Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 16 November 2011

Өвөл

ᠬᠥᠢᠲᠡᠨ ᠡᠪᠥᠯ
ᠴᠠᠰᠥᠲᠠᠢ ᠡᠪᠥᠯ ᠂ ᠮᠦᠩᠬᠦᠨ ᠡᠪᠦᠯ ᠢᠷᠡᠯᠥᠭᠡ᠃
ᠮᠠᠨ ᠋᠌ᠪ ᠨᠣᠲᠣᠭ ᠲᠣ ᠴᠠᠰᠣ ᠣᠷᠣᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯᠠᠢ᠃
ᠡᠨᠡ ᠨᠣᠲᠣᠭ ᠢᠢᠨ ᠴᠠᠰᠣ ᠶᠡᠭᠡ ᠰᠣᠨᠢᠨ ᠪᠠᠢᠢᠳᠠᠭ ᠶᠣᠮ᠃
ᠵᠦᠭᠡᠯᠡᠨ ᠴᠣ ᠶᠣᠮ ᠰᠢᠭ᠂ ᠬᠠᠲᠠᠭᠣ ᠴᠣ ᠶᠣᠮ ᠰᠢᠭ᠃
ᠴᠠᠰᠣ ᠣᠷᠣᠬᠣ ᠪᠠᠷ ᠭᠠᠴᠣᠷ ᠶᠡᠭᠡ ᠥ᠌ᠩᠭᠡ
ᠣᠷᠣᠨᠠ ᠡ᠃ ᠲᠡᠣᠨ ᠣᠳᠠᠬᠣ ᠥᠭᠡᠢ
ᠲᠠ ᠪᠦᠬᠦᠨ  ᠳᠡᠭᠡᠨ ᠵᠢᠷᠣᠭ ᠶᠠᠪᠦᠭᠣᠯᠠᠨᠡ ᠡ᠃
ᠳᠣᠯᠠᠭᠠᠨ ᠬᠣᠪᠴᠠᠰᠣᠯᠠᠭᠠᠷᠠᠢ᠃

3 comments:

  1. Яаж эргүүлэх вэ? Одоо эргүүлчихвэл болох гээд байна.

    ReplyDelete
  2. Энэ чинь босоо биш налуу болчихсон байгаа биз дээ. Эргүүлчихвэл босоо бичиг болох гээд байнаа хө.

    ReplyDelete