Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 16 January 2012

Давхар иргэншил хэрэгтэй юу?

Манай улс одоо давхар иргэншил баталчих хэрэгтэй ш дээ.
Сонгууль ойртоод тэр үү ойрдоо улс төр, нийгмийн сэдвээр бээгий шахмаар санагдаад хачин байнаа.

Манайх одоо Орос шиг өөрийн орны иргэн давхар иргэншилтэй байж болохыг зөвшөөрөх хэрэгтэй.

3 иргэншилтэй больёо гэж даврахгүй ээ. Давхар байхад л болоо. Өнөөдөрийн нийгмийн байдал, эдийн засаг, хүн ам гээд аль ч талыг бодсон, баримталсан бидэнд давхар иргэншил өгөхөөс зайлшгүй болоод байна.

Зөгийн үүр энэ тэр гээл яриал байна, хаана ч хэрэгжээд байгаан, тэгж илүү дутуу юманд цаг зав, хэдэн халтар төгрөгөө зарцуулж байснаас давхар иргэншил өгчихөд л цаадуул чинь гүйгээл ирий ш дээ.

Хичнээн мянган Монгол үндэстэн энэ шалтгаанаас болж харийн орныг сонгож амьдарч байгааг бид тааж мэдэхгүй. Гадаадын Монголчуудын үр саданд бид сонголт өгөх хэрэгтэй.

Хөх толботой Монголчууд хөх тэнгэр үрүүгээ тэмүүлж байдаг учираас тэр бол асуудалгүй. Бидэнд хүн хэрэгтэй.

Чимгээ Robert хоёрын дундаас гарсан хүүхдийг эрлийз энэ тэр гэж илүү дутуу үзэх хэрэг ч байхгүй. Монголын цус гүйж байгаа тохиолдолд тэр хүн Монгол улсын иргэн байж болох сонголт байлгах хэрэгтэй. Монголоо гэсэн хөх толботой хүмүүс байхад бид хөгжинө.

Тэр минь энэ минь нааш ирээчээ гээд мянга сайхан байр байшин амлаад утаанд хордоё гэсэн бодолтой хүн ховор биз.

Монголыг хөгжсөний дараа очьё гээд хөлөө жийгээд гадаадад харшид амьдарч байгаа Монгол хүн байгаа гэдэгт би эргэлзэж байна.

Таван төгрөг олдвол ээж, аав, ах дүү нартаа чийг татдаггүй гутал явуулчих юмсан, дүүдээ ганц ориг пүүз явуулчих юмсан, Хятад л биш байвал юу ч яахав гэсэн бодолтой хүмүүс нойр хоол ,бүх зүйлээ хасан гадаадад ажиллаж, амьдарч олсон хэдэн төгрөгөө Монгол уруу гуйвуулж нэг гувшуулж нэг, гуядуулж нэг илгээж сууна.

Яг үнэндээ гадаадад суугаа хэдэн хүмүүс тодорхой хэмжээгээр Монголд байгаа ах дүү нартаа аль болох чадах чинээгээрээ тус болж түүний хүчинд бас арай өөр өнгө харагдаж байгаа ч юм бил үү.

Шаравжамц хүртэл АНУ-ын лигт тоглож байхдаа нормоос гарсан пүүзээ Монгол уруу явуулж байсан гэж мэд.

Солонгост хар ажил хийж байгаа хэдэн залуучууд Монголд байгаа аав ээж, ах дүү, амраг саднаа байртай болгож байна. Өөр хэн тэднийг байртай болгов?

Гэх мэт гадаадын Монголчуудын хийсэн зүйл бага сага, балчир жижгээрээ тоочвол зөндөө л байна. Эх орноосоо гарч явсан энэ тэр гэж илүү дутуу байдлаар хараад байх хэрэг ч байхгүй. Гагцхүү тэдэнд боломж бололцоо олгох хэрэгтэй. Давхар иргэншилээ хайрлах хэрэгтэй.

5 comments:

  1. tii sht ogoh l heregtei sht, namg har ooroo omsoh kurtkagui holdoj uhehjiij garaal geriinhendee baahan um avchij bgaa bhgui yu. naad zahin jishee ene gsn hehe

    ReplyDelete
  2. Huue bolgoloo barilaa geed bsan boloogumuu bi boltson geed bodood yavaadiisan

    ReplyDelete
  3. Гуталчин мину, харин тиймээ өгөөсэй билээ

    Сийлэн мину, цаадуул чинь худлаа жаахан шоу хийж байгаал чимээгүй болцы ш дээ.

    ReplyDelete
  4. нээрээ тэгмээрийн тээ .. мангартаад л байхын

    ReplyDelete
  5. Delgermee Erka мину,Гадаадын Монголчууд амаа ангайгаал хараал сууж байгаа ш дээ.

    ReplyDelete