Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 30 November 2011

Зурхай

Шууд 14 хоногийнхоо зурхайг зурчихая. Тэгэхээр ѳвлийн эхэн сарын шарагчин туулай эсвэл бар сарын сүүлийн 14 хоногт би нь болвоос сур сур бас дахин сур хэлц үгийг амьдрал дээрээ чин үнэнчээр хэрэгжүүлнээ.

Бодгаль би нь хичээлээ шамдан хийж, олон курсын ажилаа нугалж, дэвтэрээ үнгэгдтэл нь эргүүлж, тойруулж уншиж, ойлгохы нь ойлгоод, ойлгохгүйг нь шууд цээжилж аваад, сургуулийн зүг мэддэг, чаддаг бүх мааниа уншиж ороод, угсраад 4 ѳдѳр шалгалтанд орохоор буужээ. 

Энэхүү ѳдрүүдэд дэлгүүр хоршоо орох завгүй, булчин чангаруулах завгүй, будаа ч идэх завгүй,  бүжиг бүжиглэх бүр ч завгүй байх бѳгѳѳд аан харин цахим тооцоолуурын араас хором ч холдохгүй гэж айлджээ. 

Монгол утас нээлттэй байх тѳдийгүй мэддэг, таньдаг бүх дугаар уруугаа байнга дохих бѳгѳѳд жийв жийв ярих зав гаргах бѳгѳѳс тусыг олноо.

Бууз, хуушуур хайрах байтугай бодох ч завгүй байх буюу юухан хээхэнээр хооллож, хоолны газар ерѳѳсѳѳ зүглэхгүй байвал сайн.

Энэ ѳдрүүдэд хажуугаар зѳрсѳн хүмүүст хуй салхинд туугдсан юм шиг сэтгэгдэл тѳрүүлэх бѳгѳѳд амар мэнд мэдэж, ангар унгар ярих байтугай тавраал алга болно гэж мэд.

Учиргүй онгод монгод нь орохгүй л бол бээгий багахан шахах бѳгѳѳд бижигхэн тэмцээн зохиох зорилго ѳвѳртлѳн явaа гэж сана.

Шалгалтын урд ѳдѳр арц, хүж уугиулж, хийморийн сан тавих бѳгѳѳд та бүхэн хүсвэл нэрээ ѳгч болох бѳгѳѳд номондоо оруулж уншихаа амлая.

Monday, 28 November 2011

Багш маань сайхан ярилцлага өгсөн байна.

Саяхан Антон Мостаэрт Монгол судлалын төвөөс “Эх бичиг соёл мину” эрдэмтдийн уулзалт семинарыг зохион байгуулсан юм. Уулзалт семинарын үеэр МУИС-ийн Монгол хэл, соёлын сургуулийн монгол хэл шинжлэлийн тэнхимийн багш, шинжлэх ухааны доктор, профессор Г.Гантогтохтой ярилцсан юм.

- Уулзалт семинараар ямар асуудлыг авч хэлэлцэв. Таны илтгэлийн гол санаа юу вэ?

- Бид уулзалт семинараар эх хэлний өнөөгийн байдал болон эх хэлээ хамгаалах хүчин зүйлсийн талаар үндсэндээ ярилцлаа. Монгол хэл өнөөдөр юу юугүй мөхөх хэмжээнд тулаагүй байна. Монгол хэл соёлд өнөөдөр Европ хэл соёл нөлөөлж байгаа нь үнэн. Гэхдээ монгол хэл бол алтай язгуурын залгамал бүтэцтэй хэл. Энэхүү залгамал хэлийнх нь бүтэц байгууламж нь монгол хэлийг аврах хүчин зүйл болдог. Гадаад үг хичнээн орлоо ч монгол хэл шингээх чадвар сайтай. Монгол хэл гадаад үгийг тодорхой хэмжээгээр хэрэглэж байгаад гээдэг жамтай.

