Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 20 December 2011

Шинэ жилийн бэлэг

За ингээд шинэ жилийн бэлэг эхнээсээ ирлэээ. Хамгийн эхлээд хэнээс юу ирсэн бэ гэхээр манай компани бүх ажилчиддаа 40 Канад доллар өгч байгаа гэнээ. Их олон ажилчинтай компани болохоор 40 зүгээр байсан байлгүй дээ. 300 км явах машины бинзений үнэ.


Захиалагч компаний мэндчилгээ

Бэлгэнд ирэх куртик

Дараагийнх нь манай захиалагч компаниас аймар сүртэй гарын үсэг энэ тэртэй мэндчилгээ ирсэн. Тэгээд бүх ажилчиддаа өвлийн куртик өгч байгаа гэнээ. Би өчигдөр очиж размераа өгчөөд ирлээ. Хар, бор, цагаан гэсэн 3 өнгөнөөс цагааныг захьлаа.





Араас нь миний нөгөө харилцдаг бараа мараа авдаг байгууллагууд 2012 оны календар, дэвтэр гээд л явуулж өгч байна. Өчигдөр хоёр өнөөдөр нэг гээд ирсээр байна.

Энэ олон календараас авах хүн байвал хэлээрэй би шуудандаж л орхино шүү дээ.

Өнөөдөр ирсэн календар


4 comments:

  1. калэндаар авийяа гссс, хэ хэ....

    ReplyDelete
  2. Явуулнаа хө санаа зоволтгүй.

    ReplyDelete
  3. би бас /шуналтав/

    за за даахгүй нохой булуу хураана гэгчээр
    дэмий ч юм уу?

    ReplyDelete
  4. Хэрэглэж л чадвал болоо ш дээ УУБ. Харин машины зурагтай, амьтны зурагтай, байгалийн зурагтай, шалдан хүүхнийх гээд сонголт их байнаа хоёр минь ээ

    ReplyDelete