Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 7 January 2012

Монголын цагаар тѳрсѳн ѳдѳр болж байна

Хамгийн түрүүнд дүү маань мэнд хүргэлээ. Жаахан нар гарахаар хайрт ээждээ баярын мэнд хүргэнэ. Одоо болтол ээжийнхээ нүдэнд нялх хэвээрээ л гүйж явна.





Ингээд хайрт ээждээ энэ дууг зориулья. Ээждээ удахгүй очиноо.


Ахдаа болон ахынхаа гэр бүлд энэ сайхан дууг зориулья. Сайн сууж байгаарай.


Дүүдээ болон түүний гэр бүлд энэхүү дууг зориулья. Ажилаа сайн хийгээрэй.


Хайрт найзуудаа, хѳѳрхѳн шүү, гоё шүү гээд дараах дууг зориулья.


Блогчид мѳн блог уншигчиддаа дараах дууг зориулья. Үг мэргэн байх болтугай.


9 comments:

  1. torson odriin mend hurgey, blogiig chin unshih durtai, ih daichin , ajilsag busgui shig sanagdaj, bichsen zuilees chin uram, sanaachlaga avdag shuu.Hamgiin sain saihniig husey, husel buhen chin bieleh boltugai,
    buyna

    ReplyDelete
  2. Маш их баярлалаа Буянаа мину. Ѳѳрт чинь бас аз жаргал хамгийн гэгээлэг бүхнийг хүсэн ерѳѳе!Баярлалаа!

    ReplyDelete
  3. орчлонд хүмүүн заяаг олж хөрст дэлхий дээр мэндэлсэн өдрийн мэндийг хүргэе!
    дурсамж дүүрэн сайхан өнгөрүүлээрэй..

    ачит ээжид нь бас мэнд хүргэе!

    ReplyDelete
  4. Баярлалаа Монгол Бүсгүй мину, Маш их баярлалаа.

    ReplyDelete
  5. за тэмээчинбүсгүйдээ хамгийн сайн сайханыг хүсье хамгиайн гол нь эрүүл энх байгаарай өөртөө хүсдэг бүх л сайн сайхайн зүйлүүдийг чамд хүсье даа гүүд лак

    ReplyDelete
  6. Сийлэн мину, Smily мину маш их баярлалаа. Бууз салатаа хийж идэх гэж байна.

    ReplyDelete