Тухайлахад нэгэн үе яблоко, Голбоса гэж ярьдаг байсныг одоо алим, хиам гэж нэрлэдэг болж. Ер нь монгол хэлийг мөхөөх гэсэн гадаадын хүчин байхгүй. Гагцхүү бид өөрсдөө монгол хэлээ гутааж, мөхөөх зүйлийг хийж байна гэдэгт эрдэмтэд санал нэгтэй байсан. Эх хэлний тухай яриад эхлэхээр бичиг үсгийн тухай асуудал урган гарч ирдэг. Би илтгэлдээ монгол хэлийг хамгаалах асуудлыг бичиг үсэгтэй нь хамтатгаж ярих ёстой гэдгийг дурдсан. Ялангуяа бид монгол бичгээ дээдлэх учиртай. Монгол бичгээ дээдэлж байж бид монгол хэлийнхээ бүрэн бүтэн байдлыг хамгаална. Монгол бичиг бол үгийн утгыг ялгаж тодорхойлж чаддаг. Жишээ нь “Хоёр хар хэрээ нисч яваад нэгийгээ хар гэх” гэх үгийг кириллээр нэг л янз бичдэг. Гэтэл монгол бичгээр зургаан янзаар бичиж, зургаан өөр утга илэрхийлж болно. “Хар” гэдэг үгийг цацлагатай нэг бичвэл өнгөний хар болох, сүүлтэй бичвэл ийш тийшээ хар гэх утга болох гэсэн мэт олон утгыг дүрсээр ялгадаг агуу бичиг юм.

Монголчуудын сэтгэлгээ монгол үндэснийхээ бичигт оршиж суусан байдаг. Иймээс ямар ч үед үндэснийхээ бичгээс хагацаж салах ёсгүй. Шинжлэх ухаан дэвшлийн нөлөөгөөр латин үсгийг хэрэглэх шаардлага зүй ёсоор урган гарч ирж байна. Өнөөдөр гар утасны мессежийг хүн бүр дур дураар тэмдэглэж байна. Yүнийг нэг мөр болгон цэгцлэн батлах хэрэгтэй байна. Yүнд эрдэмтэн Д.Төмөртогоо санаа тавьж ажилладаг. Гэхдээ энэ асуудал хоёр талтай байдаг. Латин үсгийн дүрэм журмыг батална гэхээр зарим улс латин үсэг рүү оруулах гэж байна гэж эсэргүүцдэг. Нийгмийн хөгжил даяаршлаа дагаж бид энэ асуудалд уян хатнаар хандах ёстой.

- Өнөөдөр кирилл үсгээр хүмүүс дур дураар бичдэг болж. Бид ер нь ямар бичгийг хэрэглэх ёстой вэ?

- Нэг үгийг хүмүүс олон янзаар хэллэгээрээ л бичдэг. Хүмүүс “уушги”, “уушиг” гэж бичээд минийх зөв гэж маргалддаг. Кирилл үсгийн дүрмийн энэ маргааныг тасалж чадахгүй. Кирилл үсгийн нэг дутагдалтай тал бол авианы зүйн зарчмаа хэт баримтлаад бүтээврийн зарчмыг алдагдуулсан явдал юм. Бүтээврийн зарчмыг алдагдуулснаар үгийн үндэс эвдэрдэг. Харин монгол бичиг бүтээврийн зарчмыг баримталж, үгийн үндэс язгуурыг эрхэмлэж бичдэг. Тэгэхээр монгол бичгийг заавал хажуудаа авч явах учиртай. Бид “Явяа, сонирхоё, үзэхтүн” гээд дуудлагаа баримталж бичдэг. Хэдийчинээ дуудлагаа баримталж бичнэ, төдийчинээ бичгийн маань нас нь богиносдог.

Дуудлагаараа бичээд байвал арван жилийн дараа дуудлага өөрчлөгдөнө. Монгол бичиг хэлнийхээ зүйг баримталж бичдэг учраас тэгж олон янзаар бичиж маргалдах зүйл гардаггүй. Энэ байдалд хүмүүсийн сэтгэл хоёрдоод ямар бичгээр бичиж явах ёстой вэ гэдгээ мэдэхээ байдаг. Монгол бичиг одоогийн дуудлагаас ондоо. Эртний элэрсэн баларсан ойлголцохгүй, уул гэдгийг “агула” гэж бичдэг тийм бичгийг одоо сэргээх гэлээ гэж зарим хүн шүүмжилдэг. Монгол бичгийн урт эгшгийг тэмдэглэж байгаа журмыг хүмүүс ойлгохгүй болохоор тэгж шүүмжилдэг. Монгол бичгийн урт эгшгийг эгшиг, гийгүүлэгч, эгшиг гэсэн нийлэмжээр тэмдэглэдэг. Yүнийг зөв ойлговол монгол бичигт хэцүү зүйл төдийлөн гарахгүй. Ер нь монгол бичгийг үндсэн сууриа болгож явах ёстой. Тэгэхдээ энэ нь бүх хүнийг монгол бичгээр учир зүйгүй гүжир таамгаар бичихийг шаардана гэсэн үг биш. Монгол хэлний журам горимыг хэлэлцэхдээ монгол бичгээ үндэс болгоё гэсэн санаа.

