Дуут зурвас гэдэг юм Монголын Цахилгаан Холбоо нэвтрүүлэх гэнэ, тэгмээр дээ. Зам түгжрээд явахгүй дээр нь баяраар утасны сүлжээ ордоггүй учир энэ дуут зурвасыг ажиллуулвал хэлэх гэсэн юмаа үлдээгээд олон удаа залгаж таван төгрөгөө үрэхгүй амар байхгүй юу.
Би энд анх ирээд дуут зурвас үлдээж чадахгүй наян юм болжээсий ш дээ. Эхлээд бол аягүй эвгүй юм билээ ш дээ. Дандаа харилцан ярьсаар байгаад сурцан. Шууд ганцаараа ярих чинь айгүүүүүүүүүүүүүү сонин юм билээ. Одоо ч гэсэн үнэхээр шаардлага гарвал дуут зурвас үлдээдэг эс бөгөөс нээх эвгүй байдымаа.
Би анх удаа Монриалд байдаг Монгол эгчийн утсанд дуут зурвас үлдээх гэж элгий нь авсан л даа.
Сайн уу гэчээд цаашаа явдаггүй ээ. Сонин юу байна гэхийм уу, нээх эвгүй чимээгүй байж байж за за би залгасий шүү, та заваараа залгаарай гээд дуусагцан ва ха ха ха ха.
Дараа нь бас дуут зурвас үлдээх болоод тэгээд бла бла бла гээд шууд дуржигнатал ярьчиж чадахгүй байгаам чинь, цаад хүнээ сонсож хариулсаар байгаад сурцан. Тэгээд жаахан пауз аваад дараачинхаа үгийг хэлдэг болоод байгаа.
Эндхийн хүмүүсийн утсанд би зурвас үлдээвэл ойлгохгүй байхоо. Пүр пар гээд юу гээд байгаа хог вэ гээд толгойгоо маажих байлгүй.
Би тэгж бодоод байн байн залгахаар эд нар дуут зурвас үлдээчихэж бай л даа гээд байдын. Бүүр тэрүүгээрээ сурцан. Утас уруу нь залгахаар би ширээн дээрээ алга байна гадуур л яваа байх эсвэл дотуур хөлхөж яваа та зурвас үлдээвэл би үтэр түргэн хариу илгээнэ гэж ирээл сүртэй ш дээ. Тэгээд дохио дугарангуут гэрийн утсанд ихэвчлэн хүн өөрөө нэрээ хэлж хураасан байдын. Түүний дараагаар үлгэрийн цаг эхлэнэ дээ.
Тэгэхээр аягүй тийм бачимдсан үедээ хүүшээ тэгсэн байна, ингэсэн байна гээд аймаар хурдан ярихад бол болхым шиг байгаан. Эс бөгөөс энгийн үед ялангуяа баярын үеээр одоо дуут мэссэж үлдээх бол за баярын мэнд хүргэе .............................../пауз/ сайхан баярлаарай.............................../пауз/ баяртай .............................../пауз/
За нэг иймэрхүү л юм болох байх даа. За тэгээд манайхан гэр, ажилынхаа утсанд дуут зурвас үлдээгээд, ажилаа нэг чимхээр ч гэсэн амжуулаад урагшаа. Бид хөгжнөө!
нээрээ бодоод байсан чинь дуут зурвас үлдээж үзээгүйм байнашүүү .. багадаа л дуут зурвас үлдээдэг утасруу дахин дахин утасдаж нөгөөдүүлийн ярихыг сонсож байсанаа санаж байна. дуут зурвастай айлыг баян заян ч гэдэг байлуу хаха
ReplyDeleteDelgermaa Erka мину, харин тиймээ их эвгүйн байна лээ. Одооноос оролдож байнаа хө.
ReplyDelete