Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 31 January 2012

Гадаадын Монголчууд буцаж байна


Зѳгийн Үүр хѳтѳлбѳр нь сайн ажиллаад юм уу эсвэл үнэхээр цаг ирлээ гэж бодсон уу...

Ямартаа ч гадаадын Монголчууд нутаг буцаад эхэлсэн байна. Жишээ нь* Солонгост байгаа 200 000 хүнээс би 20 хүн таньдаг байсан бол тэр 20 хүний 10 нь ѳнѳѳдрийн байдлаар нутаг буцчихсан 2 нь энэ ондоо буцна гээд ярьж байна. Харин дараагийн 3 нь сургуулиа тѳгсѳѳд буцна гэж байна. Дахиад хоёр нь баригдвал тэгээээээл буцна гэж байна. Баригдана гэж нэг ааааагүй юм байнаа цаана чинь. Дараагийн 3 нь бол бүү мэд. Энэ бол том амжилт.

Аялагч Амайг АНУд аялаж байхад 7 хоног тутамд нэг Монгол хүн буцна гэж байхтай таарсан гэж байна. Миний мэдэх хуруу дарам л хүмүүс бий дээ. Хэрэг зоригоо бүтээгээд буцах байлгүй дээ.

За манай эндэхээс бүү мэдээ бүү мэд. Миний мэдэхийн он гаргаад 2 хүн л буцсан. Бусад нь бүү мэд. Би харин явахдаа үлгэр дууриал гаргаад уриалан дуудчаад явнаа.

Японд бол тоотой л хэдэн хүн танина шүү дээ. 5 ч хүрэхгүй юм байна. Бас үйлсээ бүтээгээд буцацгаах байхаа.

Европоос бол бас байгаа ш дээ. Лав л ѳнгѳрсѳн онд 2 таньдаг хүн буцсан. Он гаргаад буцах байхаа.

Австралиас ч бас буцаж байна даа. Зѳв шүү.

Энэ хэвлэл мэдээллийнхэн дандаа муу муухайг нь бичээд сайн сайхан юмы нь тоодоггүйм уу аль эсвэл анзаардаггүйм уу бүү мэд. Нийтийн тээврийн автобуснууд нь утасгүй нэттэй болсон гэнээ.

Гэтэл манай энд зѳвхѳн хот хоорондын том автобуснууд л утасгүй интэрнэттэй ш дээ. Улаанбаатар нээрээ аааагүй юмаа чи. Даанч нѳгѳѳ халаасны хулгай комоо гаргаад юм хийх завдал ѳгѳхгүй л дээ. Эсвэл цаадуул чинь баяжаад тоохоо байсан уу.

Ам нь хѳдѳлдѳг нь биш гар нь хѳдѳлдѳг нь олон баймаар байна ш дээ. Солонгост нѳгѳѳ олон янзын үйлдвэрт ажиллаж их зүйл сурсан хүмүүс үзүүлээд ѳгѳх цаг болжээ.

Та нар минь гэрээ цэвэрлээд, ѳѳд нь татаад, ѳнгѳ зүс оруулаад, хүч хѳдѳлмѳрѳѳ зарцуулаад лаажийгарай. Надтай барьцаад байваа. Би үйлсээ бүтээгээд лаатай очиноо.

6 comments:

  1. Temeechin busgui maani hezee butsah bilee ho

    ReplyDelete
  2. Зөв зөв буцах хэрэгтэй, эх орондоо ирцгээх хэрэгтэй. Хичнээн хэцүү ч эцэсийн эцэст эх орон шүү дээ. Би ч гадагш гарч сурвал дуусаад л пуужин шиг харваад гэртээ ирж шавайгаа ханатал тарвайж унтахыг боддог хөөн. КККК

    ReplyDelete
  3. Sain bna uu suuliin heden niitleliig chini bugdiig unshlaa nutgiin ohin mundag yavaj bna aa Saikhan bna Zorison zorilgoo bieluuleed eh oron nutag usandaa zaaval vum hiih hergtei Bi so d ajilalj bsan BARIIN SUUL YAVSANAAS BATGANIIN TOLGOI YAV gegeg ugiig bodood l irsen.Ireed hiisen vumtai heleh ugtei l bna tun udahgui nettei bolood blogoo amid bolgonooo. zarim neg niitleliig chini eejid chini unshuulj bolno biz dee setgel sanaana uimereh boluu geed bi unshuulaagui l bna ter nuguuu HURLEEgiin shuleg shig bichsen huurhun vumiig

    ReplyDelete
  4. Гуталчин мину, яг хэдийд гэж мэдэхгүй байна, нэлээд эрдэм бас ажилын туршлага ѳвѳртѳлж аваад буцна даа

    MRowan мину, харин тийм шүү дээ. Утаатай ч гэсэн Улаанбаатар минь гоё ш дээ. Чи яг ирнэ шүү, үлдэнэ энэ тэр гээд байвал очоод авчихна шүү

    Batjin2 танаа, баярлалаа, танд бас ажилын амжилт хүсье! Зѳв сонголт хийсэн шүү та! Ээжид уншуулвал баярлах байна. Удахгүй нэттэй болоорой гэж хүсэн ерѳѳе!

    ReplyDelete
  5. Би ч бас удахгүй буцна.

    ReplyDelete
  6. Хүн санаа мину, за тэгээд буцна шүү чи, үлдчихэвээ очоол аваад ирнэ гэж мэдээрэй.

    ReplyDelete