- Нэг хэсэг бид монгол бичигтээ оръё гэснээ больчихлоо. Энэ юунаас болов?

- Энэ бол багш нараа бэлдээгүй, сууриа сайн тавиагүй, монгол бичигтээ орно гэж зүтгэсэнтэй холбоотой. 1994 оноос өмнө монгол бичгийг дунд сургуульд нэгдүгээр ангиас орж байсан юм. Энэ үед нэг хэсэг нь бүх хүнийг монгол бичгээр бичүүлнэ гээд, нөгөө хэсэг нь монгол бичиг огт хэрэг байхгүй гээд маргалдсаар монгол бичгийн үйл явцыг сулруулсан. Уг нь ингэж маргах нь буруу юм байна. Монгол бичгийг мэддэг хүмүүс нь заагаад багш нараа сайтар бэлтгэж аваад явах учиртай байж.

- Кирилл үсгийн дүрмийг боловсронгуй болгох асуудлыг хэзээ ярих вэ?

- Энэ асуудлыг кирилл үсгийг хэрэглэж эхэлсэн цагаас хойш одоо болтол ярьж л байна. 1950 оны эхээр кирилл үсгийн талаар их шүүмжилж эхэлсэн. Тэр үед монгол бичиг хүчтэй байж. Аажмаар хүмүүс бичиг үсэгтээ дасч хэвшсэн. Одоо болохоор кирилл үсэгтээ дасаад монгол бичиг түвэгтэй санагдаад байгаа юм. Академич Ш.Лувсанвандан багш кирилл үсгийн дүрмийг боловсронгуй болгох гэж дөрвөн зүйлийн зарчим дэвшүүлсэн юм. Энэ нь үсэг гээхгүй байх, балархай эгшгийг тодорхой хэмжээгээр бичих, үгийн үндсийг эвдэхгүй байх, эгшгийг хойш урагш гүйлгэхгүй байх зэрэг зүйлс байна. Уул монгол хэл нь залгамал хэл учраас энэ зарчмыг баримталж бичвэл үе сунжирч урт болдог.

Монгол бичиг дүрс хурааж шүд хэмнэдэг зарчимтай болохоор тэгж үе сунжрах байдал гардаггүй. Ринчен багш Ц.Дамдинсүрэнгийн үсгийн дүрмийг “ДYД”-ийн дүрэм, Ш.Лувсанвандангийн үсгийн дүрмийг “ЛYД”-ийн дүрэм гэдэг байсан. Нэг нь эгшгийг гээдэг, нөгөө нь эгшгийг нэмдэг. Энэ хоёр дүрмийн аль нь ч хэрэггүй, монгол бичгээр бичих хэрэгтэй гэж Ринчен багш хэлдэг байсан. Гэхдээ кирилл үсэг маань биднийг дэлхийн соёл иргэншилтэй танилцахад асар их ач тус өгсөн. Дамдинсүрэн багш кирилл үсгийн дүрмийг зохиосон тулдаа бид өнөөдөр бичигтэй номтой байна. Намайг кирилл үсгийн дүрмийг боловсронгуй болго гэвэл би чадахгүй.

- Яагаад?

- Би оролдож байсан, тийм амар биш. Кирилл үсгийн үндсэн зарчим нь шүүмжлэлтэй боловч монгол хэлний төв аялгууг түгээж, хэл аялгууны баримжааг тогтоож өгснөөрөө гавьяатай. Кирилл үсгийн дүрмийг боловсронгуй болгох гэж бид үзэж байсан ч болж өгдөггүй юм. “Yхэл нь ирсэн оготно муурын сахлаар наадна үйл нь ирсэн ажилтан үсгийн дүрмээр оролдоно” гэдэг үг ч гарсан. Кирилл үсгийн гол дүрмийн алдаа нь эгшигт гийгүүлэгч, заримдаг гийгүүлэгчийн дүрэм.

