Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 21 December 2011

Зул сар далимдуулж дэлгүүр хэсч юу яах нь...

Эд нар зүгээр бараг бүтэн 12 саржингаа Зул Сарын Бэлэг цуглуулах гээд ярьхын. Би гайхаад байна үнэндээ. Хэндээ тэгж их бэлэг авдын. Эрчүүд бүхэн л эхнэр хамаг данс хоосолж байгаа гээл ярьхын.


Нээх олон хүнд бэлэг өгч чаддаг уу? Аавын дүүгийн хүүхдийн хүүхэд, ээжийн ахын хүүхдийнх нь найз залуу энэ тэр гээд манайхин шиг бэлэг өгч чадах уу? Үгүй ш дээ. Аав, ээж, үр хүүхдүүддээ үнэндээ үнэхээр бүр нэг хэрэгтэй зүйлийг нь аваад өгчихөж чадаж байгаан. Тэр бол маш зөв.

Тэгээд одоо нөхрийнхөө дансыг хоосолтол хэнд юу авдын бүү мэд. Бүр өөр том хотууд уруу явж дэлгүүр хэснээ. Тэгээл амнаас нь дэлгүүр хэсч бэлэг авах л юм гархын.

Тэгсэн 12 сарын эхээр би амарч таараад нэг сургалтанд суух гээд өөр хотод очсон чинь сургагч нь өөр хотоос ирээгүй байсын. Тэгсэн намайг тэгж үү? Өө Зул Сар болох гэж байгаам чинь дэлгүүр хэсч бэлэг цуглуулахгүй юу гэж ...аадын. Би тээн хэнд бэлэг цуглуулаад явжыхав.

Одоо тэгээд энэ эхнэрүүд ерөөсөө Зул Сарын Бэлэг цуглуулах далимаар баахан юм цааш нь харуулдагаас цаашгүй боллоо. Юу гэдэг билээ энэнийг чинь аан тийн салтаадна гэдэг ш дээ ва ха ха ха ха ямар муухай үг вэ?

Нөхрөөсөө баахан юм нууж, Зул сар далимдуулж аваал тэгээл дараа Зул Сар хүртэл болгодогоос цаашгүй боллоо ха ха ха ха.

5 comments:

  1. сайн уу?

    хэ хэ хэ
    гоё хэлсэн
    Орчин үеийн Орос авгай нар лав тэгдэг болсон байна лэээ

    салтааддаг
    тэгээд дараачийн Есүүсийн төрсөн өдөр болтол түүгээрээ болгодог

    хэ хэ хэ/аймар тэнэг инээсэн хүүхэн биш дээ хэ хэ хэ байхдаа яадын/

    ReplyDelete
  2. Сайн уу даа УУБ,
    Ухнаа нэмнэсэн биз дээ Идэр 9 эхэлчихлээ.

    Цааш нь далд хийдэг байж болзошгүй ккккк

    ReplyDelete
  3. салтаадуулдаг нөхөртэй болчуул зүгээрийн бишүү хэхэ

    ReplyDelete
  4. салтаадуулдаг нөхөртэй болчуул зүгээрийн бишүү хэхэ

    ReplyDelete
  5. Delgermee Erka мину,ха ха ха аан одоо бүү мэд дээ. Тэднүүд чинь зүгээр юм шиг царайлснаа эмэгтэйчүүдийн үйл хөдлөл бүрийг хянаж байдаг байхаа даа.

    ReplyDelete