Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 30 January 2012

Түргэн боорцог


Гэрийн боорцог идэж ѳссѳн үеийн хүүхэд юм болхоор боорцог идэхгүй бол байж яджийнаа.

Ханид хүрчихсэн хиншүү тавьж хуймагаа хийж идэж чаддаггүй ээ тэгээд хурдан болдогоор нь эндхийн боорцог хийлээ. Их хѳѳрхѳѳн энэ чинь.

Иймэрхүү юм авж байгаан
Дотороос нь энэ 3 гарч ирж байгаан

Гурилы нь дэлбэлж гаргаад

Голийсон юмны байж байгааг хараа

Энэ тасархай зураасаар нь салгана

Бүр нэг бэлэн байгааз, зураасаар нь салгах нь урамтай

Салгаад дууслаа одоо жимсний чанамалаа үрнэ

Хуваарьлалт нь шог байна уу гайгүй юу

Нугалаад жигнэхэд бэлэн болгонооо

12 минут халуун зууханд хийгээд бэлэн болноо

Цагаан мѳсѳн чихэрий нь дусаагаад, хѳргѳѳд иднээ
Би нээрээ эндхийн Элчин Сайдын Яаманд ааруул зарж байна гэж зүүдэлсий ш дээ ямрав дээ.

8 comments:

  1. oh saihhh aiin. amar yum bna doo :)

    ReplyDelete
  2. Тэмээчин бүсгүйдээ маааш их баярлалаа. Ажил дээрээ дөнгөж ирээд сууж байтал илгээмж ирлээ. Өнөөдөр миний төрсөн өдөр. Чамдаа маааш их баярлалаа. Алс холоос сэтгэл гаргаж явуулсан бэлэг нь онцгой өдөр ирлээ. Бас гого бал байсан. Маааш их баярлалаа дахин дахин. Онцгой маш сайхан төрсөн өдөр болж байна.

    ReplyDelete
  3. Гуталчин мину, хэ хэ хэ энэ улс бас заримдаа хайр хүргээд байдымаа кккк

    Zoey мину, Харин тийн над шиг хүнд сайхан амар л байна ккккк

    Хүүе Бѳбѳг мину, Илгээмжээ авчихсан уу, за ашгүй дээ хѳ, ТѲРСѲН ѲДРИЙН ГАЛ ХАЛУУН МЭНД ХҮРГЭЕ! САЙХАН БАЯРЛААРАЙ! БУТ АВААРАЙ ЗА ЮУ!

    ReplyDelete
  4. Үзүүштэй..../исто гого/

    ReplyDelete
  5. Хүн санаа мину, нарийн боорцогны мэргэжилтэн байгааз дээ би кккккк

    ReplyDelete
  6. хахаа ... Зурагтайгаа адилхан биш байнадаа. Юун соёлтой боорцоговдээ .. бүр гайхчихлаа.. Монголд ийм юм зарвал тээ хэхэ

    ReplyDelete
  7. Delgermaa Erka мину, Би Монголд очиж байгаад хийж зарнаа, аваарай за юу хэ хэ хэ

    ReplyDelete