Шинэ үсгийн дүрэмд эгшигт гийгүүлэгчийн дүрэм, заримдаг гийгүүлэгчийн дүрэм гэж үндсэн дүрэм байдаг нь чухамдаа монгол бичгийн амин үсэгтэй гийгүүлэгчдийг тасалж заримдаг гэж нэрлэсэн. Дэвсгэрлэж ордог гийгүүлэгчдийг эгшигт гийгүүлэгч хэмээн урвуулсан гэж эрдэмтэд нотолдог. Би санахдаа Ц.Дамдинсүрэн багш албан журмаар шинэ үсгийн дүрэм зохиохдоо хожмын мэргэд хүүхдүүддээ зориуд барьц гаргаж монгол бичгээ сэргээх цагт хэрэг болгож, хожмыг бодон заримдаг гийгүүлэгч, балархай эгшиг гээгдэх эгшиг, гээгдэхгүй эгшиг гэх мэтчилэн хэл шинжлэлийн ухааны ямар ч ухагдахуун ойлголтгүй нэр томъёо өгч, хатуу дүрэм тогтоосон бололтой санагддаг юм.

Энэ нь хэлнийхээ зүйг баримтлаагүй зохиомол дүрэм болсон юм.

Эцсийн эцэст бичиг үсэг гэдэг бол нэг талаас нарийн нандин зүйл, нөгөө талаас асар том соёл. Кирилл үсгийн соёлдоо цэвдэг хүйтнээр хандах учиргүй. Олон бичиг соёлтой байлаа гээд монгол хүн мохохгүй. Харин ухаан нь улам задарна, улс орон хөгжинө.

Монгол хэлээ монголоор нь байлгая гэвэл монгол бичгээ дээдлэх учиртай. Кирилл, латин үсэг хичнээн сайн байлаа гээд үсгийн дүрмээс хэтрэхгүй. Монгол бичгээ дээдлэхгүй бол монгол сэтгэлгээ маань саарч, монгол хэл маань мохно.

Ярилцсан О.Гэрэлмаа

Saturday, 26 November 2011

Эсрэг

Өвөл болхоор зун гоё

Зун болхоор өвөл гоё

Бороо орохоор цас гоё

Цас орохоор бороо гоё

Монголд амьдархаар гадаад гоё

Гадаадад амьдархаар Монгол гоё

Сургуульд сурахаар ажил хийх гоё

Ажил хийхээр сургуульд сурах гоё

Хөдөө явахаар хот гоё

Хот явахаар хөдөө гоё

Алим идэхээр тарвас гоё

Тарвас идэхээр алим гоё

Зулаатай найзлахаар Байгалаатай найзлах гоё

Байгалаатай найзлахаар Зулаатай найзлах гоё

Даашинз өмсөхөөр өмд гоё

Өмд өмсөхөөр даашинз гоё

Мөнгө хураахаар үрэх гоё

Мөнгө үрэхээр хураах гоё

Машин унахаар явган явах гоё

Явган явахаар машин унах гоё

Хүнтэй суухаар ганц бие байх гоё

Ганц бие байхаар хүнтэй суух гоё

Хөгжим сонсохоор ном унших гоё

Ном уншихаар хөгжим сонсох гоё

Бэлэг өгөхөөр авах гоё

Бэлэг авахаар өгөх гоё

Фэйсбүүкдэхээр мэссэнжэрдэх гоё

Мэссэнжэрдэхээр фэйсбүүкдэх гоё

Блог бичихээр унших гоё

Блог уншихаар бичих гоё

Хүн уйлхаар аргадах гоё

Хүн аргадахаар уйлах гоё

Аальгүйтхээр даруухан байх гоё

Даруухан байхаар аальгүйтэх гоё

Унтахаар сэрэх гоё

Сэрэхээр унтах гоё

Ажилдаа явахаар тарах гоё

Ажил тарахаар эхлэх гоё

Онц авахаар дунд авах гоё

Дунд авахаар онц авах гоё

Хичээлээ хийхээр чатлах гоё

Чатлахаар хичээл хийх гоё

Магтуулхаар загнуулах гоё

Загнуулхаар магтуулах гоё

Захиа бичихээр утсаар ярих гоё

Утсаар ярихаар захиа бичих гоё



Гуйлгуулхаар гуйх гоё

Гуйхаар гуйлгуулах гоё
Дурлахаар дурлуулах гоё

Дурлуулахаар дурлах гоё

Хүлээхээр учрах гоё

Учирахаар хүлээх гоё


Тэмээчин бүсгүй

2011-11-26 Канад улс, Кюбэк муж

Friday, 25 November 2011

Танихгүй хүнтэй юу ярих вэ?

