Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 5 November 2011

Тэмээчин бүсгүйн Ээждээ бичсэн захидал

Жүжигчин Хүрлээ-ийн Ээждээ бичсэн захидалыг гадаадад байгаа өөрийн биеээр хошин өнгө аясаар харуулав. Хүрлээгийн шүлэгийг эхэлж уншаад дараа нь минийхийг уншвал сэтгэлд илүү буух болов уу?

Тэмээчин бүсгүйн Ээждээ бичсэн захидал

819 290 9044 энэ миний утасны дугаар
Та над уруу залгаарай

Ээжээ, еэвэнгүүд бүгд дууссан
Дуусхаар нь үйрмэгий нь зуурч идээд бүр дууссан

Тэгхээр нь гялгар ууты нь ханандаа наацан
Еэвэнгийн зураг хараад болж л байна

Ягаан тэрлэгээ өмссөөр байгаад гандчихсан
Өнгө нь ч биш л дээ
Хээнүүд нь бүдгэрчихсэн
Хавар намар л ойр зуур өмсдөг юм

Цэнхэр торгон хүрмээ угаачихсан чинь
Дотор өнгө нь агшчихсан байна лээ
Дүүгийнхээ хүрмийг өмсчихсөн ч юм шиг
Яваад л байгаа

Ээжээ охин нь Канадад ирээд жин их хаясан
Таардаг байсан хувцаснууд бүгд томдоод байгаа
За тэр ч яахав

Балдан ахтай цахим шууданд таараад
Хөдөөний сонин сайхан яриач гээд гуйсан чинь
Бүх юм хэвэндээ, сонирхуулах юм байхгүй гээд
Бичихгүй байгаам даа

Хэн хаана юу хийж явааг нь яриад л болоо ш дээ
Балдан ахад таньд байдаг шиг сонин сайхан байхгүй л дээ

Нэг өдөр өлсөөд байхаар нь хоолны газар орсон чинь
Чи хужаа юу чиний иддэг хоол байхгүй гэж байгаам даа
Ямар их гомдсон гэж сананааа

Өрөөндөө ирчихээл нуруу өвдөөл хэвтэж байсан чинь
Нөгөө өрөөний Солонгос хүүхэн орж ирчихээд
Тааз ширтээд, бодолд дарагдаад
Америк залууд дурлачихаа юу

Гадаа гарч ном уншиж
Гангар гунгар юм ярья гэж байгаам даа

Хэрвээ та минь байсан бол
Миний охины Миша нь ирчихээ юу гээд
Хөнжилөөр хучиж, халуун шөл хийж өгөх байсан даа

819 290 9044 энэ миний утасны дугаар шүү
Та бичиж авсан биз

Манай ангийнхан ой уруу явж алим хураасан
Миний гарны арьс хуураад
Тасгийн даргаас бээлий өгөөч гээд гуйсан чинь
Залуу хүн байж ямар онхиогүй юм гээд загнаж байгаам даа

Тэгсэнээ нэг муу хавчуургатай талх, газтай ундаа өгсөнөө
Идээд бай идээд бай энэ бол сайхан хоол
Залуу хүнд зохихгүй гэх биш
Олдсон дээр нь хивээд ав гэж байгаам даа

Тэгсэнээ за одоо сайхан хоол идцийм чинь
Үлдсэн 2 авдараа дүүрэгчих гэж байгаам даа
Энэ хүмүүс ямар хатуу юм бээээ

Ээжээ би таныг санаагүй ээ
Та ээжийгээ санавал муу явна гэсэн болхоор нь
Ээжийгээ санахгүй байгаа

Ээжээ би сайн сурч, сайн ажиллаж байгаа
Би саяхан таныг хачин ихээр зүүдэлсэн
Та энд ирчихээл нээх гоё бууз, хуушуур хийгээл
Би идээл, инээгээл суугаад байна гээд
Сэрсэн чинь та байхгүй
Сэрүүлэг дуугарч байна лээ

Ээжээ 819 290 9044 энэ миний утасны дугаар
Энийг манай нутгийнханд бүгдэд нь тараачаарай

Дээр Монголчуудтайгаа нийлээд аялалд явсан чинь
Холбооны дарга нь хоолны мөнгө нэхэж байгаам даа
Оюутан хүн гээд хөнгөлчихгүй л байгаам, нээх муухай

Та нутгийн хишиг гээд мөнгөө авч байгаа биз дээ
Дээрийн дугаар уруу глобус карт аваад залгаарай

Ээжээ би тоо сайн боддог болсон
Эндхийн дэлгүүрүүд нь бараандаа давхар татвар авдаг болхоор
Таван долларын баллуур авхад
Долоон долларын тооцоо хийнэ гэж тооцоолсоор байгаад
Тоо сайн боддог болсон

Та засаг дарга Бадраа дээр цаг авч ороод
Нутгаас төрсөн гоц авьяастануудыг
Яадгым болоо гээд судалчаарай

Ижий манай ангийнхан бүгд гимнастикт явж байгаа
Би уг нь явья гэж бодхын
Даанч багш намайг дэндүү нарийхан гээд авахгүйм
Би ч гэсэн ээждээ нүд дүүрэн харагдая гэж бодоол байгаа

Өө нээрээ таны бие сайн уу?
Сувилалд яваад сайн болсон уу?
Та миний охин өвдөхгүй бол
Ээж нь өвдөхгүй ээ гэж хэлдэг шүү дээ

Та худлаа хэлэхгүй ээ
Би өвдөөгүй болхоор таныг сайн байгаа л гэж бодож байгаа

Би явах болхоороо сайн витамин авч очноо
Бас хонинд өмсөхөд тэсвэртэй гоё гутал харсан
Даанч амраад явах болоогүй

Өө нээрээ мартцан байна ш дээ нөгөө тэнэг чинь
Ах, дүү 2, тэдний эхнэрүүд сайн уу? Хүүхдүүд нь том болсон уу?
Миний утасны дугаарыг тэд нарт өгчөөрэй.

Аан тийн дандаа мартаад байхым
Миний хүрэн ингэ ботголсон уу?
Миний тооцоогоор ихэрлэх ёстой доо
Та миний өмнөөс хамар дээр нь үнсчээрэй

Хаалганы хонх дугараад
Африк хар охин дуудаж байна

819 290 9044 энэ миний утасны дугаар шүү Ээжээ

9 comments:

  1. хэ хэ найсссс болсон байшд, би бас ижийдээ ийм шүлэг бичдэг юм бил үү :-)

    ReplyDelete
  2. ymar goy bichee we.yagad turaad bgaan,bolkui shu.

    ReplyDelete
  3. Самсаа шархирав. Сайхан бичжээ Цок цок минь.

    ReplyDelete
  4. Бүгдэд нь талархлаа. Монгол бүсгүй минь шүлгээ бичээрэй. Шүлгээ унших санаатай байгаа. Уншихаа нэг юм чадах байх. Харин яаж хураадаг юм бүү мэд. Програм байгаа байх тээн. Зул сарынха амралтаар оролдоод заавал хийнээ.

    ReplyDelete
  5. hehe

    neeree Tanai tend too bodoj surdgiim bna lee shdee, avsan baraaniihaa unen deer heden huvi tax nemj bodood.
    Uniig ni haraad bayasaad avah geheer unetei bolchdiin bna lee

    ReplyDelete
  6. @ Гилийн хатан: Харин тиймээ хө, 2 төрлийн татвар авна. Ажил хийвэл 55 хувийн татвар төлнө гээд бодчих.

    ReplyDelete
  7. yaaayaya 55 arai l ih bnaa. bi canada-iin tax ni 40 bdag aimaar ondor geeel bodood yavdag bsiishd. ene aimaar tatvartaigaa duiheer tsalin ni gaigui yu?

    ReplyDelete
  8. nmn мину, цалин гайгүй ээ хѳ, хѳдѳлмѳрийн хѳлсний доод хэмжээ нь цагийн 9-11 доллар байдаг тэгээд ажил хийхээр 55% нь татварт, дэлгүүрээс юу ч авсан 13.5% татвар тѳлнѳ.

    ReplyDelete