Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 17 December 2011

Шинэ жилийн баярын урилга - 2 ирлээ

Урилга ирээд байдаг. Би очдоггүй ээ. Тэгэхээр нөгөө Монриалын Монголчууд энэ сарын 24-нд Шинэ Жилийн Баяраа тэмдэглэнэ гэнээ. Баахан л хөтөлбөр энэ тэр ирсэн байна.

Тэгэхээр баяр нь орой 5 цагаас эхэлж шөнө дунд дуусах нь. Уух юмаа өөрсдөө авчирна гэнэ. Над шиг хүн бол тал лааз пиво, надаас их уудаг хүн бол авдар пивоо тэврээд очих нь. Иддэг хоол унд нь хүссэнээрээ гэнээ кккк.

Төлбөр нь нэг хүний 33 доллар, автобус 10 доллар гэж байна. Баяр болох газар нь жаахан хотоос зайдуу шиг байнаа. Нэг арал дээр гэж байхын. Би яг хаана юм сайн мэдэхгүй байнаа. Монриал хот ч угаасаа өөрөө арал дээр байдаг хот л доо.

Би нь ажилтай учираас очиж чадахгүй нь ээ. Ингээд 3 дахь жилдээ шинэ жилийн баяр энэ тэр гэж албан ёсоор тэмдэглэхгүй явжийн даа.

Тэрнээс наана энэ бүтэн сайн өдөр Монриал хотод нөгөө Иргэний Шинэчилсэн Бүртгэлдээ ор гээд дуудаад байна. Би уг нь очих гэээд аль эрт элчинү рүү хэлж элчингийн ажилтан сарын өмнө надад мэдэгдэхээр миний цахим хаяг утасны дугаарыг авсан чинь ингээд мэдэгдсэнгүй ээ.

Яг Монголд байгаа юм шиг маргааш болно гээд хэлэхийн. Яаж хүний ажил амжих юм бэ. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг юм энэ элчингийнхэнд хэзээ ч үйлчлэхгүй нь ээ. Яах гэж энэ улсад элчингийн ажилтан гээд сууж байдаг хүмүүс юм бол доо. Сонин юмаа.

Канадын энэ том нутгаар тархсан Монголчуудыг энэ байдлаараа бол сайн бүртгэж чадахгүй нь ээ. Энэ элчингийнхэнд дүн тавь гэвэл би бүр 100 ширхэг МУУ тавьмаар байна.

3 comments:

  1. манайхан чинь хаа ч явсан тиймэрхүү зангаа тавьдаггүй юм биш үү? усыг нь уувал ёсыг нь дагах болуу гэж их хардын гэтэл нөү шд, бяд чинь монголчууд гэсэн зангаараа байж л байх нь тэр

    ReplyDelete
  2. сайхан шинэ жилд орж ваальс энэ тэр сэнсэртэл эргэх юмсан, уджээээ....

    ReplyDelete
  3. Харин тиймээ Монголд очоол блогчидынхоо Шинэ Жилд орж балай авья даа. Тэр хүртэл эрдэм ном хурааяаа тээн.

    ReplyDelete