Зун намар хоёрын хооронд Англиас хоёр нөхөр ирж хэдэн нөхдүүдэд бүтээгдэхүүнээ заах болдын. Тэгээд нөгөө ирэх өдөр нь би нөгөө ирсэн хоёртой өдрийн хоолон дээр таараад тэгсэн нэг нь Хужаа байж таараад, бие биенээ хараад мярс мярс майлсаар намайг чиглэсээр ирлээ гэдэг шиг нөгөө Хужаа чинь шууд намайг чиглээд хоолоо барьцан ирдийн.

Тэгсэнээ шууд Жунхаа хэлээрээ ярьдийм даа. Би шууд өмнөөс нь:

Уучилцан бай даа

 Би Монгол хүн байна гээд олон улсын хэлээр ярьлаа

 Аан Монгү Монгү гээл нээх муухай орилдийн

Тэгээл өмнө өмнөөсөө харж суугаал ёстой буу халж гарлаа. Хэдэн жил уулзаагүй ах дүү хоёр шиг. Ажил төрөл, амьдрал ахуй, авдаг цалин гээл тэгсэн Мао гээл яриад эхэлсэн чинь Би Маогийн гараас гараад 17 жил болжийн. Гүн Виллиам гээл ярьдийн.

Нээх муухай. Мао нь сонссон бол гомдмоор. Тэгээл нөгөөх чинь хичээл нь завсарлангуут миний өрөөнд гүйж ирээл, илүү дутуу юм баахан хоргоогоол, хоолон дээр чинь ханьсаж хоолоо идээл.

Эд нар нь нөгөө Хужааг тоохгүй ш дээ. Би одоо Хужааг тоогоол байгаам уу хайшаан. Нөгөө нэг цуг ирсэн Англий нь эд нар бүр үзэхгүй байгаам чинь. Тэрнийг ойлгох ч хүн ховор. Нөгөө Англи аялгаараа ярингуут Хужаа нь ярьсан нь дээр мээр гээд шивнэлдээд яарвак ш дээ.

Ингээд Хужаа бид хоёр Монгол, Хятад, Английн тухай баахан буу халаад, танихгүй хүмүүс чинь улс орон гээд том сэдвээр ярьдийм билээ ш дээ. Таньдаг бол тогоо, шанага уруу ороод явчихна бас хэцүү.

Тэгсэн түрүү долоо хоногт хоёр Швэд залуу манайд зарсан машиндаа шинэ тохиргоо хийх гээд ирсийн. Англиар ярьна гэж баллана л даа. Миний аялга бас тэр хоёрт балалцан санагдсан байлгүй хэн мэдхэв. Тэгэнгүүт дарга за чи наад хоёрынхоо асуусан юмыг нь олж өгөөд, хоолонд авч яваад, асуудал гарвал зохицуулаад гээд намайг хоёр залуугийн харгалзагч болгов.

Юм ярих цаг нь хоолны цаг. Тэгээл хоол идэх зуураа ярих юм олдохгүй, Швэдийг чинь би бараг мэдэхгүйм билээ ш дээ. Тэгсэн ноднингийн Ванкүүвэрийн Өвлийн Олимпоор тэдний хүүхнүүд мөсний шагайгаар алтан медаль авсан санаанд орж хэлтэл: Нөгөө хоёр чинь дуу дугаа авалцан, тэд нарын чинь алтыг бид эх орондоо 3 хоног тэмдэглсэн шүү дээ. Мундаг тамирчид, 2 дахь удаагаа алт авч байгаан Олимпоос гээл яриа эхэлчиж байгаам даа.

Би яриал тэр хоёр сонсоол. Тэгсэн нэг нь Монгол чинь нэг том алт эрдэнэстэй уурхайтай болсон гэсэн тийм үү гээл. Тэрнээс өөр Монголыг мэдэхгүй гэж байна лээ ш дээ. Эндхийн хүйтнийг гайхаал чичрээл, би одоо хүрмээ тайлж өгөхөөс наагуур юм болж, тэдний ажил дуусаад бушуухан л явсан даа.

