi ch neeh olon shiveestei hun harj baigaagui ee , neg mongol zaluug harsan chin chono geed mongol bichgeer shivuulchihsen baisan.

    ReplyDelete
  3. хүн гоёж болноо, гэхдээ тэгэж махан дээрээ зурж гоёж байгааг би лав ердөө ч таалдаггүй. эрчүүд бол өөр хэрэг, гэхдээ хэтэрхий аймаар шивээснээс бусдаар. хүн үргэлж залуу, омголон явахгүй. өтлөөд ач гучаа тойруулаад суух үед тэр бүхнээ яах юм. буцаад арилгах л байх даа, хайран арьс мах....

    гарын шуун дээрээ айхтар үгнүүд шивүүлцэн хижээл насны хүмүүс их л сонин сэтгэгдэл төрүүлдэг байсан даа хүүхэд байхад.

    за тэгээд хүн хүний сонирхол өөр юугаараа яаж наадах нь над юуны пад байхав дээ....

    ReplyDelete
  4. Би ч гэсэн мөрөн дээрээ Монгол бичгээр Миний Монгол, эсвэл Монгол Улс Мандан Бадраг гэх мэтээр бичүүлээд явдаг, Шивээс биш л дээ Болдог бол шивээс хийлгэмээр л байдаг юм гэхдээ шивээс хийлгэх гэхээр миний ажиллах салбарт таарахгүй гэх юм уу даа. Бас ээж болчихоод учиргүй шивээстэй хүүхэн төрөх гээд тийчлээд, эсвэл хүүхдээ хөхүүлж байна гэж төсөөлөхөөр авалцалдаагүй санагдаад байдаг юмаа.

    ReplyDelete
  5. Би лав шивээсэнд аймар дуртай кк. Хийлгэх гээл хийлгэх гээл нэг л чадахгүй кк. Монго улсын төлөө зүтгэе гэж бичүүлмээр санагдаад байдийшд кк энэ нээх гоё үг би зурагтаар хүртэл цэргүүд ингэж хэлэхийг сонсоод уйлах гээд байдийн кк

    ReplyDelete
  6. Гуталчин мину, наана чинь нээрээ шивээстэй Америк хүнийг оруулаагүй гээд шуугиад байсан яг тийм юм байна. Тэгж байгаад тэр олон Монгол Бичгэн шивээстэй хүмүүсээ надад үзүүлээрэй хө.

    Chuups мину, Ямар гоё шивээстэй хүн бэ тээн

    Монгол Бүсгүй мину, харин тиймээ арилгаж болдоггүй гэхээр онцгүй санагдаад больчоод байгаан. Биеээ эрээн бологсон шивээстэй хүмүүс энд зөндөө бий, үнээр аюумаар

    MRowan мину, тэр түр зуурынх чинь болжий ш дээ, нэг удаа ч гэсэн тэгж үзнээ

    miralce мину, гоё үг тээн наадах чинь, өөрөө л гоё гэж бодвол шивүүлэхгүй юу даа хө

    ReplyDelete
  7. GOY bas oir toirniihon maani huleehj avdaggui demjdegguin. Chamaig shivees hiilgtsen bohi zajlaad yavj bh yum bol bgaagaas chin 2 shat dutuu unelej harna hun geed bdgiin kkk

    ReplyDelete
  8. http://hunsanaa.blogspot.com/2010/11/blog-post_10.html

    ReplyDelete
  9. Сийлэн мину, наад чинь яг үнэн

    Хүн Санаа мину хамига яагахигаад буйн бэ чи

    ReplyDelete
  10. ямар сонин юм .. монгол бичгээр гадаадууд шивүүлээд байна гэж үү чи тэгвэл мангар гоё бичдэг юм байнадаа хэхэ

    ReplyDelete
  11. I am here..........I am Billioner танаа, Би гоё бичдэг гэж өөрийгөө хэлэхгүй ээ. Надаас гоё бичдэг хүмүүс зөндөө бий.

    ReplyDelete
  12. shivees goyoo bi bol hiilgenee

    ReplyDelete
  13. Жагаа мину, юу гэж бичүүлсэнээ хэлээрэй хө

    ReplyDelete