Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 3 December 2011

Хахууль

За манай улс чинь хахуулиараа нэгдүгээрт ордым байна ш дээ. Тэгээд би гэж бѳѳн хахуульчин хүүхэн юмаа. Хэдэн хахуулийн булхайгаа дэлгэвэл ийм байнаа. Яаж зүгээр байхав, ѳчигдѳр бас багшийгаа хахуульдлаа ш дээ ва ха ха ха ха.

Хамгийн анх ингэж эхлэв. Аавыгаа эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь эмч нь халгаадаггүй дээ. Тэгсэн нэг 2 хүүхэн хэлжийн. Охин минь ээ, Наад эмч чинь тор дүүрэн юм бариал орвол шууд үзнэ. Тэрнээс ѳѳр арга байхгүй, Том мом набор ав гэнээ ва ха ха ха ха. 

Уур хүржийгаам чинь, энэ хүн тангараг ѳргѳчѳѳд ѳнѳѳдѳр хувийн шунаг сэтгэлээ ашиглаж байна гэж бодохоор. Аавыгаа үзүүлхийн тулд аргагүй том набор, том архи аваал нѳгѳѳ эмч дээрээ бѳѳн түнтийсэн тор бариал орлоо доо. Хүүх нѳгѳѳ хүүхэн чинь гүйж очоол аавыг маань үзээд л, хѳлий нь долоох нь ээ.  Би ч ямар эм уухав, жор мор гээл асуугаал байлаааа. Ѳѳрийнхѳѳ ажилийг бүтээж аваад тортой юмаа ѳгѳѳгүй гараад ирсэн ва ха ха ха ха. Аймаар салагнаад, юу гэж хэлж ѳгѳхийн бэ, чадахгүй байгаам чинь. Тэгсэн аав асуув.
  • Наад юмаа ѳгдѳггүй гараад ирдэг нь яаж байгаан
  • Эвгүйм байна ш дээ чадсангүй
  • Зүгээр л дѳхүүлээд орхичихгүй
  • Дүүрсээн дүүрсэн, таныг үзүүлсэн бол болоо
  • Яах гэж наадхаа авсын
  • Энэ эмчид л авсы ш дээ
  • Тэгээд ѳгѳѳчэээ
  • Үгүй ээ, чадахгүй явья та минь
Ингээл гараад ирсийм даа. Тэгээд ч миний зѳв биз дээ.

Нэлээд олон жилийн дараа наашаа явах гээл Виза энэ тэр хѳѳцѳлдсѳн чинь, ИБМ ийн албанаас тѳрсний гэрчилгээний тодорхойлолт авсан чинь миний нэрний нэг үсэг Иргэний Үнэмлэхээс зѳрчдын. Тэгсэн нѳгѳѳ ИБМА ны ажилтан ингэнээ.
  • Та энэ үсэгээ зѳв болгохын тулд аав, ээжийгээ, гэрчилгээ ѳгсѳн газрын хүнийг дагуулж ирж янзлуул
  • (Би шууд тэнд унаж байгаам чинь, ёстой нэг хүнд байгууллага тээн), Та жаахан амьдралтай юм яриачээ, юун аав, ээжээ авчирах
  •  Ѳѳрѳѳ л мэдэхгүй юу тэгүүл
Элэг зүрх минь догдолж, 2 бѳѳр цохилж тэндээс гарч арга ухаан сийллээ дээ. Хүн хараас асуусаар эцэст нь хахууль дээр ирж байгаам чинь. Найгүй хахууль авдаг ажилтан юм байхаа базарваань. За ингээд энэрэлгүй хорвоог хахуулдахаар цаасан дотроо хэдэн тѳгрѳг хийгээд нэлээд хэдэн сарын дараа очлоо.
  • Орох уу
  • Ор, ор
  • За ямар асуудлаар явна
  • Ѳѳ нэг элэрсэн, баларсан бичиг баримт янзлуулах гээд... бла бла бла
  • За материалаа ѳг
  • Май (Мѳнгѳ дунд нь яваа)
  • (Хүүхэн цааснуудыг эргүүлснээ мѳнгийг хараад) Энэ юу вэ, яаж байгаан (Харц марц зэвүүн зэвүүн)
  • Яана л даа би мѳнгѳѳ мартаад наана чинь хийцэн байна ш дээ, Суйлуулчиж гэж бодсий ш дээ ....ля ля ля ля ля
  • Нүүр, чих, хамар бүгд улайгаал (Мѳнгѳѳ аваал) ичээл гараад явцан
Тэгсэн дараа нь сонсох нь ээ, хахууль авдаг хүн нь халагдаад шинэ хүн орсон байсан нь би тэнэг нь яваад орцон ха ха ха ха ха ха. 

Ѳчигдѳр ш дээ. Шалгалт авдаг багш маань миний номнуудыг доод курсынхэнд зарчихжээ. Тэгээд надад мѳнгий нь ѳгсийн. Учиргүй их баярлаал, 
  •  Багшаа би танд баяралсан сэтгэлээ илэрхийлмээр байна
  • Ѳѳ би бүх оюутнуудад ингэж тусалдаг
  • Би гэхдээ их баяртай байна, би танд ѳѳрийнхѳѳ нутгийн бэлэг дурсгалын зүйл бэлэглэмээр байна, та авах уу
  • Хүүе би дуртай ш дээ
  • Би танд түрийвч авчирч ѳгнѳѳ
  • За баярлалаа, би хүлээж байя
Энэ хахууль биш тээн. 
Хүний сэтгэлийг хѳдѳлгѳгч олон хүчин зүйл байдагаас бид зѳвийг сонгох хэрэгтэй байдаг. Хүн ѳгѳхдѳѳ биш, хүнээс авахдаа биш ганцхан сэтгэл дотор гэдэгийг санаж явцгаая.


3 comments:

  1. За ёстой дараа тэр эмчтэйгээ тааралдалтгүй ээ..
    баларсийн.
    Сугандаа хавчуулдаг цүнхээ хавчуулчаад. Ганц нэг боодол 10-тууд хийчээд үзүүлж үзүүлж ар дээр нь за баярлалаа хө гээл гараад явах ч гой шүү тэ? хиа хиа хиа
    Ма нэг найз ярьжийсийн. Нэг бачка аль ч юмбэ дээ нэг дүүргийн өндөр албан тушаалтанд баахан мөнгө харуулж юмаа хийлгэж хийлгэчээд гарахдаа бэлгэвч өгөөд "тань шиг хүн ахиж битгий төрөөсэй" гэж хэлчээд гаржийсийн гэсэн. Тэр бол аймар байгааз.....

    ReplyDelete
  2. яадын хүний хийдэг л юм ш дээ

    ReplyDelete
  3. Хүн санаа мину: Харин тийн тэр эмчээ одоо танихгүй байхаа. Тэр найз чинь аймаар хийжээ. Гол нь тэр хүн ойлгоосой өөрийнхөө байдлыг тээн.
    УУБ минээ би чинь төлөв шударга эвлийн намын гишүүн ш дээ ккк

    ReplyDelete