Гэх мэтчилэн таньдаггүй хүмүүстэй улс төр, газарзүйн яриа эхлэхдээ улсыг нь магтаал эхэлчүүл тэгээл цаашаа ярианы сэдэв шууд урсаал гардын байна лээ дээ.

Thursday, 24 November 2011

Удаан удаан

Энд ирээд маш сайхан, тайван удаан болсоноо цаг, хором бүхэнд мэдрэх юм даа. Учир нь эд нар их тайван, амгалан, сүх далайтал үхэр амар хүмүүс шүү дээ.


Ялангуяа тэр бичиг цаасныхаа ажилд бол за тэгээд Жаран жилийг туулавч Хариуг нь хүлээсэн хэвээрээ гээд л сууж байх нь тэр. Нэг бичиг баримт шинэчлэх, өөрчлөх гээд өглөө, дор хаяж сарын дараа бүр цаашилбал 3 -6 сар бүр жилийн дараа ч хариу нь гарна шүү дээ. Энд тэнд үнэмлэх, бичиг баримтаа өгөөд мартаад бүр мартаад дууссаны дараа хариу ирнэ. Үнэн гайхалтай.

Намар нотариатаар хэдэн хуудас дээр тамга даруулах шаардлага гараад очсон чинь дараа 7 хоногт ирж ав гэдийн. Яг саваад унах гэж байгаам чинь. Үгүй ээ жаахан наашлуулах арга чарга бий юу гэсэн чинь, харин ч хурдан нь энэ шүү үгүй бол 21 хоногийн дараа бэлэн болно. Чи харин захиалга өгөөгүй шууд орж ирсэнээ мэдэж байна уу гэдийн ва ха ха ха. Юу вэ тэр 7-21 хоногт нь би нэг Нотариатын газар байгуулаад, татан буулгаад дахиад байгуулах цаг биз дээ.

Дэлгүүрээс тавилга авахым бол яг өдөртөө хүргэж ирж харагдаач. Дахиад 14-21 хоног болоод мартсан дараа хүргэж ирий ш дээ. Бүр нэг хэмнэлийг нь удаашруулчихсан клип шиг, сонин.

Бүх юманд урьдчилан захиалга өгнө. Захиалгагүй юу ч явахгүй. Хөдлөх ч үгүй.

Тэгсэн манай энэ ажил дээр бас тэр нэг систем нь байдын. Дарга нэг ажил өгдийн. Тэгэхээр нь би түүнийг нь гялс хийгээл очсон чинь Хүүшээ гээл орилдийн? За юуг нь буруу хийчэв дээ гээл дотор арзайж байсан чинь: Чи чинь робот биш үү? Наад гар, нүд, хөл ам чинь энгийн юм уу? Ямар хурдан хийчихдийн гэж авдын. Би одоо эд нэр шиг нь нэг ажилыг нь авчаал хадгалаал, хайрлаал, нандигнаал, мартсан цаана хийгээл өгөх юм байх.

Монголд чинь юун дараа 7 хоног маргааш ч гэж байхгүй гээл шахдаг биз дээ. Гүйгээл гүйгээл, гүйгээл, гүйгээл, хийгээл, хийгээл, хийгээл байдаг биз дээ. Гэтэл хөгждөггүй ээ. Энд бол суугаал суугаал суугаал, удаал удаал удаал тэгээд хөгжөөд байхымаа. Учир юунд байна вэ?

Wednesday, 23 November 2011

Эрчүүдийн яриа


Манай том дарга туршлага судлахаар 14 хоног Австрали яваад өчигдөр ирэвээ.

За тэгсэн ажилчид нь явсан газрын сонин асууж байгаан. Дандаа арзайсан эрчүүд шүү дээ.

  За тэгээд явсан газрын сонин? Ямархуу газар байна?


 Өө дажгүй, дажгүй


 Хоол унды нь идэж чадав уу?


 Аар саархан л юм идсээр ирсэн


 Амьдарлын өртөг нь ямар юмб дээ?


 Паа балиар үнэтэй, нэг зууш, уух юм авахад шууд 50 доллар


 Тамхи?


