Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 17 November 2011

Унах унааны өртөг

Найз маань эд нарыг явахад бэлэглэсэн юм
Бага насандаа морь, тэмээ унаж өссөн хүн чинь техник унана гэдэг хөгжил дэвшилд хамт авч явдаг ч гэлээ ялгаатай, дутагдалтай, илүүтэй зүйлүүд зөндөө байх юм даа. Би чинь морьноос илүү тэмээ их унаж байсан байхын.
Ай даа алсын бараа ширтээл намс намс алхаал нээх сайхан амьтан шүү дээ ерөөсөө. Жаахан хүйтэн өдөр бол бөхөнд нь наалдаал шогшоод байх нь тэр дээ. Хүний тэрэг мөрөгчих болов уу? Хальтрих болов уу гэх юмгүй амар шүү бас. Гэм нь нээрээ дургүй хүнээ шууд туйлаад унагадым байна. Би нэг удаа аймар өндөр тэмээнээс унацы ш дээ. Орой нь сүр болгоол гэрийнхэндээ ярьснаа санахын. Муугаа нуух байтал чинь дэлгээл ярьж байдаг.
Одоо нөгөө төмөр унаагаа жаахан ярья.
Бүтэн жил машин эзэмшээд өртөг, зардалыг нь бодож үзлээ. За тэгсэн одоо нөгөө соёлын зардалууд зөндөө байх юмаа. Монголд биш болхоор ямар ч арга байхгүй.
Жишээ нь: Жилд 2 удаа өвөл, зуны дугуйгаа солиулна гэж заавал засварын газар машинаа өгөөд тэгээд нэг удаа 4 дугуй сольход зүгээр л 80 доллар явчиж байгаан. 80Х2?
За тэгсэн халаагуур нь өвөл дааруулаад зун халууцуулаад байхаар нь янзлуулаад эсэргээр нь болгоод 150 доллар төлж байгаам.
Бензин бол өвөл нэлээд их идээд зун гайгүй байгаам. Зун нэг саваа дүүрэгчихэд 400 км яваал байгаан. Өвөл бол 300 км явж хүрэхтэй үгүйтэй. Би чинь өвөл их удаан явна л даа. Халтиргаатай болхоор бээцийгээл нэг юм явах жишээтэй.
Тэгсэн бас тосы нь юүлж байх ёстой гээд л бас засварын газар аваачиж тосоо солиулж шинэ тос нэмсийн. Тэгсэн бас л 80 доллар болчихдын.
Нээрээ нэг жил машинаа унахдаа нэг ч угаалгаагүйм байна ш дээ. Хөөрхий минь гомдож байгаа байх даа. Хөөс мөөсөөр угаалгахымсан гэж боддог л байх даа. Машин л болсон хойно. Дотор талы нь харин Монголын үнэртэй бологсын. /Зурагнаас үзээрэй/
Ингээд бодсон чинь өртөг нь гайгүй ч юмуу. Одоо тэгээд аягүй их муу зан сурсан байна лээ ш дээ. Автобусаар явжийхдаа машинаараа явхымсан гээл. Дэлгүүрээс хүнд хүнд тортой юмнууд барьж гарч ирээл машиныхаа ар уруу шидэх ч сайхан шүү дээ.
Нэг жил унахад миний машинд  хэн ч суугаагүй кк. Хэнийгээ суулгахав дээ энэ чинь одоо. Зам дээр эрхий хуруугаа гозойлгосон хүмүүс харагдаж байдымаа. Зогсож болдоггүй л гэж эднүүс хэлдэг шүү дээ. 

4 comments:

  1. жинхэнэ Монгол хүний машин болжээ

    сонин байна шүү хэн ч суугаагүй гэхээр
    канад ордын бол очиход та байдын бол
    очлоо ч байгаа хотод чинь очихын бол машинд чинь суж үзнээ

    монголд шүргэлцээл мөргөлдөө л сая төгрөг будаа ш дээ
    наана чинь гамтай юм байна

    ReplyDelete
  2. Тэгээрэй, ирээрэй, шууд тосч авна. Сайхан Монгол дуу цангинуулаал давхина даа хоёулаа хэ хэ хэ.

    ReplyDelete
  3. Хүн Санаа, юунд яарвайваа хө ккккк

    ReplyDelete