Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 12 December 2011

Гого ном

Охидууд, ээж,эхнэр нараа цаана чинь уншихгуй байхын аргагуй сайхан ном гарчээ. Яруу найрагч Сарантуяагийн Эмэгтэй хуний амьдралын ном нэртэй. Юун тэр Ким Ун Сугийн Эмэгтэй хуний амьдрал 20,30,40 наснаас эхэлдэг номтой харьцуулах. Ким Ун Сугийн ном бол Солонгос заншил дээр тулгуурласан Монгол охидуудад таарах зуйл ховор юм билээ. Ялангуяа тэр тэмцэл баян ядуугийн ялгаагаа аймаар их бичсэн байна лээ. Харин Яруу найрагч Сарантуяа болбоос жинхэнэ Монгол ээж, охидуудын сайхан ном бичжээ.

За энэ зохиолч болбоос намайг чинь тэмээ хариулж явахад Монгол телевизэд нэвтруулэг хийж од болж байсын байхаа. Тэмээ бид хоярт нь зурагт байгаагуй учир таньдаггуй ээ. За одоо ингээд энэ номыг олж авах ажиллагаа эхлэнэ дээ.

Энэ яруу найрагч маань саяхан Нандиагийн шоунд орсон байна лээ. Сайхан ярьж байна лээ. Ганц сайхан хэлц хэллээ. Эмэгтэй хун чинь ээж болж ур хуухдээ хумуужуулж жинхэнэ ээж,эмэгтэй хун болдог гэж гоя хэлсэн дээ. Одоо нэг туухэн роман бичиж байгаа Мартаар бараг дуусгана гэсэн.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

4 comments:

  1. хүүхэд байхын тивигээр гардаг байсан сэтгүүлч мөн байх даа, их намбалаг яриатай. болор цом энэ тэр дээр хааяа элэглэл уншаад байдаг, бас их хошин шогийн мэдрэмж сайтай. хэрэв миний санаж байгаа сэтгүүлч мөн бол насаар одоо жар дөхөж яваа, жар хэдийн гарчихсан ч байж магадгүй тийм хүн байгаа.

    ReplyDelete
  2. mgl busgui bishee kkk shaaal oor hun bi bas unshmaar bn

    ReplyDelete
  3. Gutalchin

    Za tegvel nas ni 40 garch yavaa, shuniin nevtryyleg hutuldug emegtei mun baih(namaig mongold baihad MGLtv-iin shuniin nevtryyleg hutuldug bsan). Bi anduuraagyi bol ter emegtei bas neg blog hutuldug.

    ReplyDelete
  4. Монгол бусгуй мину 40 гарч яваа гэж яг мон удщийн нэвтруулэгт эмэгтэйчуудийн яриа гэж нэвтруулэг хийдэг байсан гэсэн, чи мон сайн танихымаа

    ReplyDelete