 Нэг хайрцаг нь 20 доллар


 Тэгээд тэндхийн л тамхи татаад байв уу?


 Үгүй ээ авч явсан тамхи дуусчаад сүүлийн 2 өдөр татаагүй ш дээ


 Шар айраг?


 Үнэтэй, нэг жижиг нь 6 ширхэгээрээ 20 гаран доллар болчоод байсан


 За тэгээд Австрали хүүхэн ямар байна?


 Хөөрхөн юм билээ


 Үзэв үү?


 Үгүй ээ, хөөрхөн шар хүүхнүүд байна лээ.


 Нэгийг ч үзээгүй гэж үү?


 Үгүй ээ


 Худлаа нуугаааааааааааааал...


Яг миний өрөөний үүдэн дээр яриад байсан тул эгч аймаар сонслоо доо. Тэгээд ерөөсөө архи, тамхи, хүүхэн гураваа асуучаал дуусцан ха ха ха ха.


Даргаа?


Аайн


Архи, тамхи, хүүхэн гурав юу вэ?


Өө Чандмань эрдэнэ

Tuesday, 22 November 2011

Нүүдэл

Миний албан өрөө
Төрсөн цагаасаа хойш л нэгээс нөгөө рүү шилжин суурьшиж байдаг нүүдэлчин ангийн хүн болхоороо нүүгээд л байна даа.

Өчигдөр бас ажилын өрөөгөө сольлоо. Дарга шинэ өрөөнд орж, би даргын хуучин өрөөнд орлоо. Тэгсэн чинь даргын надаас нэхээд байсан цаас, хавтаснууд нь даргын өрөөнөөс гарч ирээд хурган дарга бид 2 дуу алдан барьж аваад даргад хэлтэл аан тийм байна гэж үү.


Хурган дарга бид хоёроос нэхээд та хоёр л алга хийлээ гээд бид хоёрыг хэрэгт хийгээд байсан юм. Гэтэл хэргийн эзэн нүүдлийн азаар өөрөө гараад ирлээ гэж.

Хааяа хааяа нүүнэ гэдэг бол над шиг их хог, новш цуглуулдаг хүнд маш олзуурхууштай ажил бөгөөд даахгүй, өргөгдөхгүй юмаа тэр чигт нь хаядаг тул новшноосоо жаахан салж байгаа юм.

Дарга бас хуучин өрөөгөө надад өгчөөд гоё байна уу гээд л дахин дахин асуухын, гоёоо гэсэн чинь ингээд болоо юу гэнээ. Тэгхээр нь дараа нь асуухааар нь үнэн тасархай гэж хэллээ ш дээ.

Одоо амрахаараа шалгалтаа өгч дуусчаад дахиад нүүнэ гэж байгаа. Амьдардаг газраа сольно. Бас л хэдэн өдөр наагуур цаагуур юм болно. Хамаг хувцасаа том цүнхэндээ хийгээд машиныхаа ар уруу шидээд, хоолны сав, аяга тавгаа нэг хайрцаганд баглаад, арын суудал дээрээ тавид тэгээд л нүүнэ дээ. Нүүгээд л байна даа.

Өвөл нүүх жаахан тиймэрхүү ч гэсэн тэмээнд хом, шат ачина гэхгүй болхоор зүгээр дээ. Санаа зовох юм байхгүй.

Шинэ газар сургууль соёлоо олох, дэлгүүр хоршоог судлах, чөлөөт цагаа өнгөрүүлэх газаруудыг мэдэж авах энэ тэр гээд жаахан ажил бий. Гэхдээ яахав тэнд 1-2 таньдаг Кюбэк хүүхнүүд бий. Нэг Мексик найз хүүхэн ч байх ёстой. Болно доо болно.

