Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 19 November 2011

Хэний төлөө зүтгэх вэ?

 Ямар байгууллагат ажиллаж, хүч хөдөлмөр, эрүүл мэнд залуу насаа зориулах вэ?

Гар хөдөлж, ам хөдлөнө гэгчээр хүн бүхэн олон сайхан, янзын мэргэжилээр элдэв төрлийн үйл ажиллагаа бүхий байгууллагат ажилладаг. Хүн ажилыг голдоггүй, Ажил хүнийг голдог гэж сайхан үг байх юм. Өөрийн хүссэн эсвэл санамсаргүй байдлаар олж авсан мэргэжилээрээ ажиллана гэдэг хэн хүний бахархал төдийгүй тухайн хүнийг олонд илтгэх нүүр царай, тэр хүний овог ч болж дурсагдах тохиолдол байдаг.

Хүн гэдэг амьтан дасан зохицдог хуулийн дагуу нэгэн ажилыг олон дахин хийж, эсвэл түүнээс үндэслэн ургуулан хөөж өөрийн хүссэн ажилыг гүйцэтгэж явсаар нэг мэдэхэд нэг байгууллагатаа насаараа ажиллах тохиолдол маш олон байдаг. Г

Гэтэл мэргэжилийн дадлага, туршлага хөөж явсаар эргэн хартал цаг хугацаа хожиж ирснийг бид тэр үед л мэдэрч элдэв зүйлийг эрэгцүүлдэг. Тэрхүү ажилд шимтэн дурлах явцад албан байгууллагыг сонирхох нь ховор байж болох юм. Ямар албан байгууллагат ажилласнаар тухайн хүн тэрхүү байгууллагынхаа хэвэнд цутгагдан үлдсэнээ үл мэдэхээр барахгүй нэг л өдөр тухайн албан байгууллагын нүүр царай, үйл хөдлөл тэр чигээрээ болж хувирна.

Ажилчид нь нэгэн хэвэнд цутагсан юм шиг дуугарч, хөдлөх нь байгууллагын талд элдэв төрлийн сөрөг нөлөө үгүй болж, байгууллагын амжилтанд ажилаа мэддэг сайн ажилчид мэдээж эерэг нөлөө үзүүлдэг.

Өдөр бүр нэг л ижилхэн ажил, үүрэг гүйцэтгэх нь эхэндээ утгагүй авч хүн бүхэнд тохиолдож, хүн бүхэн түүнд дасах нь хорвоогийн жам. Тэгвэл ажилын гараагаа эхлэхдээ ямар төрлийн байгууллагат ажиллахаа сонгосноор бидний амьдралд олон зүйлийн өөрчлөлт ирээд зогсохгүй, ахуй амьдралд дадлага талаасаа нөлөөлөх бололцоотой.

Түм буман мэргэжил дотроос тэр нь энэ нь ийм гэх ялгахын аргагүй сайхан мэргэжилүүд байгаа төдийгүй, мэргэжил бүхэн өөрийн онцлог шинжийг агуулж байдаг.

Миний мэрэгжил сайхан гэж ярихын оронд манай бүтээгдэхүүн энэ байна. Бид ийм ийм зүйлийг зах зээлд нэвтрүүлж, өргөн хэрэглээг бий болгоход шинжлэх ухааны хийгээд туршлагын тал дээр нарийн ажиллаж байна гэж хэлэх нь яггүй нухацтай төдийгүй, амьдралд маш ойр санагдаж буйг нуух юун.

Хурдан давхидаг машин, урагддаггүй гутал, хөвөрдөггүй өмд, аагшдаг цай хийх чадал үгүй байлаа гэхэд ГАЛ АЛДАХГҮЙ ГАНЦ ШҮДЭНЗ хийдэг байхад амьдрал гэрлээр дүүрч байна.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment