Ээ дээ энэ хүүхнүүд нээрээ эрчүүдийн төлөө зүгээр зүрхээ өгөөд дээрээс нь бие хаа бүгдий нь өгжий ш дээ. Ядаж байхад энэ эрчүүд гэж НҮДЭЭРЭЭ дуралхымаа. Иййй та нарыг чихээрээ дурладаг байсан бол сайхан үлгэр ярьж өгөхгүй юу. Хэд сайхан үлгэр яриал тэгээд дурлааский. Зарим нэг ярьсан үлгэрээ дахин дахин ярий ш дээ ва ха ха ха. Гэтэл яав, ганцхан нүдээрээ дурладаг хүмүүсийн нүдэнд сайхан харагдах гэж энэ эмэгтэйчүүд ерөөсөө бүгдээрээ өөрийн биеийг үл ажран маш том, эрчимтэй алхамууд хийж байгааг та нар мэджийгаа биз дээ Эрчүүдээ. Тэгэхээр би зүгээр жишээ дурдья.
Хамгийн түрүүнд яажийн гэхээр янзан бүрийн бие галбиржуулах гимнастик, дасгалуудад явжийн. Тэр нь долоо хоногт 3-4 удаа байна гэж байгаам. Ажилаа тараал тэр рүүгээ үсэрч байгаам. Зайлуул ходоод уруугаа болсон болоогүй юм давуулсан ч юм уу үгүй ч юмуу. Гэтэл нөгөө хэргийн эзэд цэнгээний газарт, гэдсээ унжуулаад, хүйтэн шар айраг шимээл юун дасгал масгал хийх маасайтал инээгээл зогсжийх жишээтэй.
За гэтэл цаадуулын чинь нүд гэж бүр дуран болж. Нөгөө хүүхнүүд чинь дараагаар нь усан дотор дасгал хийдэг юм уруу шурагжийн. Тэр том олон хүн орж гарсан усан сан дотор сайхан болох гээд л элдэв, янзын хөөсөнцөр, хавтан мавтан өргөөл шидээл үнэхээр хөлс мөлс нь урсжий ш дээ. Зүгээр ч үгүй тэр усанд бялдаржуулдаг хичээлд орохын тулд Гялс төв дээр нарийн шинжилгээнд ордий ш дээ. Тэр нь 3 хонож байж хариу нь гарна.
Хөөрхий эмэгтэй хүн их шаргуу, дайчин нээрээ.
За тэгсэн чинь нөгөөдүүл чинь айлын сайхан охиныг зүгээр л аваад суучихгүй эрүү нь урт, уруул нь нимгэн, хойшоо урагшаа томбойх юм байхгүй, банз манз юу юу гэнэв дээ. Тэгэхээр нь яахав дээ хөөрхий хүүхнүүд чинь мэс заслын ширээн дээр илүүг нь тайруулаад, дутууд нь нэмж шахаад босоод ирдийм байгааз дээ.
Тэгтэл тийм ийм ч сайхан бүсгүй энэ тэр шалгаруулна гэж хошигруулаад нөгөө хүүхнүүд нь гүйж очоол бүртгүүлээл тэгээд 60 чавганц уралдаад нэг нь түрүүлэнгүүт түүнийг нь тэр шөнө эхнэрээ болгоно гэж байгаам. Та нар нэг сайхан бүсгүй жил болгон сайхан бүсгүй болооооооооооол байдаг тийм юм дуулсан уу? Үгүй ш дээ. Учир нь тэр л байгаам. Гэтэл тэр эрчүүдийг уралдуулдаг энэ тэр юм байхгүй ш дээ. Яагаад гэвэл ийм нэр томьёо байдым. Эрэгтэй хүн сармагчингаас жаахан өөр байх хэрэгтэй гэж. Тэгэхээр нөгөө олон сармагчинтай төстэй хүмүүсийг уралдуулхаар юу болох нь ойлгожмтой ш дээ.
Бас болоогүй нөгөө эмэгтэйчүүдийг гэдэстэй байна саалийн үнээ шиг гэнэ. За тэгэхээр нь нөгөө хүүхнүүд чинь хөөрхий орой хоолоо ч сайн идчиж чадахгүй тавагтай хоолоо нэг халбагдаал, гэдэс рүүгээ нэг хараал тэгээл хоосон хонох нь тэр. Гэтэл нөгөө эрчүүд нэг таваг хоолонд цадахгүй бүр 2-3 таваг идэж байж нэг юм болно. Тэднүүдийн гэдэс бөмбөг шиг энэ тэр болсон ч тоохгүй ш дээ. Тоосон ч нэг тохирсон хэлц олоод хэлчихнэ. Тэгэнгүүт нөгөө чихээрээ дурладаг эмэгэйтэйчүүд дурлааааааааааааал явчихна.
Дараагаар нь өндөр, намын тухай шүүмжлэл эхлэнэ. Тэгэхээр нь эхээс заяатай төрсөн нөгөө намханууд нь өөрийнхөө гуравны нэгтэй тэнцэхүйц өндөр өсгийт олж өмсөнө. Догонцоод ч болтугай эрчүүдэд л сайхан харагдаж байвал хадаас шиг өсгийтэйг ч өмсөнө. Хөөрхий нэлээд хэдэн жилийн дараа өвчин л болно л доо. Тайрдас шиг 80 жил насалснаас шонгийн мод шиг 50 жил наслах нь илүүд шүү дээ. Гэтэл нөгөө хэргийн эзэд газраар нэг юмнууд л яваад байна.
Галбиржуулах дасгалаар хичээллэсэн, сайхан бүсгүй болсон, гоо сайхны мэс засал хийлэгсэн, хоолоо сойсон, өндөр өсгийт байнга өмссөн эмэгтэйчүүд илүү урт насалжийн гэж сонсоогүй биз дээ таминь ээ. Эрчүүдээ та бүхний мэлмий тунгалаг, сэтгэл уужим байх болтугай.
хэний зохиосон үйлийн үр юм болдоо зайлуулл
ReplyDeleteАаа хэн мэдхүү. Эмэгтэйчүүдийн үс ухаан 2 эсэргээрээ гэдэг л юм байлгүй. Дан ганц харцуулд гой сайхан харагдах гэж өөрийгөө тамлаж байвал ч мэдкү ээ. Ааа гэхдээ "Бүсгүйн гоо сайхан хэдий гаднаасаа сайхан ч Бүх ертөнцийн сэтгэлийн гоо сайханыг яаж гүйцхэв Будмал өнгө хэдий гэрэлтэй ч зүрхний мөн чанарыг яаж гүйцхэв" гэж нэг эмэгтэй найз маань хэлсэн байдийн. Дотоод сэтгэлийн мөн чанар ямагт ялгарч товойдог гэж боддог шүү.
ReplyDelete@УУБ, харин ээ хө @Хүн санаа, Тийм шүү хө, янз янзын юм их байнаа хө
ReplyDeleteГэтэл нөгөө хэргийн эзэд газраар нэг юмнууд л яваад байна. хахаха Энэ одоо яажийгаам биднууд чниь бас гэцүүшд. тоочоод байвал санаанд орох юм даанч алга XD
ReplyDelete