Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 22 December 2011

Идэр ес эхэллээ

Идэр ес эхэллээ. Зузаахан өмд, гутлаа өмсөөрэй хүүхнүүдээ.

Зузаан өмд гэснээс эндээс би зузаан нарийн хар өмд олдоггүй ээ. Над шиг өмд өмсдөггүй хүнд нарийн хар өмд олдохгүй бол гамшиг гээл бодчих.

За тэгэхээр нь Монгол уруу бэр үрүүгээ захьваа. Бэр хөөрхий минь яг миний хүссэн өмдийг явуулжээ. Сайхан юмаа дулаахан.

Гэтэл нөгөө Хужаанууд чинь юунд хор хийцэн байсан гэлээ Улаан кетчуп бил үү?

Тэгээд одоо хаана ч ямар ч хор хийчихсийн билээ дээ гэээд аягүй их бодогдоод байгаа ш дээ.

Манайх ядаж хүнсээ Хужаагаас авдаггүй болчоосой доо. Хар буруу санахгүйгээр аюулгүй хүнс нийлүүлчих орон байна уу? Солонгос ч бас хор найруулж мэдэх Уба нар шүү дээ.

Эсүүл ерөөсөө малын махаа Алтан Тариагийн гурилтайгаа зуурч идээл сууж байя яршиг зүгээр. Элдэв янзын Хужаагийн хороос дээр л байх.

За ес эхэллээ гэж бичсэнээ өмд, хужаагийн хор болоод явчлаа нөгөөх чинь.

Тэгэхээр

 Нэг есд яах вэ? Нэрмэл архи хөлдөнө

 Хоёр есд яах вэ? Хорз архи хөлдөнө

 Гурван есд яах вэ? Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

 Дөрвөн есд яах вэ? Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө

 Таван есд яах вэ? Тарьсан будаа хөлдөхгүй

 Зургаан есд яах вэ? Зурайсан зам гарна

 Долоон есд яах вэ? Дов толгод шарлана

 Найман есд яах вэ? Нар шаргал болно

 Есөн есд яах вэ? Ерийн дулаан болно

За ингээд есөн ес хүртэл сайн дулаалаарай амьтан ах дүү нараа. Эсгий гутлаа өмсөөд, ээ дээ сайхан эд шүү дээ. Чийг татна энэ тэр гэхгүй. Би одоо бараг 10-р анги төгстөлөө эсгий гутал, хөвөнтэй өмд өмсөж иржээ. Оюутан болоод гот хүрээ ороод маяг сураад өмсөхөө байсоон. Үстэй дээлээ өдөн куртикээр, эсгий гутлаа хужаа шаахайгаар, хөвөнтэй өмдээ жийнсээр солив ш дээ.

4 comments:

  1. 4 es chini arai l uur bdag sanagdaad bxiin. 3 es ni xamgiin xyiten gdg dee. Jinhene ider es gdg nertei.

    ReplyDelete
  2. Харин би бодоол байна. Бага байхад цээжилж байснаа шууд буулгасан юм. Дөнөн үхэр ч гэж байдаг л даа. Монгол уруу утасдаж асуунаа.

    ReplyDelete
  3. зөв л бичсэн байнашт зөв байн зөв байна

    ReplyDelete
  4. Delgermee Erka мину,харин зөв л байх шиг байгаан.

    ReplyDelete