Хоёр, гурван эхнэр авах хууль гээл ярьхын? Үнэхээр хэрэгтэйм үү? Алдартай нэг бөхийн хэд дэх хүүхэд ч төрж байгаа гэнэв. Зургаадах нь гэсэн байхаа. Бүр хүүхэд аваад үлдчих санаатай хүүхнүүд зөндөө байдаг гэнэ үү?
Тэгсэнээ за яахав аварга бол олон үр удамтай байхад алзахгүй гэнээ. Тэгээл одоо чадалтай нь авна л биз гэнгүүт бүгдээрээ чадалтай болох гээд үзчихнэ биз дээ. Нөгөө 11-тэй дугаар барьдаг шиг л юм болий ш дээ. Үгүй юу?
Тэгэхээр хоёр эсвэл гурван эхнэр юу хийхэвээ гээж жаахан бодох гэтэл үс гэзэгнээсээ зулгаалдаж байгаа дүр зураг л харагдаад байна. Нөхрөө орой аль нь өвөртөө авч унтахаас эхлээл хахуульдахы нь хахуульдаад, зодхы нь зодоод, загнахы нь загнаад тэгээд үзэж тарнаа.
Гэтэл чинь одоо үнэхээр нөхөр гуай сэтгэлээ яг тэгшхэн хоёр эсвэл гурав хувааж чадах уу? Айлын охидыг тэр чинь тийм энэ чинь тийм гээл алаг үзэж эхлэх болов уу? Эхнэрүүд хоорондоо би чи дээрээ тулаад юун жаргах бүр хэцүүдэх болов уу?
Хужаагийн нэг хану байдаг ш дээ. Нэг баян хүн хэдэн ч эхнэр авдаг билээ дээ. Эхнэрүүд нь хоорондоо бие биеийнхээ мууг мушгиад тэгээд үзэлцээд дуусды ш дээ. Нээх хэцүү. Уг нь нэг алдартай жүжигчин тоглосон байдаг даа нэрий нь мартчихжээ.
Оройхон болохоор нөхөр хонох эхнэрийн өрөөний үүдэн дээр улаан дэнлүү мэнлүү болдог. Гурван эхнэрийн шивэгчин аймаар горьдоол харуй бүрий болхоор харж байгаам чинь нээх өрөвдөлтэй ч юм шиг. Манай эзэгтэй дээр хоноосой гээл шүлсээ гоожуулаал эс бөгөөс эзэгтэй хяргий ш дээ кккк.
Гэтэл нөхөр нь хамгийн сүүлд авсан эхнэр дээрээ л хонодог бусад дээр нь хонодоггүй. Тэгсэн чинь дунд эхнэр хатаад нэг эмчтэйгээ аа ээ ии оо уу болоод түүнийг нь том эхнэр нь мэдээд цаазлуулчды ш дээ. Нээх аймаар.
Баян байж болно, 2-3 эхнэр тэжээх чадвартай байж болно. Гэхдээ 2-3 эмэгтэйн сэтгэлийг зэрэг уярааж, зэрэг зэрэг аа ээ ии оо уу болж, зэрэг хайрлаж, зовсон, гундсан, хатсан сэтгэлийг зэрэг дэвтээх сэтгэл нөхөрт байж чадах уу?
suuliin heseg deer goy hlsn
ReplyDeletea.sukhbatiin chin 6 dahi huuhed ni 3 dahi ehnerees ni garsiim bishuu kk
ReplyDelete@Гуталчин-Баярлалаа хө @Chuups-Харин тийм гэсэн байхаа
ReplyDeletezavharsan yum guu odoo tegd yag nuguu deer ueiin hayatad hatdiin tuhai gardag kinon deerh shigl boliishde. arai tiim huuli muuli batalj balrah viide
ReplyDeleteХууль нь батлагдаагуй л болхоос дээгуур ер нь 2 эхнэр аваад дуусцым биш уу? Тэгж л цуурхын байна ш дээ. Нэг нудээрээ узхиймсаааан
ReplyDelete