Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 18 January 2012

Чи намайг эзэмдээч, гуйя

Би чамайг санан мэгшиж


Битүүхэндээ мөр холбож сууна

Харин чи намайг тоохгүй удлаа



Хэлбэр галбир бүхий бие чинь нүдэнд харагдаад

Хэл амаараа чамайг наадуулж байна гэж зүүдлээд

Амт үнэрийг чинь хайж аргаа барлаа


Айлын охин Дулмаатай хамт ирдэгийг чинь санах гэж

Араг түшин хоёулханаа зугаацсанаа бодох гэж

Аль эртний дурсамжаа сэргээлээ


Мөстэй өвөл чи надад хэрэгтэй байна

Мөнгөн шүүдэр намайг дааруулж байна

Мэхийн ёсолж гуйя, намайг эзэмдээч

Энэ улс чамд виза өгдөггүй нь тоогүй

Энэ дүрмий нь би өөрчилж чаддаггүй нь харамсалтай

Энэнээс цааш юу хэлхээ би мэдэхгүй


Төгөлдөр сайхан биеийг чинь сүүлд хэзээ харсанаа

Төгрөг мөнгө зарцуулалгүй сүүлд яаж эзэмдсэнээ

Төөрсөн ч, тоогдсон ч би мартахгүй, амлая


Туулайчилж хил давж хийморио унагаад яахав

Төрсөн нутагтаа тааваараа бай

Түүн шиг жаргал үгүйг, чи мэднэ

Хэзээ над дээр ирэхээ хэл

Хэрхэн яаж идэхээ би бодъё

Аяган дотор минь ороод

Аман дотор минь уусаад

Ааруул чи намайг эзэмдээчэээээ


Жич: Ээзгий ааруул ёроолд нь дэвтээстэй

Ээжийн бор аяга харагдаад байнаа...надад зориулагдсан дуу байнаа

10 comments:

  1. Хахаха. Ёо шаал өөр юм бодоод ямар аймаар үг үсэгтэй юм биччихэв ээ гэж бодоод уншсан чинь ааруул байсан байна шдээ. Нээрээ нутагтаа байхдаа тоож иддэггүй байсан юмнуудаа гадаадад ирэхээр аймаар идмээр санагдаад байдаг юм билээ.

    ReplyDelete
  2. yooo yaaar erotic sedeltei arulnii tuhai shuleg vee kkkk zaluu yum bh gesn chin kkk

    ReplyDelete
  3. ehleh sedel ni zaluu baijiigaad syyl ryygee icheed aaruul bolgotsiimuu, esvel...

    ReplyDelete
  4. Нараа мину, Ааруул идмээр үнээр их санагджийнаа хэлэн дээрээ тавиад үлхэж байна гэж зүүдлээд хэрэг алгаа. Аргаа барахдаа шүлэг зохиолоо. Канадын хилээр оруулдаггүй д ээ ааруулыг тэгээл ингээд санаад бишрээл байжын

    Сийлэн мину, харин дараа нь бодсон чинь залуу байх боломжтой болсон байна гэхдээ энэ бол үнэхээр ааруул шүү дээ. Би аариуул идмээр байнаааа

    Гуталчин мину, Баярлалаа. Ааруул нээрээ миний амьдрал юмаа.

    Монгол Бүсгүй мину, ерөөсөө ааруулаар эхлээл ааруулаар дуусжийгаан хө. Би чинь ааруулны хүүхээд байсан байна ш дээ. Ааруул идэхийг үнэхээ их хүсжийн.

    ReplyDelete
  5. bi aaruul yavuulii za kk ilgeemjeer yavuulahaar gataad ochohviideee

    ReplyDelete
  6. Баярлалаа Сийлэн мину, Ааруул явуулах найз сонин явуулах найзаас олон байнаа. Гэм нь энэ улсын хилээр хориотой, тэгээд л виза гээд бичсийн. Баярлалаа найзаа.

    ReplyDelete
  7. Лили мину би өнгөрсөн 6 сард Монголоос гурван найз ирэхэд бүр нэг ориг хөдөөний ааруул идсэн. Хоолой дээрээ байлгаал баймаар байсан даанч дуусцан хэ хэ хэ.

    ReplyDelete