Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 16 December 2011

Бэлгээ явуулчихсаан

За нөгөө дөрвөн хүний нэгэнд нь би бэлэг өгч таараа тийм үү. За дөрөвний нэг минь ээ би нь чам уруугаа бэлгээ явуулчихсаан. Бүр 2 хонож байна. Удахгүй хаалгыг чинь тогшоод л шуудан зөөгч зогсож байх болно. Гайхаж майхаад саваад уначихаваа. Би чинь одоо байгаагаараа л байдаг хүн шүү дээ. Баян биш байж баян юм шиг харагдах гэж зовдоггүй тийм л бүсгүй шүү дээ.

Тэгээл нэлээд бодож бодож хэд гурван зүйл явуулсаан. За тэгээд таалагдаасай гээд би чинь илгээмжнийхээ араас өдөр бүр сэржим өргөж байнаа. Хүн бас нэг хэрэглэхээргүй юм байвал хэцүү шүү дээ тийм биз дээ. За тэгээд ийм бэлэг ирлээ энэ тэр гээд МОНИТА-аа задлахаар миний нүүр улайх байх даа.

Дашрамд хэлэхэд холоос шуудангаар ирж байгаа бэлэг учир жаахан шахалт даралт энэ тэр ороод хэв мэв муутай харагдах найдвар 99 хувь шүү дээ. Тэгэхээр сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай найзуудаа. Би ч бас сэтгэлээ бэлдээл байна.

Тэгсэнээс би гэдэг хүн чинь 2011 онд Канадын Шуудангын албаны Мастер Илгээгч гэдэг шагнал авахад тун дөхсөн байна. Ээж, ах, дүү нараас авхуулаад аавын дүүгийн хүүхдийн найз хүүхэн, ээжийн ахын хүүхдийн найзынх нь эмээ гээд илгээмж явуулаагүй хүн алга.

Манай их сургуулийн найз нэг удаа хэлсийн. Хүүхэд минь ээ чи чинь одоо ямар их илүү дутуу хүн мүн боддог илүүдээ гарсан зүрх, түрийвчтэй хүн бэ? Наад бондгортоо зарцуулаачээ гээд. Энэ бондгорт чинь хэчнээн углах, өмсөх юм авах вэ дээ. Хааяа хүнд зориулий л даа гоё ш дээ тээн.

3 comments:

  1. goyiin kk bi onoodor l garch um avna da endees ilgeemj ggui hurdan yvdag blhr kkk


    Gu ni

    ReplyDelete
  2. ёооо тэр МОНИТА ямар азтай вэээ тэээ? Би ч нэг хоёроор цуглуулаалл байна, нэг өдөр тэгээд сэээнд түүүү май монита гэнэ дээ

    ReplyDelete
  3. Бэлэг хүлээн авах ч гоё шүү тээн. Бөөн аз жаргал, байнга инээгээл тойруулж үзээл, шөнө өвөртөлж унтаал ккккк

    ReplyDelete