Хүүе цаана чинь уралдуулж, тэмцэлдүүлдэг нэг хэд нь Шилдэг 100 залуу шалгаруулах гээд өдөр шөнөгүй цахим шуудангийн санал тоолоод сууж байгаа юм байна шүү дээ. Тэгээд шилдэг 100 залуугийн тухай ном гаргаад 12 сарын 29нд Чингис зочид буудалд хамаг төрийн өндөрлөгүүд хүлээж авч, идэж, ууж бие биенээ башийсан сайхан үгээр баярлуулах юм байхаа.
Би гэдэг хүн алс хол сууж байж хааяа ингээд илүү дутуу мэдээлэл их олж сонсоноо. Тэгсэн өнгөрсөн 7 хоногт муу шар гэртээ орж ирчихээл ганц хоёр хүнтэй мэнд мэдэж суутал манай 8 жилийн ангийн залуу сүр сар гээл орж ирсэнээ шууд нэг цахим шуудан мэнд мэдэлгүйгээр шидлээ. Юу юум бол гэж бодож амжаагүй байтал найздаа санал өгөөрэй гэчихээд гараад явчихлаа.
Түрүүний 2 хүнтэйгээ яриагаа үргэлжлүүлж суутал ТББ-т хамт ажиллаж байсан \нөгөө бужигнуулдаг хоёр биш шүү\ хүүхэн орж ирж мэнд мэдээл найздаа санал өгөөрэй гээд нөгөө дээрийн залуугийн хаягийг шидлээ. Золигнууд чинь ямар юман дээр үзэлцээд байгаам дээ гэж бодоотохлоо.
Нэлээдхэн завтай болсоны дараагаар цахим хаяг уруу орж үзвэл Шилдэг 100 залуу шалгаруулна гээд аймаг тус бүрээр залуусийн нэр болон өрсөлдөж буй салбарыг бичсэн, нэлээд санал өгсөн харагдав. Нөгөө хоёрын нэр дээр үг дуугүй санал өгч орхив.
За тэгээл хэн хэн өрсөлдөж байна энэ тэр гээд ганц хоёр таньдаг хүн байна уу хартал за даа тэр 2оос өөр миний жинхэнэ таньдаг хүн алга даа. За одоо тэр зуун залуунд чинь Олимпийн аваргуудаас авахуулаад дундуур нь нөгөө хэдэн мисс нь ороод сүүл хавиар нь дуучин Жавхаа ах энэ тэр орцон ч яадын тийм биз дээ.
Гэтэл нөгөө санал өгсөн хоёр танилууд дээрээ жаахан дүгнэлт хийлээ. Залуу хүмүүс үнэхээр уралдаан, тэмцээнд орж хүч чадал, оюун, ухаанаа уралдуулалгүй яахав. Гэтэл одоо А.Сүхбат аварга, Олимпийн аварга П.Сэрдамба, Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа, Дуучин Болд, С.Жавхлан, Шатрын аварга Б.Мөнгөнтуул гэх мэтийн үнэхээр авьяас чадвараа сорьж яваа, улс орныхоо нэрийг дэлхийд өргөж байгаа хүмүүстэй эн зэрэгцүүлээд бодсон чинь ямх санагдав.
Одоо тэгээд эхнэр нь шөнөжин 2 цагийн зайтаагаар санал өгөөд нөхрөө түрүүлүүлсэн ч болхоор байна ш дээ. Хамгийн аймаар нь одоо тэгээд эхнэр нь нойр хоолоо хасан барин санал өгөөл тэр 100 дотор нь багтчихвал нөгөө номон дотор нь юу гэж бичихийн тэдэн онд төрсөн, 8, 10 жилээ төгссөн, их дээд сургуульд сурсан тэгээд одоогоор төрийн байгууллагат үнэнч зүтгэлтэй ажиллаж байнаа. Улсын уралдаан тэмцээнээс авсан алт, мөнгө хүрэл медаль, эрдэм мэдлэгийн хэм зэрэг, хийсэн бүтээсэн, зохион байгуулсан санаачилсан ажил энэ тэр дээр нь яахын бэ өөрийгөө зурчихдаггүй л юм бол.
Тийм биз дээ энэ чинь одоо. Төрийн байгууллагат ажилладаг хүмүүс гэхээрээ төрөөс байгуулсан арга хэмжээнд оролцож, тэгээл урдуур хойгуур нь инээж гүйж байгаал түрүүлээд 7000 метрийн зайд гүйгээд ирцийм шиг молийгоол боль л доо одоо. Хувийн байгууллагат ажиллаж байгаа маш олон чадалтай, ухаантай залуучууд байгаа ш дээ. Тэд нарыгаа гарга л даа.
Тэгээл нээх юм хийцэн улсууд, нөгөөдүүл нь хэдэн туслагч нараа ар өврийн хаалгаар оруулж товч дарж түрүүлүүлчээд л баахан татварын мөнгөөр ууж, идээл гадаад уруу зугаалаал явж байхын. Үнэн биз дээ.
Миний нэг танил төрийн байгууллагат дөнгөж орчоод байгууллагын 20 жилийн нээлт, уулт, идэлт, хаалт гэж 2 сар тэмдэглээд ажилд ороод сар болоогүй гадаад уруу амралтаар явж өгсөнөө яруу тодоор өнгөтөөр ярьсныг бас энд дурдах юун.
Амар амгалан, ажилын байрны аюулгүйг нь бодвол хэн хүн тэр төрийн байгууллагат чинь ажилламаар л байна ш дээ. Бүгдээрээ төрийн байгууллага гээд гүйчхээр хэн төр хувийн байгууллагат ажиллах юм бэ? Тийм биз дээ.
Ойрдоо энэ шар гэртээ орохоос уцаартай байгаан. Нөгөө хоёр чинь ороод очингуут миний төлөө санал өгөөрэй гээл нөгөө хаягнуудаа шидхийн. Хэмжээндээ бай л даа. Юм хум хийгээд байвал дэмжий ш дээ. Зүгээр ажилаа сайн хийгээд явж байгаа хүн шилдэг болдым бол Монголын ард түмэн бүгдээрээ ШИЛДЭГ шүү дээ. Хүний хийгээгүй хий л дээ.
хэ хэ
ReplyDeleteнэг иймэрхүү юм
Улаанбаатарт болоод байгаа гэсэн шүү
Сонгууль дөхөөд солиорч эхэлж байгаа юм
Тэг 100-д чинь миний нэр явжаагаа. Гэхдээ би чимээгүй л байсан :Р
ReplyDelete@УУБ, сонгууль нь хэзээ еэн? Дууссан хойно нь очих юмсаан. @ Хүн санаа, За амжилт хүсьеээ. Хийсэн бүтээсэн юмтай хүн угаасаа хол явнаа.
ReplyDelete