Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 27 December 2011

30 ширхэг залуу

Юу гэж боджийн? 30 ширхэг залуу яасан гэж боджийн? Ингэсээн ха ха ха ха ха ха ха. Зул Сарын 2 хоногийн амралт таараад манай хэлтэсийн ажилчид бас нэг өөр хэлтэсийнхэнтэй хөдөөнөөс хот уруу нисж байгаан. 

Тэгсэн чинь пээээээээээээээ би ганцаараа эмэгтэй бусад нь 30 ширхэг залуу байсан гээл бодчих. Бүр гуч байхдаа яахав дээ. Ядаж онгоцны үйлчлэгч эмэгтэй байх болов уу гэсэн чинь нээх сонин, би эр эмий нь ялгаж чадаагүй. Гаднах төрх нь эр, дуу хоолой нь эмэгтэй.

За тэгээд нөгөө 30 залуу чинь алив би цүнхий чинь барья алив алив энд суу юу идхэв уухав гээд би чинь онгоцонд эгээл нислэгийн ахлагч шиг явлаа.

Ийм их цас
Онгоцын буудал дээр буугаал машиныхаа зогсоол дээр ирсэн чинь ээ бурхаан ямар их цас орсон байваа. Тэгсэн хэд хэдэн залуучууд би би би цэвэрлээд өгье гэж гүйж ирээд би намба заагаад өөрөө цэвэрлээд ха ха ха ха. Нэрэлхээд нэрээ идэхгүй ш дээ уг нь.

Ий ий ий арай гэж цэвэрлэсий ш дээ кккк




Тэр харагдаж байгаа машин бол манай нөгөө хэлтэсийн даргын машин. Эндхийн эрчүүд бүгд яг энэ төрлийн машин өнгө загвараар нь унадаг. Сүртэй гэж юүхэв.
Голийсон урт байшин шиг торт, нэг сүх зооцон байхдаа ч яахав дээ
Зул сарын баяраар чинь ээжтэйгээ утсаар ярьж, ханугаа үзэж, тортоо идэж өнгөрөөлөө дөө хө. Гэснээс эднүүд яагаад бөөрөнхий торт хийдэггүйм болоо гэсэн чинь байшинд амьдардаг болхоороо урт нарийн торт хийдэг. Бид нар гэрт амьдардаг болхоор бөөрөнхий торт иддэг тээн ккккк.

4 comments:

  1. нээрээ энэ тоорт чинь ямар марзан е

    ReplyDelete
  2. Харин тийн иймэрхий торт байдын энд кккк

    ReplyDelete
  3. машин чинь хөлддөггүймуу миний машин монголд хөлдөөд баллаж байна

    ReplyDelete
  4. Delgermee Erka мину,одоо харин хөлдөх гээд байна. Нөгөө тогонд залгадаг утсы нь ишгүүрийнх нь араар тасдаад будаа будаа. Зэрлэг эмэгтэй жолооч юмаа би нээрээ.

    ReplyDelete