Tree with Deep Roots гээд Солонгосын түүхэн хану үзлээ. Дажгүй юм гээч. Дандаа том үйлсийн тѳлѳѳ зүтгэж буй хүмүүс гарнаа. Элдэв ордоны хов жив нэг ширхэг ч байхгүй.
За тэгсэн тэр дотор нэг Ялагдашгүй нэртэй МОНГОЛ баатар байхын. Тэнэг Монгол ч гэж байх шиг. Нэр нь бараг л Тэмүүжин.
Тэгсэн түүнийг зѳвхѳн 911 д ашиглана. Бусад үед тэр яг мангар хүний үүрэг гүйцэтгэнэ.
Тэгээд тулаан хийж яваад Солонгос дахь Хятадын элчингийн тагнуултай таараад. Ээ бурхаан хятад тулаачин хулхи нь буугаад үг дуугүй алга болсон. Яаая үнэн хүчтэй тэр.
Бѳѳрйнхий хэлбэрийн чулуунд хѳл эвэр гэж мод шигтгэж хийгээл буга бологцон. Ха ха ха. Тэрий нь хараал цэргүүд сүрдээд.
Тэгсэн түүнд Хааныг алах даалгавар ѳгѳѳд гэтэл хѳѳрхий минь Солонгосын урдаа барьдаг 2 баатартай тулалдаад тэр 2 нь нас бараад нѳгѳѳх маань бас яваад ѳгсѳн.
Монголын ялагдашгүй гээд дажгүй чиг дүрд Монголын нэр гарч байна шүү. Үсэг, бичиг бүтээх гэж ямар их олон зүйл туулсын бэ энэ Солонгос.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment