Энэ хүний нэр гэдэг зүйлийг чинь ажаад байх юм бол ерөөсөө тэр чигээрээ хувьсгал, өөрчлөлт, урсгал, соёл, иргэншил, түүх байна.
1911 оны эрх чөлөөний хувьсгал гарлаа Галиндэв, Гаажид, Түвдэн, Сандагдорж, Дүлзэн, Бүтэд ... гэх мэт
1921 оны ардын хувьсгал гарлаа Сэрж, Борис, Нэев, Ойяа.. гэх мэт
Шарын шашин хүчтэй дэлгэрлээ: Бадмаа, Бямба, Дорж, Дулмаа, Дагва, Жумдээн, Лхам, Мягмар, Од, Пагма, Самбуу, Сүрэн, Сэнгээ, Хажид, Цэнд, Чанцал, Янжин, Юндэн ... гэх мэт Жич: Ангийнханыхаа нэрийг биччихвэл яг болох нь ээ.
1990 оны ардчилсан хувьсгал гарлаа: Тэмүүжин, Чингис, Бөртэ, Ану, Тэмүүлэн, Хасар, Есүй, Есүгэн, Хулан, Онон, ... гэх мэт
2000 оны глобалчлал, даяарчлал орж ирлээ: Индра, Алекс, Миша, Оля, Мария,
2011 он гарлаа Монгол нэр олдохоо байжээ. Дандаа гадаад нэр. Бүр зарим нэг нь нэрээ солиулж орчин үежүүлж байгаан байхаа. Дээр үед чинь нэр хүндэдсэн өвчин ирсэн гээл нэрээ солиулдаг байхад одоо бол нэр хуучирсан гээд солиулж байгаам байх.
Тэгсэнээс би гадаад нэртэй болмоор байна. Албан ёсоор бол Түвд нэртэйгээ л байна ш дээ. Албан бусаар энэ гадаадынханд зориулсан нэртэй болохгүй бол миний нэрийг одоо юу болгочиховоо. Хуулан бичиг хийж чадахгүймаа бас. Хуулаад бичихгүй алдаж бичээд наана цаана нь оруулаад түүх шиг л юм болжийн.
Өндөөнөр өглөө бас нэг шинэ нэр сонслоо. Намайг чинь одоо юу гээд дуудчихаваа. Бүү мэд.
Энд тэнд очихоор л нэрээ хэл гэнгүүт одоо уур хүрдэг болсон. Нэг хэлүүлээд яагаад ч ойлгохгүй айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн гээл дахин дахин асуусаар байтал би тэнд муураад унажийгаам чинь яахын.
Саяхан манай бага дарга томорчын:
А:Хүүе танай энэ гадаад хүнийг чинь хэн гэдэгийн
Бага дарга: ... ... .......
А: Айн ямар хэцүү нэр вэ
Бага дарга: ... ......... Тийм хэцүү байна гэж үү?
А: Би ёстой хэлж чадахгүйн байна
Хүүхэд байхаасаа л янз янзын хочилсон, өхөөрдсөн нэрээр дуудуулсаар өнөө хүртэлх нэрээ тоолоод үзсэн чинь 14 болж байхын. Дараагаар нь эхнэрийнх, ээжийнх, эмээгийнх гээд нэмэгдэнэ ш дээ.
хэхэ инээдтэй юм.. манаайхан хужаа хэл үзэж байхад ийм хөгтэй явдал тохиолдож байсынмаа.. виетнам хужаанар чинь хэдхэн үеээс тогтсон нэртэйшдээ.. Тэгээд таны овог хэн бэ гэдэг үг зааж өгч байнааа
ReplyDeleteХУжаа багш: Казак оюутнаас асууна
багш Таны овог хэн бэ?
Сурагч: Петрович
багш хэлж чадахгүй тээнэгэлзсэнээ надаас асууна
Би: ЭрдэнэОчирр
багш дахиад л хэлж чадахгүй тээнэгэлсэнээ дахиад нэг Монгол оюутанаас асууна
Сурагч: Болдбаатар
Багш хэлж чадахгүй тээнэгэлзсэнээ Виетнамаас асууна
Сурагч: РОН
багш: Тиймээ энэ хүүхдийн овог РОН юм байна
Delgermee Erka мину, хэ хэ хэ яасан инээдтэйн тэээн. Би одоо нээрээ нэрээ хэлхээс үнэн ядаржийнаа. Ааан аан аан гээд бүр сүүлдээ уур хүрдэг болсоон ккк.
ReplyDelete