Хайрт найзууд, уншигчидаа шинэ жил болон өвлийн тухай дуу байвал над уруугаа шидвэл маш аятайхан байнаа.
Учир нь миний урын санд ерөөсөө өвөл, шинэ жилийн дуу байдаггүй ээ. Яг одоогоор дуу татаж авах боломжгүй байгаа учир та бүхэн өөрт байгаа гоё шинэ жил, өвлийн тухай дуу байвал temeechinbusgui@gmail.com хаяг уруу явуулбал маш их баярлах байнаа.
Миний блогийн статус ингэж хэлхийн. Блогны хандалтын 52 хувь нь Монголоос үлдсэн 48 хувь нь гадаадаас байнаа гэж байна. Тэгэхээр гадаадад байгаа найзуудаа тухайн орныхоо шинэ жил, өвлийн тухай дууг над уруугаа шидвэл би нь энд маш их баярлаж дэвхцэх гээд тэсэн ядан хүлээж байнаа.
Б. Сарантуяа, Б.Чинбат хоёрын Зүрхэн хоёр алга гэдэг дуу ч байдаггүй ээ .Энэ дуу байвал бас гоё шүү хэ хэ хэ. Бүр нэг сонсмоор санагдаад болдоггүй ээ.
Тэгсэн одоо миний чихэвчний хөгжимөнд Ургацын далай энэ тэр гэсэн дуу байнааа. Сольё доо энэ чинь нэг удаа тиймээ.
Сонин шүү энэ нэг мэдрэмж. Хэсэг дуу чихэвчнийхээ хөгжимөнд хураачихаад 2-3 сар солихгүй сонсоно. Гэтэл тэр дуунуудынхаа дарааллыг мэдэрчихсэн байдаг тээн. Дараа нь тэр дуу хаа нэгтээ явбал дараа нь ямар дуу явах нь шууд ороод ирдэгсэн. Нэг заншсан үнэртэй их адилхан юм гээч.
За одоо ингээд би чинь gmail-ийнхээ орой дээр гараад хэн нэгэнээс (хэн ч байсан хамаагүй) дуу ирэх нь үү гээд харуулдах ажилдаа орлоо шүү. Сайхан дуунууд шидээрэй найзуудаа. Баярлалаа!
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment