Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday 8 December 2011

МОНИТА-УДИРДАМЖ


МОНИТА
Бэлэг солилцох үйл ажиллагааны УДИРДАМЖ


1. Зорилго
Гадаад болон эх орондоо орондоо ажиллаж, сурч, амьдарч байгаа блогчин түмнийхээ харилцан холбоо, хамтын ажиллагааг сайжруулах үүднээс Шинэ жилийн баярыг тохиолдуулан МОНИТА үйл ажиллагааг зохион байгуулж байна.

2. Хамрах Хүрээ
Гадаадын аль ч улс орон мѳн эх орондоо амьдарч буй блогчин

3.  Хугацаа
2011 оны 12 сарын 12 оос 26 ны хооронд бэлгээ солилцож дуусах хугацаа хэмээн тооцох бѳгѳѳд 12 сарын 28 гэхэд бүх хүмүүс бэлэгтэй болсон байна.




4. МОНИТА задлах
Монголын цагаар 2011 оны 12 сарын 29-30 ны ѳдрүүдэд бүх блогчид хэн таны МОНИТА болох, ямар зүйл бэлгэнд авсан тухайгаа нэгд нэгэнгүй товч тайлбарласан зураг бүхий бүтэн бичлэг ѳѳрийнхѳѳ блогт оруулна.

5.  Монитагийн санхүүгийн статус
50 Америк долларын хооронд хэмээн тооцоолох бѳгѳѳд үүн дээр ѳѳрийнхѳѳ гарын бэлэг (ном, нэхмэл, сэтгүүл, гэх мэт…) ийг оролцуулан илгээнэ. Шуудангийн зардал тухайн хүрэх газраасаа хамаарч ойролцоогоор 25-30 америк доллар болдог.


6. Сугалаа
Сугалааг Тэмээчин Бүсгүй сугалж хүн бүрт бэлэг явуулах хүний хаягийг олгох бѳгѳѳд хэн хэнийг сугалсан бэ гэдэг мэдээлэл МОНИТА задрах хүртэл тарахгүй гэдэгийг батлах байна.


7.  Шуудангийн хаяг
2011 оны 12 сарын 12 гэхэд бүх оролцогч бэлэг хүлээн авах хаягаа Тэмээчин Бүсгүйн temeechinbusgui@gmail.com хаягт ирүүлсэн байх болно.



Бусад санал асуулгыг дээр дурдсан хаягаар хүлээн авна.

Ѳѳрийнхаа сугалсан хүн ямар зүйлд дуртай эсэх талаар лавлагаа хэрэгтэй бол мѳн дээрх хаягаар хандаж Тэмээчин Бүсгүй зуучилж, лавлаж ѳгнѳ.


Та бүхэнд амжилт хүсье!

Жич* Уралдаан эхлэхэд 2 ѳдѳр дутуу буй бѳгѳѳд ѳѳрийн таньдаг бусад блогчидоо татан оролцуулахыг та бүхнээс хүсч байна. Баярлалаа


Хүндэтгэсэн Тэмээчин Бүсгүй
2011 оны 12 сарын 08

Канад улс
Кюбэк муж

9 comments:

  1. tgd shuud jinhene ner hayagaaraa yvuulchihaar chn kk zgru geed bhgui yu.

    bi burtgegdsen gsn uguu theer?

    ReplyDelete
  2. Энэ нээрээ бэлгэнд нугасгүй гар шүү :Р
    Хаана бэлэг мэлэг тэнд л явжаахийн хэ хэ

    ReplyDelete
  3. Chamaigaa burtgechihseen Gutalchin minu, humuust itgeed l bgaa sh dee. Dandaa blogspotiin Blogchid oroltsono.

    ReplyDelete
  4. Hunsanaa guai demii shoo har umaa butsaagaad avna shu haha

    heden hun burtguulj bgag medeleh blmjtoi yu dan esreg huistnuud monita blh umu. esvel hamagui yu ged asuchul Hunsanaa bs ng um hlnee kkk

    ReplyDelete
  5. Odoogoor manai 6-8 horshuud burtguultsen bgaa. Africaas hun orchuul 5 tiwees oroltsogchtoi boloh n eee. Africat hen bgaa bilee kkkk? Gants esreg huisten bna . Ter bol 100 huwi hun bgaa hu kkkkkkkkkkkkkkkk.

    ReplyDelete
  6. kkkkk ter gants n todorhoi l doo ghgui yu kk

    ReplyDelete
  7. Бас эсрэг хүйстэнээ сонгож монгочих санаатай юу даа энэ хүүхнүүд үү?
    Би орсон бол тал талаасаа зулгаалгаж байгаа юу? эсүүл тал талын бэлгэнд дарагдцан байгаа юу :P /хиа хиа хиа/

    ReplyDelete
  8. Дараа жил чи ороорой за юу хө, эсрэг хүйстэнд чинь харин өгөх бэлэг олдодгүй нээх сонин ш дээ

    ReplyDelete