Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 14 November 2011

Босоо бичиг, Босоо хийморь

Манай энэ гэрийн хөшиг нээх сайхан цэнхэртээл наанаа Босоо Бичгэн хээтэй их сүртэй харагдаж байна уу? Босоо бичиг, Босоо хийморьтой МОНГОЛ шүү дээ гээд л цээжээ дэлсмээр болдог уу?

Би ч цээжээ дэлсээд удаж байна даа. Ерөнхийлөгчөөс дутуугүй санаа совж шүүрс алдах юм даа. Үнэндээ Монгол улсад шилэн барилга баригдана уу? Шинэхэн өнгө нэмэгдэнэ үү? Хар машинууд нь олширно уу? Харийн хүмүүс түгжирнэ үү? Христийн шашингаа шүтнэ үү? Ундаагаа ууна уу? Улаан дарсаа ууна уу? УИХ-ын гишүүд нь 76 байна уу ? 100 байна уу? гэх мэтчилэн надад бол үнэндээ сонин биш.

Харин, харин, харин...Босоо Монгол Бичигээ Үндэсний бичиг болгох нь сонин шүү дээ. Хувь тавьлан гэж байдаг бол Монгол Бичигийг Үндэсний их бичиг болохыг үзвэл за тэгээд 3 өдөр хундага тавилгүй дарс ууж, хутга тавилгүй мах идэж, нүнжигтэй найр хийнэ гэдгээ амлачихья. Та нарыг бас уримз.

Нийслэл Улаанбаатарт Монгол Бичигээр хаягтай ганцхан байгууллаг байдгым. Тэр бол Монгол байгууллага. Бусад нь Орос, Хужаа, Солонгос, Япон, Англи шүү дээ. Монгол хэлээрээ ярьдаг мөртлөө бичиж чадахгүй сонин эгэлдэргэтэй хүмүүс. Хотын гудмаар шөнө явбал за тэгээд Бээжинд үү?, АНУ-д уу?, Сөүлд үү?, Токиод уу? гэмээр үнэн сонин. Хүн хар, нэгнийгээ дуурайна гэж яаваа. Зүгээр л сайхан хуулий ш дээ.

Сэтгэлгээ бол аймаар хөгжсөн харин бичиг үсгийн соёл нь уруудчихсан. Хэчнээн тэрбуман өртөг мөнгө гаргаж гадны хэл сурдаг мөртлөө ямар ч үнэ төлбөргүйгээр Монгол Бичигээ эх орондоо сурахгүй байгаад нь харамсахым даа.

Саяхан төрийн бичигийг Монгол бичигээр бичнэ гээд л баахан шуугисан чинь нөгөө сэтгүүлчид нь ингэнээ. Абу ажил даган ябаба гэж бичих нь ээ? Энэ бол буруу, хэн ч сурахгүй гээд л, дуугай л суужийна биз дээ. Тэгсэн мөртлөө Англи хэлийг one гэж биччихээд юу гэж уншдагаа санавал их зүйтэйсэн.

 Харийн хүн Босоо Бичигийг маань хараад дуу алдаж нүдээ бүлтийлгэж суухад бид хоцрогдсон, мунхаг бичиг гэж бодож байх ч дээ Дэндүү Даанч Дэндүү Явдал шүү. Москва хотын нэгэн их сургуульд Монгол оюутан лекцээ таталган бичгээр бичиж, нэг ч алдалгүй хурдан бичсэнд багш нь гайхаж, шогширч, ТАНАЙ БИЧИГ ҮНЭХЭЭР АУГАА юмаа гэж хүүрнэсэн түүх байдаг юм.

Хөхөөтэй зуны алаг цэцэгсээр нь хөлөө гоёж
Хүрэн толгойн сүүдрийн айзам эгшигээр нь хойлоогоо гоёж
Хөх Монгол Бичигээрээ МОНГОЛОО ГОЁЦГООЁ.

3 comments: