Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 26 November 2011

Эсрэг

Өвөл болхоор зун гоё

Зун болхоор өвөл гоё

Бороо орохоор цас гоё

Цас орохоор бороо гоё

Монголд амьдархаар гадаад гоё

Гадаадад амьдархаар Монгол гоё

Сургуульд сурахаар ажил хийх гоё

Ажил хийхээр сургуульд сурах гоё

Хөдөө явахаар хот гоё

Хот явахаар хөдөө гоё

Алим идэхээр тарвас гоё

Тарвас идэхээр алим гоё

Зулаатай найзлахаар Байгалаатай найзлах гоё

Байгалаатай найзлахаар Зулаатай найзлах гоё

Даашинз өмсөхөөр өмд гоё

Өмд өмсөхөөр даашинз гоё

Мөнгө хураахаар үрэх гоё

Мөнгө үрэхээр хураах гоё

Машин унахаар явган явах гоё

Явган явахаар машин унах гоё

Хүнтэй суухаар ганц бие байх гоё

Ганц бие байхаар хүнтэй суух гоё

Хөгжим сонсохоор ном унших гоё

Ном уншихаар хөгжим сонсох гоё

Бэлэг өгөхөөр авах гоё

Бэлэг авахаар өгөх гоё

Фэйсбүүкдэхээр мэссэнжэрдэх гоё

Мэссэнжэрдэхээр фэйсбүүкдэх гоё

Блог бичихээр унших гоё

Блог уншихаар бичих гоё

Хүн уйлхаар аргадах гоё

Хүн аргадахаар уйлах гоё

Аальгүйтхээр даруухан байх гоё

Даруухан байхаар аальгүйтэх гоё

Унтахаар сэрэх гоё

Сэрэхээр унтах гоё

Ажилдаа явахаар тарах гоё

Ажил тарахаар эхлэх гоё

Онц авахаар дунд авах гоё

Дунд авахаар онц авах гоё

Хичээлээ хийхээр чатлах гоё

Чатлахаар хичээл хийх гоё

Магтуулхаар загнуулах гоё

Загнуулхаар магтуулах гоё

Захиа бичихээр утсаар ярих гоё

Утсаар ярихаар захиа бичих гоё



Гуйлгуулхаар гуйх гоё

Гуйхаар гуйлгуулах гоё
Дурлахаар дурлуулах гоё

Дурлуулахаар дурлах гоё

Хүлээхээр учрах гоё

Учирахаар хүлээх гоё


Тэмээчин бүсгүй

2011-11-26 Канад улс, Кюбэк муж

3 comments:

  1. Инээхээр ханиах гоё

    гээд яваа л байвал яваа л байх байхдаа

    ойрд орж ирсэнгүй сайн уу?
    амьдрал дажгүй л биз дээ

    ReplyDelete
  2. Сайн шүү дээ. Чи сайн уу? Хэдэн үхрээ туугаад Хүрээ оров уу? Тэмээн дээрээсээ харуулдаал суулаа шүү дээ. Чиний наад ухна чинь дэрсэнд ороод явж байгаа үгүй нь мэдэгдэхгүй эргэлзээтэй байнаа.

    ReplyDelete