За ингэж нэг хичээлийн хагас жил дуусдым байж. Өнөөдөр хамгийн сүүлийн шалгалтаа өгөөл ангиас гарсан чинь аймаар бие хөнгөрөөд эрх чөлөө ханхлаад ирлээ ш дээ. Одоо нэг сар хичээл шалгалт, бие даалт энэ тэр бодохгүй сайхан амар тайван ажилаа хийнээ.
Нэг мэдсэн 12 сар гараад явж өгч. Тэгэхээр нөгөө шүтэн бишрэлт ихтэй хүн чинь хийж эхэлсэн юмнуудаа шинэ он гарахаас өмнө дуусгахгүй бол болохгүй гэж байгаа.
Ингээл харсан чинь 5-6 ном уншиж эхлээд орхичиж, бүгдий нь оноос өмнө уншиж дуусгана. Бас нэг улавч нэхээд нэг өрөөсөнг нь эхлээ ч үгүй орхичиж. Бас нэг хавтаст цахим тооцоолууртаа гэр хийнэ гээд бас нэг юм нэхээд орхичиж. 25 доллараар хуй аваад хийчихгүй нарийлаад баяжих хүний төлөвлөгөө яг мөн дөө.
За тэгээд нөгөө нэг Монитагаа зохионоо. Хүмүүс намайг энэ жил дахиад зохион байгуулагч бол гэсэн. Энэ жил нэлээд хэдэн хүн оролцох саналаа ирүүлээд байгаа. Дашрамад дурдахад оролцох саналтай хүн байвал нэрээ өгөөрэй хэ хэ хэ.
За ингээд бүтэн 2012 онд хийсэн, бүтээсэн зүйлсээ дүгнээд, эмхлээд энэ сарын сүүлийн хэд хоног нэлээд завгүй байх нь ээ. Та бүхэн бас дутуу дулимаг зүйлсээ дуусгаж шинэ ондоо хүч, тэнхээтэй орох бэлтгэлээ хийгээрэй.
Монитод би нэрээ өгийеээ, нээрэнгээсээ шүү...
ReplyDeleteАа тэр хичээл номоод түр ангижирч байгаад чинь баярлаад баршгүй байн эээ
bi oroltsoj bolhuu geh gesen chin Mongol busgui urstsun bna shd, hehe
ReplyDeleteHicheel amrah chin saihaan umbee, nad amralt bhgui shd
Баярлалаа та 2 минь temeechinbusgui@gmail.com уруу захиа илгээж, би эргүүлэн Монита-ийн журам, заавараа явуулая. Дандаа гадаадад байгаа хүмүүс болчоод байна. Монголд байгаа хүмүүсийг уруу татаарай хоёроо хэ хэ хэ.
ReplyDeleteBI BAS ORIE HEHE
ReplyDelete@ Smily, orj bolnoo naizaa, bayrlalaa, udirdamj deerh hayg ruu @ ilgeehed bolno.
ReplyDelete