Сараа, Цэцэгээ, Чимгээ гурав хооллохоор явахдаа нэгнийгээ Сараа, Чимгээ, Цэцэгээ гэж дуудна. Харин Болд, Бат, Сүх гурав хоолонд гарч явахдаа бие биенээ элгэмсэгээр бүдүүнээ, хамаа, сармагчаан гэж дуудна.
Хооллох
Хоолны тооцоо хийх болоход нийтдээ 40 000 төгрөг төлөх байсан ч Болд, Бат, Сүх нар тус бүр 20 000 төгрөг гаргана. Хэн нь ч үүнээс багыг гаргаж ирэхгүй бөгөөд хариулт гэж дурсахгүй.
Тэгвэл хүүхнүүд тооцоо хийх болоход карманаасаа тооны машин гаргахад хүрнэ.
Мөнгө
Эрчүүд 10 000 төгрөгний үнэтэй өөрт хэрэгтэй зүйлсээ 20 000 төгрөгөөг авдаг бол хүүхнүүд 20 000 төгрөгний өөрт хэрэггүй зүйлээ, хямдралтай үед нь 10 000 төгрөгөөг худалдаж авдаг.
Ариун цэврийн өрөө
Эр хүний ариун цэврийн өрөөнд сойз, оо, сахлын хөөс, сахлын хутга, саван, гарны алчуур гэх мэт 6 төрлийн хэрэгсэл байдаг бол эмэгтэй хүний ариун цэврийн өрөөнд 337 төрлийн хэрэгсэл байх бөгөөд эрэгтэй хүн тэдний 20-оос илүүг юу болохыг таньж чадахгүй.
Маргаан
Ямар ч маргаанд эмэгтэй хүн араас хэлэх үгтэй байдаг бол үүний хариуд хэлсэн эр хүний үг бүхэн шинэ өөр нэгэн маргаан болж хувирдаг.
Ирээдүй
Эмэгтэй хүн нөхөрт гартлаа ирээдүйнхээ төлөө санаа зовж байдаг бол эр хүн эхнэр авах хүртэл ирээдүйнхээ төлөө санаа зовдоггүй.
Гэрлэлт
Эмэгтэй хүн гэрлэхдээ нөхрөө өөрчлөглөнө гэж горьдож найддаг боловч тэд өөрчлөгддөггүй. Харин эрэгтэй хүн гэрлэхдээ эхнэрээ өөрчлөгдөхгүй гэж горьдож найддаг боловч тэд өөрчлөгддөг.
Хувцаслалт
Эмэгтэй хүн дэлгүүр хэсэх, цэцэг услах, хог асгах, утсаа авах, ном унших, шуудангаа эргэх зэрэгт гоёж гооддог бол эрчүүд хурим болон оршуулганд л гангалж очдог.
Бодит байдал
Эр хүн өглөө босохдоо орондоо орохдоо ямар байсан тэр л сайхан хэвээрээ босч ирдэг бол эмэгтэй хүн яагаад ч юм шөнийн турш царай алдсан босч ирдэг.
Үр удам
Хүүхдүүд. Эмэгтэй хүн хүүхдээ маш сайн мэддэг. Тэрбээр хүүхдийнхээ шүдний эмчид үзүүлэх хуваарь, түүний сайн найз, дуртай хоол, нууц айдас, итгэл, мөрөөдөлийг мэдэж байдаг бол эрэгтэй хүн гэрт жижиг биетэй хүмүүс амьдарч байгааг бүүр түүрхэн санаж байдаг.
Орчуулсан: Тэмээчин бүсгүй
zugeer l buudald amarch baigaa ayatai baidag sht ene erchuud yer ni geed helchihvel aluulah bhdaa
ReplyDeletegoyo bi erchuuded hairtai :)
ReplyDeleteКк тэр жижигхэн хүмүүс байдгийг бүүр түүр санаж байдаг уу хаха арай ч дээ тэхдээ л эрчүүд хэнэггүй хүмүүс шүү
ReplyDeleteyahoo offline uldeelee
ReplyDeleteerchuud shig amidraiii kkk
ReplyDeleteГуталчаан? алийшүү :p
ReplyDeleteХүнээ....:P
Гуталчин мину хэ хэ хэ заримдаа ч бас сонин шүү тээн ккк, хонгороо миний цахим шуудан уруу илгээвэл болно,
ReplyDeleteЭртний анд мину, эрчүүд бас ханхайчаад гоё тээн хэ хэ хэ
Miracle мину, харин оноогоол хэлцэн байгааз дээ хө ккк
Сийлэн мину, харин эрчүүд амьдрий гэвэл бид чадахгүй байхаа даа ккк
Anonymous мину, Үүе чи минь кккк
Бодит байдал л хамгийн их таалагдлаа дөө
ReplyDeleteAnonymous мину, гэхдээ эрчүүд бас ѳѳр ѳѳр байх байлгүй дээ тээн
ReplyDeleteхаха ямар гайхамшигтай хэхэ
ReplyDeleteDelgermee Erka мину, үнэхээр үнэн байгаа биз. Том алхдаг сонин хүмүүс шүү хэ хэ хэ.
ReplyDelete