Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 23 April 2011

Хөвөх нь тэр

За бүтэн 2 сар хагасын турш долоо хоногт нэг удаа, нэг цагаар усанд сэлж сурах хичээлд яваад 10 удаа хичээл орохоос нэг удаа таслаад 9 удаа хичээлд суусан гэсэн үг. Нэг удаа таслахаа гадаа цас эгч, бороо ах 2 зэрэг холилдож ороод зам аймаар байсан тул аюулгүй ажиллагааны үүднээс хичээлдээ яваагүй юм. Анх хичээлд бүртгүүлэх гэж байхдаа яг сэлж сурах уу гээд асуусан чинь яг сурнаа гэсэн. Тэгэнгүүт л хүн намайг сэлгээд сургах л юм бодоод зүтгэсэн л дээ. Тэгсэн манай ангийн нэг хүүхэн нэг өдөр хичээлдээ ирсэнгүй. Яагаад сайн мэдсэн гэвэл тэр бид 2-ын түвшин яг адилхан байхгүй юу. Тэгсэн би баахан акулуудтай бассейнд ороод ирсэн чинь ичих ч шиг тэгэнгүүт л шууд үзэж тарсан. Энэ бол сүүлээсээ 2 дахь хичээл байсан юм. Тэр өдөр нуруугаараа хөвөгч бүстэй сэлээд нэлээд дажгүй болоод. Усанд бас жаахан найдаад эхлэх нь тэр. Хамгийн сүүлийн хичээл дээр шууд хөвөгч ямар ч тусламжгүйгээр усанд өөрийгөө даатгаад тэгсэн унаад ха ха ха нөгөө сайхан итгэл алга болсон. 2-3 унаж ам, хамар бөөн ус, цас болж байж арай гайгүй болсон. Гэхдээ цаадах чинь хөвж энэ тэр. Одоо дараагийн курст нь бас нэг 2 сар хагас явахад эгч нэг юм бээвийгээд сэлж магадгүй. За эндхийхэн шиг аймаар сэлэхгүй ч гэсэн ядаж нэг анхан шатны хэмжээнд болчихвол болох нь тэр. Яг ингээд усан дээр хөвөөд биеэ сул тавиад ирэхэд үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм билээ.

2 comments:

  1. сурчихад бас дажгүйшт сурна гэж бодож байгаа шт би лав

    ReplyDelete
  2. Delgermee Erka мину,Би айдастай хэвээрээ байгаа. Сурна даа сурна энэ зун жаахан үзнэ дээ. Чамд амжилт хүсье хө.

    ReplyDelete