Шинэ жил болох гэж байгаа юм уу? Би мэдээгүй ш дээ. Шинэ жилийн баяр, үдэшлэг бодож амжихаас өмнө урилга нь хүрээд ирдийн байна. Хэзээ болох шинэ жил гэж бодож байна. 11 сарын 25-ны орой ха ха ха ха. Тэгээд 12 сарын 25 хүртэл нэг оройны ууж идсэнээ нэг үйл хөдлөл, агшин үлдээлгүй ярих бололтой дог шүү.
За тэгхээр би чинь үндэсний үйлдвэрлэлийн Гоёо компаний бүтээгдэхүүнийг сурталчлаад, гуя хасаа багахан шиг гаргаад, залуу насаараа гоёоод, зайдуухан шиг зогсож байгаад, юм үзсэн хүн шиг ярвайж байгаад ирье гэсэн чинь хөдөө ажиллах хуваарь таараад тэгээд очиж амжихгүй нь ээ.
Тэрнээс гадна гурван ширхэг курсын ажилын ард гарч байж, болох гээд байгаа шинэ жилийг дурсан санагалзана гэж байгаа. Ууж, идэж наргихаас хоцорч байх ердөөсөө гэмгүй гэж байгаа юмаа.
Тэгэхээр баярын хөтөлбөр нь орой 5 цагаас эхлэх нь ээ. 7 цаг хүртэл хоол болтол шийр зугаа гэгчээр хэм өндөртэй шингэн баахан ууж байгаад араас нь 7 цагт хоёр төрлийн махан хоол гулгуулаад баахан бие биенээ магтаж, сайхан үгээр баясгаж байгаад 10 цагаас танц үсэрнэ гэнээ.
Хэсэг нөхдүүд 100-200 км-ийн цаанаас үдэшлэгт оролцохоор ирнэ гэнэ дээ. Ганцаараа очих хүн байхгүйм байхаа. Хосоороо явцгаах гэнэ. Өөр хотоос ирсэн хүмүүст компани зочид буудлы нь захиалж өгнө гэнэ. Тас үсрээд /эд нар тасартлаа удна л даа/ тэндээ хоноход өрөөний төлбөрийг компани төлхийм байх. Машины зогсоол нь үнэгүй, чиргүүл дагуулж ирсэний хоол унд ч үнэгүй гэнэ дээ.
Хамт ажилладаг хүүхэнтэйгээ ингэж хөөрлөө.
- Хүүхээ чи үдэшлэгт очих уу? Амарч таарах нь байна шүү дээ.
- Очилгой яахав дээ /бөөн баяр/, Харин хэнийг дагуулж очдог юм билээ?
- /Даашинзаа л ярих байх гэсэн чинь шууд залуу ярьдаг юм байна/ Хүн дагуулдаг нь яаж байгаан?
- Өө тэгэхгүй бол залуучуудын найз хүүхнүүд хардаад хэцүү байдгын? Тэгээд ч ганц бие гэвэл халсан залуучууд эвгүй .
- Яахаараа зүгээр байгаа хүнтэй харддын? Яамар аймаар залуучууд вэ?
- Яахав дээ хөдөө ажилладаг эрчүүдийн хүүхнүүд тийм сонин байдгын.
- Зөө зөө. Тэгээд чи хэнийг дагуулахаар бодож байна?
- Харин нэг механик залууг дагуулдын бил үү? Тэр найз хүүхэнгүй гэсэн.
- Өө тийм үү Тэр чинь нээх аальгүй ш дээ. Найз хүүхэнгүй юмуу?
- Би бас тэгж бодож байсын. Найзгүй гэсэн бид 2 үдэшлэгт хамт очих байх.
Ингээд механик залуу, манай годгор охин 2 очиж танц эргэх нь дээ. Даашинз гэж ёстой ярихгүй байна лээ шүү дээ. Жинстэйгээ очих байхоо бараг л. Гэхдээ мэдэхгүй би энд ирснээсэ хойш албан байгууллагын шинэ жилд орж үзээгүй. Болсон хойно нь л зургий нь үзэж мэдье дээ. Ингээд 11 сард баяраа тэмдэглэж буй хувь хүмүүс, албан байгууллагат сайхан баярлахыг хүсэн ерөөе!
би бас энд ирсээр шинэ жилийн даашинзыг мартсан шд, манай Монголыг бодоход наастр муутай тэмдэглэдэг, уйтгартай гэмээр. авчирсан даашинз маань чимдааны ёроолд эвхээстэй хэвээрээ ллл
ReplyDeleteНаадуул чинь бид шиг ганган биш юм уу? Би бас 2-3 даашинз авчирсан бас л эвхээстэйгээ хуучирах нь ээ.
ReplyDelete