Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 27 December 2011

МОНИТА маргааш задрана

Одоогийн байдлаар 2 хүн бэлгээ хүлээн авчихаад, тэсэн ядаж хүлээж байна. Тэгээд 29-ны өдрөө болхоор МОНИТА-аа задлаад зураг, тайлбартай бичлэг оруулах болно. 

Яг өнөөдрийн байдлаар надад Монитагаас маань бэлэг ирээгүй байна. Бэлэг нь замдаа л явж байгаа байх. Хол учир цаг хугацаа хэрэгтэй гэдэгийг маш сайн ойлгож байгаа.

Тэгэхээр мөөм энэ тэр хавдах асуудалгүй учир МОНИТА минь бүү санаа зовоорой.

Бас нөгөөтэйгүүр миний бэлэг очсон үгүйг хэлж чадахгүй байна. Уг нь их эрт явуулсан юмсан. МОНИТА задрахаас өмнө очино гэдэгт найдаж байна.

Одоогоор би ажилтай байгаа учир он гарахаас өмнө шуудангаа шалгаж амжихгүй нь. Гэхдээ өчигдөр шалгасан лав ирээгүй байна лээ.

Он гарангуут нөгөө шинэчилсэн бүртгэлдээ орохоор нийслэл хот Оттава явна. Тэгэхлээр 01 сарын эхээр л би чинь бэлгээ задлах нь ээ. Тэр болтол ирчих байхаа.

Ингээд нийт Монитад оролцсон блогчид болон уншигчиддаа Тэмээчин Бүсгүйн зүгээс маш их баярлаж, талархсанаа илээрхийлээд аяны хундага өргөеөө. /Дуулав/

Номын хүмүүс номын хүнтэйгээ нөхөрлөдөг гэдэг шиг Блогчин хүн блогчиндоо итгэж, нөхөрлөж явж байгаа сайхан зүйл энэхүү МОНИТА зохиох уралдаанаас маш тод харагдлаа. Блогчид болон уншигчид бидний сүүн цагаан зам, номын цагаан буян дэлгэрэх болтугай!

2 comments:

  1. ямар гээч дуу дуулчуу, би юу ч сонссонгүй шд.

    за тэгээд шинээ оноо сайхан угтаарай, дараа жил уулзыыы

    ReplyDelete
  2. Өө ёстой дууг бол дуулаал дуулаал явчий ш дээ. МБ маань сайхан баярлаж, шинэ оноо сайхан угтаарай.

    ReplyDelete