Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 8 November 2011

Далай ламыг холоос харсан нь

Далай ламын Монголд айлчлах хөтөлбөрийг сонирхох нь ээ хөөрхөн дурсамж орж ирэв. Би гэдэг хүн нь дөрөвдүгээр курсдээ байсан юм. Далай лам ирэх үед сургуулийн шилдэг оюутнуудтай уулзаж, лекц унших хөтөлбөр зохион байгуулсанд нь миний бие түүнд орох хувь заяа тохиож, сургуулиа төлөөлж, доод ангийн нэг охинтой хамт явахаар болж, биенээсээ том мандат зүүгээд ангийнханы адис аваад ирээрэй гэсэн дэвтэр ном, бугуйвч, үзэг харандаа бүгдий нь цүнхлээд "тэр үед ангийнханыхаа юу юуны дэвтэр өгч явуулсаныг үзэх байсан юм. Золигнууд олиггүй дүн авдаг хичээлийн дэвтэрээ л өгсөн байх" Соёлын Төв Өргөөний зүг яваваа. За тэгээд очсон чинь оочерлоод л мандатаа үзүүлээд л ороод байна. Ороод л дугаарынхаа дагуу суугаад харсан чинь пэээээээээээ өвгөн хөгшчүүл дүүрцэн байдын, гайхаал нэг хүнээс асуусан чинь өөр сургуулийн зарим оюутнууд аав, ээж, эмээ, өвөөдөө мандатаа өгөөд явуулчихсым гэнээ. Би яахав дээ, аав ээж 2 хөдөө байсан юм чинь өөрөө нөгөө доод ангийн охинтойгой хамт байгаа нь тэр. 70 хувь нь оюутнууд бусад нь аав, ээж нь байсан байх. За тэгээд л бүх хүмүүс суудлаа эзэлсний дараагаар Далай багш орж ирлээ дээ. Хөөх хүмүүс чинь суудлаасаа босоод л мөргөөд л, залбираад л. Би нөгөө ангийнханыхаа дэвтэр ном, үзэг, харандааг барьцан эд нарыг онц сурга ухааны юм бодцон зогсоод байгаа. За тэгээл бүгд суугаад л хүмүүс чинь алгаа хавсараад л эрх эргүүлээд л, маань уншаад л би яаж дутхав нөгөө ангийнханыхаа дэвтэр номыг хурайлаад л, бас мэддэг ганц 2 мэгзэмээ уншаад л янзтай сайхан сайхан юм бодоод л суугаад байлаа. Тэр үед Далай багш Монголчуудад архиа бага ууж, айргаа их уу гэж хэлсэн байх шүү. За тэгээл оюунтан хүмүүст гоё гоё сургаал айлдаад л байсан. Би  сайн гэгч нь бичиж аваад л байсан. Одоо бол мартчихжээ. Тэгэхэд л цаанаасаа л нэг гэрэлтсэн хүн байж билээ. Тэгээд 2 цаг гаруй сургаал сонсоод хөтөлбөр өндөрлөж эхлээд Далай багш Соёлын Төвийг орхиж явсан юм. Тэгэхэд л Соёлын Төв Өргөөний залны цонхон дээрээс хар машинд суугаад яавахыг нь хараад араас нь уйлж билээ. Нэг л дотны хүн маань хол явчиж байгаам шиг санагдсан шүү. Тэгээд лекцэнд оролцсон хүмүүст, сургаалын ном энэ тэр баахан юм өгсөн. Түүнийг нь өөрийнхөө аав, ээжид бас найзынхаа ээжид авахаа мартаагүй очсон. Тэгсэн зун амраад гэртээ очсон чинь  аав, ээж 2 минь нөгөө номнуудыг нь бурхан дээрээ тавьчихсан шүтээд сууж байж билээ. Манай найзын ээж ч бас чиний өгсөн Далай багшийн номыг дээш нь залж, шүтэж, мөргөж байгаа гээд хэд хэдэн удаа тэднийд очиход үзүүлж билээ. Дараагаар нь 2008 онд ээжтэйгээ Энэтхэг яваад уг нь их том хүсэл өвөртлөн очсон чинь талаар болсон. Шинэ Дели-д хэд хоноод Агра хот орж Таж Махал үзээд дараа нь Дарамсала явах гэсэн боловч тэнд суудаг Монгол лам нь эмнэлэгт хэвтсэн, тосч авах хүн байхгүй учир дэмий гэсэн Элчингийн Жолоочийн үгийг дагаж нутаг буцсан юм.
Өнгөрсөн сард уг нь Далай багш Монриал хотод ирж бас хурал зохион байгуулсан юм. Хурлын дараагаар Түвд, Монголчуудыг тусад нь хүлээн авч уулзсан гэсэн. Би явах хүсэл их байвч ажилтай учир очиж чадаагүй юм.

4 comments:

  1. Далай ламын их бодь мөрийн зэрэг, бусдад хайрыг хэрхэн бэлэглэх вэ гэсэн номнуудыг уншиж байсийн байна. Ямар нэг зүйлийг эхлэлийн цэгээс нь авхуулаад энд хүртэл нь ойлгомжтой тайлбарласан байдаг болохлээр авах ойлгох зүйл олон байдийн. Хүн гэдэг талаас нь бол бусдаас ялгагдахгүй л гэж хүлээж авдаг. Оюун санааны хувьд бол өөр өө харин...

    ReplyDelete
  2. Сайхан сэтгэгдэл байнаа хө. Би одоогоор Далай багшийн бүрэн хэмжээний сургаал, номыг уншиж амжаагүй л явна.

    ReplyDelete
  3. Далай багш биш Богд Зонхова Бодь мөрийн зэрэг зохиолыг бичсэн санагдах юм. Тэгэхдээ Адиша гэгээний Бодь мөрийн зул зохилыг эш үндэс болгосон байдаг

    ReplyDelete
  4. Далай ламын Их бодь мөрийн зэрэг гээд 14 өдрийн лекцийг нь эмхэтгэн гаргасан ном байдаг юм. Бодь мөрийн зэрэг гэдэг ойлголтыг тайлбарласан олон хүний нэг нь л юм байлгүй дээ. Зохиол гэж ойлгохгүй байгаа шдэ.

    ReplyDelete