Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 22 November 2011

Нүүдэл

Миний албан өрөө
Төрсөн цагаасаа хойш л нэгээс нөгөө рүү шилжин суурьшиж байдаг нүүдэлчин ангийн хүн болхоороо нүүгээд л байна даа.

Өчигдөр бас ажилын өрөөгөө сольлоо. Дарга шинэ өрөөнд орж, би даргын хуучин өрөөнд орлоо. Тэгсэн чинь даргын надаас нэхээд байсан цаас, хавтаснууд нь даргын өрөөнөөс гарч ирээд хурган дарга бид 2 дуу алдан барьж аваад даргад хэлтэл аан тийм байна гэж үү.


Хурган дарга бид хоёроос нэхээд та хоёр л алга хийлээ гээд бид хоёрыг хэрэгт хийгээд байсан юм. Гэтэл хэргийн эзэн нүүдлийн азаар өөрөө гараад ирлээ гэж.

Хааяа хааяа нүүнэ гэдэг бол над шиг их хог, новш цуглуулдаг хүнд маш олзуурхууштай ажил бөгөөд даахгүй, өргөгдөхгүй юмаа тэр чигт нь хаядаг тул новшноосоо жаахан салж байгаа юм.

Дарга бас хуучин өрөөгөө надад өгчөөд гоё байна уу гээд л дахин дахин асуухын, гоёоо гэсэн чинь ингээд болоо юу гэнээ. Тэгхээр нь дараа нь асуухааар нь үнэн тасархай гэж хэллээ ш дээ.

Одоо амрахаараа шалгалтаа өгч дуусчаад дахиад нүүнэ гэж байгаа. Амьдардаг газраа сольно. Бас л хэдэн өдөр наагуур цаагуур юм болно. Хамаг хувцасаа том цүнхэндээ хийгээд машиныхаа ар уруу шидээд, хоолны сав, аяга тавгаа нэг хайрцаганд баглаад, арын суудал дээрээ тавид тэгээд л нүүнэ дээ. Нүүгээд л байна даа.

Өвөл нүүх жаахан тиймэрхүү ч гэсэн тэмээнд хом, шат ачина гэхгүй болхоор зүгээр дээ. Санаа зовох юм байхгүй.

Шинэ газар сургууль соёлоо олох, дэлгүүр хоршоог судлах, чөлөөт цагаа өнгөрүүлэх газаруудыг мэдэж авах энэ тэр гээд жаахан ажил бий. Гэхдээ яахав тэнд 1-2 таньдаг Кюбэк хүүхнүүд бий. Нэг Мексик найз хүүхэн ч байх ёстой. Болно доо болно.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment