Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 3 November 2011

Усны гүнж болмоор байнаааа

Энэ 20т-ын нас нээрээ шааригдах шиг болжийнаа. Үүнээс урьтаад усанд шумбах эрдэм сурах гээд ёстой бүх үе мөч, нүх сүвээрээ үзэж таржийн даа. Усан дотор ёстой загас юм шиг хөвж, хөлбөрч, галбирах гээд үзээд бараг 4 сар боллоо ш дээ. Шууд үсэрч ороол шумбаал энэ тэр юм бодсон чинь арай ч биш ээ. Одоогоор нийт 13 цагийн хичээлд суусийн байна. Одоо 3 цагийн хичээл үлдээд байдаг. Тэр үед нь ядаж ус уруу ороод доошоо биш дээшээ гарч ирчихдэг болмоор байна даа. Үзээд л байгаа л даа. Уг нь 50 ч хүрэхгүй кг чинь одоо тэр усан дотор орчоод 500 болчоод байгаам уу хаашаа юм. Балтас болтос гээл уначхын. Сүүлийн 2 хичээлээс эхлээд ёстой хүчтэй үзэж байгаа. Одоо л сэлж сурахгүй бол хэний охин болдын гээл шазуураа зуугаал үзээд байдаг. Энэ сэтгэлгээ бас баг алаад байгаамаа. Сэтгэлгээндээ байнаа бие чинь хөвхөд бэлэн байнаа гэсий ш дээ багш уг нь. Өнөөдөр ёстой ороол шууд хөлбөрч унаал бүр үзэж тарлаа. Тэгээд яахав дээ дэвшилттэй. Хөвөгч бүсээ шууд тайлж хаяаад гартаа ганцхан хөвөгч хавтан бариал үзсэн чинь доошоо харж бол амжихгүйм билээ. Нуруугаараа нэлээд найдвар гарсан. Доошоо харангуут хамаг нүх сүв рүү ус ороод дээрээс нь сандраад ам ангайгаад за тэгээд будаааааааа. Элсэн манхан дунд өсч бойжсон хүн чинь усанд элэгтэй болох гэж нэлээд удах шинжтэй. Гэхдээ заавал сэлж сурнаа. Бүр тун удахгүй шууд хөвнө. Ахан дүүс минь усан дээр шууд өөрийгөө шидэх сэтгэлгээтэй болгоход туслах арга чарга байвал хайрлана уу?

6 comments:

  1. биеээ суллаа л болооо ш дэээ
    нэг хоёр ажлынхаа газрын зүүдлэлдэг залуу г бод
    гурав дөрөв
    хөвчлөөө....

    ReplyDelete
  2. чи нь айдсаасааа салаагүй байна тэгээд тэгжигаан заавал салж сурна гэж битгий бод өөрийгөө битгий хүчил зүгээр л алхаж байгаам шиг сэтгэ. Би анхны хичээлээсээ сэлж сурсыыш дэээ яагаад гэвүүл уснаас айхаач мэдкүү шууд хөөрлөөр тавьж ороол сурцан одоо бодхоор айгаадайдын

    ReplyDelete
  3. @Uub. Za daraagiin hicheelees shuud biyee sullaad uzej taryaaa. @Siilen: chi n namar mundagiin be, aij baisnaas aigaagui n goyiimaaa

    ReplyDelete
  4. bi uug ni humuusiin blogiin buh beegiig unshij baij hen be gej tusuulultei boljeej seegii uldeedgiin. Chinii bichleguudiig unshih zav garahgui l guigeed bdag, halit gants 2-g unshlaa, za teed amjilt husiyee

    ReplyDelete
  5. 2007 onoos blogoo bichsen um baij yaasan oroi uuriiguu taniuldgiin gej bodloo

    bi bas free style-daj surah geed uzej tarjiinshd, henii ohin boloh boldoo geed l shudee zuugaastai

    ReplyDelete
  6. Гилийн хатан мээн баярлалаа. Удаж өөрийгөө таниулсан тухай тусад нь бээгий бичнээ хө.

    ReplyDelete