Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 19 December 2011

80-аад оныхны үе ирчихжээ

Цааана чинь нөгөө Хойд Солонгосын Ким Чин Ирын нар жаргаж баяр жаргал, зовлон юу юу ч ирж байгаам дээ. За тэгсэн нөгөө залгамжлагчаар нь 82 эсвэл 84 оны 01 сарын 08-нд төрсөн Ким Чен Ун болжээ.

Дэлхий зүгээр л шуугиж байна ш дээ. Дэлхийн хамгийн залуу удирдагч дарангуйлагч мөн үү биш үү гээд ярьж гарчийн.

Би бодлоо. Энэ 80-аад оныхны үе ирчихэж гэж мөн үү? Мөн биз дээ. Хойд Солонгосоос авхуулаад манай 80-аад оныхон гаарч өглөө л дөө. За нөхөр Ун минь ээ нэг өдөр төрсөн хоёр байна шүү дээ. Төрсөн гараг од эрхэсийн нэр бааставаа чи. Сайхан мэдээрэй.

Бүх юм чиний гарт байна шүү. Наад нэг хэдэн иргэдээ юм үзүүлээд орхиорой чи. Наад ард иргэд чинь ганц л амьдарий ш дээ. Уг нь оюун ухаан нь наад өмнөдүүдээс дутахааргүй л гээ биз дээ. Зөв юмандаа ашиглаарай.

Тэр нөгөө хүчтэй юмаа яамаар юмб дээ. Ямар ч байсан арай өөр юмаар гарч ирээрэй чи хө. Ойлгов уу?

Тэгсэнээс өчигдөр дарга бид хоёр оройн хоол идээд ажилчидын гуанзанд сууж байваа. Тэгсэн хоёулаа өөхнөөс эхлээд Монголчууд өөх их иддэг энэ тэр гэж ярьж эхлээд нэг мэдсэн дэд бүтэц үрүү орчиж. тэгсэн дарга асуужийн:
  • Монгол чинь тэгээд юу хийдийн?
  • Юу хийхэв дээ
  • Гутал
  • За даа үгүй ээ
  • Хувцас
  • За бас үгүй ээ
  • Тэгээд юу хийдийн?
  • Малын ноос үсээр хувцас бас махаар идэш хийнэ
  • Өөр юу хийдийн?
  • Өөр үү? Би бодлоо Дарга бас бодоод байгаа бололтой
  • ААн за би оллоо. Тэсрэх бөмбөг хийдийн байна
  • Ха ха ха ха ха ха ха ха ха ха
Тэсрэх бөмбөг хийж чадах байлаа ч хийхгүй л дээ. Өрөвчхөн хүмүүс шүү дээ бид нар чинь. Тийм биш гэж үү?

5 comments:

  1. би ч бас удахгүй томрох нь дээ

    ReplyDelete
  2. Тэгэх нь тэгээд өөрийгөө томруулчаад бусдыгаа бодоорой гэсэн кккк

    ReplyDelete
  3. Өнөөдөр Ким Чен Ун нөхөр маань дэлхий нийтийг айлгаад балалж байна шүү дээ. Таны үгэнд орохгүй яадаг муу жаал вэ. Ккк

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ. Үгэнд орохгүй байгаа золиг доо. Нэр баастах гээд.

      Delete
  4. Өнөөдөр Ким Чен Ун нөхөр маань дэлхий нийтийг айлгаад балалж байна шүү дээ. Таны үгэнд орохгүй яадаг муу жаал вэ. Ккк

    ReplyDelete