Бага байхад аялдаг, дуулдаг сайхан дуунууд гэнэт санаанд ороод, шинэ дуу сурах гэж бөөн юм болдог байж билээ. Радиогийн Ням гарагийн хүсэлтийн хариу эсвэл өдрийн 13:45 цагийн ая дууны мэнд эсвэл Цагаан лавайн эгшиг нэвтрүүлэгээр л шинэ дуу явдаг байлаа ш дээ.
За тэгээд нөгөө дууг заралвал ах дүү гурвуулаа бичнээ. Тэр хоёр үгий нь цээжлэнэ. Би бичнэ. Хурдан, удаан бичлээ, сүүлийн бадгий нь цээжилсэнгүй энэ тэр гээд сүр болдогсон.
Бичиж аваад хониндоо өвөртөлж яваал хээр талд 2-3хан дуулаал сурчихна. Шинэ сурсан дуугаа айлын гүүний үрс уях цайллага, шинэ гэрийн найран дээр дуулж ах дүү гурвуулаа гоцолж цоо гарна. Хүмүүс ангайгаал үлдэнэ. Бүр заримдаа дахиулвал ямар өөр дуу дуулах вэ гээд бэлдээд очцон байдаг байж билээ, хөөрхөн гэж.
Ингээд аялгуут сайхан эртний дуунуудаас эхний бадагуудыг дурдвал:
1. Хотгойдын унага нь хө
Хонгор халзан морь минь
Хорин тавны найран дээр
Хоохон цолыг олсымаа
2. Нар зөв эргэн мөрөө гаргаад
Нарандаа залбиран бүхнийг даатгалаа
Настан буурлуудаа хүндлэн дээдлээд
Ёсоо бодсон ерөөл тавьлаа /Манай ах энэ дуугаар нэг хэсэг мандсий ш дээ/
3. Анх удаа алхаж байгаа хүүгээ ээж нь
Ар өврөөс нь дэмжихийг үзээд
Ай хө зээ хө ээжийгээ би зүйрлэн саналаа
4. Их л залуухан санагдана даа бодогдоно доо хө
Элээсэн оймсоо өмсөх үү дээ болих уу даа хө хө
Намрын навчис гандана даа ганхана даа хө
Нартын жамыг дагах уу даа болих уу даа хө
5. Зэлний эхээс унагаа татаад
Зээрдэгч гүүгээ ивэлгэн саахад
Агар хувин барьсан бүсгүйн
Алагхан нүдний учиртайг яанам бэ
6. Нялх багын сэтгэл халин нисээд одлоо
Халх Монгол Бүсгүйг хайж мөрөөддөг боллоо
Ай чи минь хаана явна вэ
7. Буурал морьны минь мундаан дээрээ хө
Булгиар юу гөлөм нь шаржигнаад байна даа хө
8. Уурагч хүрнээ унаад гарахаараа
Урам зориг нь сэргэх юмаа
Уулын нугад адуугаа залаад
Учралт чамдаа дөрөөгөө жийнээ хө
9. Агаарын будан хөшилдсөн
Арын сайхан хангай юу
Амрагийн болзоонд яаруулсан
Алс нутгийн хонгор уу даа
10. Хэрвээ хүмүүс цэцэгхэн гэвэл
Хээр талын хэнзхэн сарнай
Арвин дэлхийд ачлалт ээж таныхаа
Алганы толион дээр ургасан байж таарнаа
Гэх мэт ээж, адуу, мал, нутаг орны сайхан дуунууд дуулдаг байжээ. 4-т байгаа дуунаас бусдыг нь караокэ-с олдоггүй юм. 4 номерийн дууг олоод бөөн баяр болоод тайзан дээр гарч дуулаад нэг удаа балалсаан балалсан.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
эхнийх нь хот гойдын унага гээд манай өвөөгийн дуу байна
ReplyDeleteDelgermee Erka мину,гоё дуу шүү тээн. Дуулмаар дуулмаар орчлоон гэж...
ReplyDelete9 дох дууг хайгаад явжээсын сонсмоор санагдаад
ReplyDelete5 дах дууг яаж олох вэ
ReplyDeleteХарин ээ. Би олвол хэлий хө.
Delete