Хараал, сонсоол, чагнаал, бодоол, үзээл байх юм бол Англи болоод мѳн бусад ѳѳр хэл сурах сонирхолтой, сайжруулах зорилготой мѳн гүнзгийрүүлэх хүсэлтэй гээд маш олон шалтгаанаар ѳнѳѳдѳр хүн бүхэн дамжаанд явах, гадаад хүмүүстэй байнга харьцах, ном бичиг сонин унших гээд олон аргаар хэл сурах гэж зүтгэж явна. Ингээд та бүхэндээ Lang-8 хэмээх цахим хуудасыг танилцуулж байна.
Энэхүү хуудасыг Япончууд их ашигладаг бѳгѳѳд Азиас ялангуяа Японоос гаралтай гэж сонссон. Англи хэл сурч байгаа Япончууд мѳн Азийн орны болон Испани, Орос, Итали гэх мэт олон хэл сурч буй хүн бүхний ашиглах дуртай цахим хуудас болсон байна.
Хэрэв та бүхэн сонирхвол http://www.lang-8.com/ уруу орж бүртгүүлсэнээр та ѳдѳр бүрийн болсон үйл явдал, мѳн сонирхолтой зүйлсийн талаар бичиж, найзуудтай болж, үнэхээр ашиглаж чадвал таны сурч буй хэл гарт орж ирэхээс гадна олон олон найз нѳхѳдтэй болохыг үгүйсгэхгүй.
Миний бие нь 2010 онд элсэн орж ѳѳрѳѳ франц хэлээр тэмдэглэл хѳтѳлж мѳн Япончуудын англи хэлний дасгалыг засдаг байсан юм. Ажилд ороод маш зав муутай болж одоогоор зѳвхѳн үзэгдэх тѳдий л орж гарч байна.
Япончууд их уйгагүй ѳдѳр бүр заавал хэдэн ѳгүүлбэр бичдэг, тэд намайг Японоор тэмдэглэл хий бид засж ѳгье гэж их гуйна. Даанч миний цахим тооцоолуурын машинд Япон үсэг байхгүй учир чаддаггүй байлаа. Суулгах гээд чадаагүй.
Тиймэс та бүхэн сонирхвол ѳѳрсдийн сурч буй Англи, Япон, Хятад, Орос, Солонгос, Франц... гэх мэт хэл дээр тэмдэглэл, дасгал хийвээс жинхэнэ тѳрѳлх хэлтэй хүн засах магадлал маш ѳндѳр байдаг.
Мѳн тэнд Монгол хэл сурч буй гадныхан байдаг. Тэд нарын Монгол хэлний дасгалыг засч бас болно. За тэгээд сонирхож буй бол та бүхэндээ амжилт хүсье!
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Ёстой гоё мэдээлэл байна. Би Япон хэл сурах гэж үнэн үгээ хэлж байнаа. Энэ сайтыг чинь туршиж үзээд эргээд хэлнэ ээ.
ReplyDeletemash ih bayarlalaaaaaaaa
ReplyDeleteбүгдээрээ тэнд мөргөлдөцгөөхийн байна л даа. блоогийнхоо хаягаар бүртгүүлчихвэл уул нь танихад амар, кккк
ReplyDeleteТамгалав...
ReplyDeleteБүгдэд нь амжилт шүү. Би тэнд блогны хаягныхаа нэрээр байгаа. Сүртэй Уран Бичигийн Зурагтай байгаа. Амжилт!
ReplyDeletebayrlalaa dajgui shuy
ReplyDeleteDelgermee Erka мину,амжилт хүсьеэээ.
ReplyDelete