Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Wednesday, 23 November 2011
Эрчүүдийн яриа
Манай том дарга туршлага судлахаар 14 хоног Австрали яваад өчигдөр ирэвээ.
За тэгсэн ажилчид нь явсан газрын сонин асууж байгаан. Дандаа арзайсан эрчүүд шүү дээ.
За тэгээд явсан газрын сонин? Ямархуу газар байна?
Өө дажгүй, дажгүй
Хоол унды нь идэж чадав уу?
Аар саархан л юм идсээр ирсэн
Амьдарлын өртөг нь ямар юмб дээ?
Паа балиар үнэтэй, нэг зууш, уух юм авахад шууд 50 доллар
Тамхи?
Нэг хайрцаг нь 20 доллар
Тэгээд тэндхийн л тамхи татаад байв уу?
Үгүй ээ авч явсан тамхи дуусчаад сүүлийн 2 өдөр татаагүй ш дээ
Шар айраг?
Үнэтэй, нэг жижиг нь 6 ширхэгээрээ 20 гаран доллар болчоод байсан
За тэгээд Австрали хүүхэн ямар байна?
Хөөрхөн юм билээ
Үзэв үү?
Үгүй ээ, хөөрхөн шар хүүхнүүд байна лээ.
Нэгийг ч үзээгүй гэж үү?
Үгүй ээ
Худлаа нуугаааааааааааааал...
Яг миний өрөөний үүдэн дээр яриад байсан тул эгч аймаар сонслоо доо. Тэгээд ерөөсөө архи, тамхи, хүүхэн гураваа асуучаал дуусцан ха ха ха ха.
Даргаа?
Аайн
Архи, тамхи, хүүхэн гурав юу вэ?
Өө Чандмань эрдэнэ
Subscribe to:
Post Comments (Atom)
хаха, чиндмана юм биддээ.
ReplyDeleteНээрээ л тэгдэг шүү очсон газрынхаа хүүхнийг амсах гээл ярьдийм билээ айр.
Аймаар тээн гэхдээ бүх эрчүүд биш байлгүй дээ. Бүх эрчүүд бол нээрээ кккккккккккккк
ReplyDeleteёоо энэ муу эрчүүдийг үү яая даа нээрээ
ReplyDeleteЦөм цөм цохиод унагая дэх үү хө. Ханьсая хоёулаа.
ReplyDelete