Sunday, 20 November 2011

Шинэ жилийн баярын урилга ирлээ

Шинэ жил болох гэж байгаа юм уу? Би мэдээгүй ш дээ. Шинэ жилийн баяр, үдэшлэг бодож амжихаас өмнө урилга нь хүрээд ирдийн байна. Хэзээ болох шинэ жил гэж бодож байна. 11 сарын 25-ны орой ха ха ха ха. Тэгээд 12 сарын 25 хүртэл нэг оройны ууж идсэнээ нэг үйл хөдлөл, агшин үлдээлгүй ярих бололтой дог шүү.
За тэгхээр би чинь үндэсний үйлдвэрлэлийн Гоёо компаний бүтээгдэхүүнийг сурталчлаад, гуя хасаа багахан шиг гаргаад, залуу насаараа гоёоод, зайдуухан шиг зогсож байгаад, юм үзсэн хүн шиг ярвайж байгаад ирье гэсэн чинь хөдөө ажиллах хуваарь таараад тэгээд очиж амжихгүй нь ээ.
Тэрнээс гадна гурван ширхэг курсын ажилын ард гарч байж, болох гээд байгаа шинэ жилийг дурсан санагалзана гэж байгаа. Ууж, идэж наргихаас хоцорч байх ердөөсөө гэмгүй гэж байгаа юмаа.
Тэгэхээр баярын хөтөлбөр нь орой 5 цагаас эхлэх нь ээ. 7 цаг хүртэл хоол болтол шийр зугаа гэгчээр хэм өндөртэй шингэн баахан ууж байгаад араас нь 7 цагт хоёр төрлийн махан хоол гулгуулаад баахан бие биенээ магтаж, сайхан үгээр баясгаж байгаад 10 цагаас танц үсэрнэ гэнээ.
Хэсэг нөхдүүд 100-200 км-ийн цаанаас үдэшлэгт оролцохоор ирнэ гэнэ дээ. Ганцаараа очих хүн байхгүйм байхаа. Хосоороо явцгаах гэнэ. Өөр хотоос ирсэн хүмүүст компани зочид буудлы нь захиалж өгнө гэнэ. Тас үсрээд /эд нар тасартлаа удна л даа/ тэндээ хоноход өрөөний төлбөрийг компани төлхийм байх. Машины зогсоол нь үнэгүй, чиргүүл дагуулж ирсэний хоол унд ч үнэгүй гэнэ дээ.
Хамт ажилладаг хүүхэнтэйгээ ингэж хөөрлөө.
-        Хүүхээ чи үдэшлэгт очих уу? Амарч таарах нь байна шүү дээ.
-        Очилгой яахав дээ /бөөн баяр/, Харин хэнийг дагуулж очдог юм билээ?
-        /Даашинзаа л ярих байх гэсэн чинь шууд залуу ярьдаг юм байна/ Хүн дагуулдаг нь яаж байгаан?
-        Өө тэгэхгүй бол залуучуудын найз хүүхнүүд хардаад хэцүү байдгын? Тэгээд ч ганц бие гэвэл халсан залуучууд эвгүй .
-        Яахаараа зүгээр байгаа хүнтэй харддын? Яамар аймаар залуучууд вэ?
-        Яахав дээ хөдөө ажилладаг эрчүүдийн хүүхнүүд тийм сонин байдгын.
-        Зөө зөө. Тэгээд чи хэнийг дагуулахаар бодож байна?
-        Харин нэг механик залууг дагуулдын бил үү? Тэр найз хүүхэнгүй гэсэн.
-        Өө тийм үү Тэр чинь нээх аальгүй ш дээ. Найз хүүхэнгүй юмуу?
-        Би бас тэгж бодож байсын. Найзгүй гэсэн бид 2 үдэшлэгт хамт очих байх.
Ингээд механик залуу, манай годгор охин 2 очиж танц эргэх нь дээ. Даашинз гэж ёстой ярихгүй байна лээ шүү дээ. Жинстэйгээ очих байхоо бараг л. Гэхдээ мэдэхгүй би энд ирснээсэ хойш албан байгууллагын шинэ жилд орж үзээгүй. Болсон хойно нь л зургий нь үзэж мэдье дээ. Ингээд 11 сард баяраа тэмдэглэж буй хувь хүмүүс, албан байгууллагат сайхан баярлахыг хүсэн ерөөе! 

Saturday, 19 November 2011

Хэний төлөө зүтгэх вэ?

 Ямар байгууллагат ажиллаж, хүч хөдөлмөр, эрүүл мэнд залуу насаа зориулах вэ?

Гар хөдөлж, ам хөдлөнө гэгчээр хүн бүхэн олон сайхан, янзын мэргэжилээр элдэв төрлийн үйл ажиллагаа бүхий байгууллагат ажилладаг. Хүн ажилыг голдоггүй, Ажил хүнийг голдог гэж сайхан үг байх юм. Өөрийн хүссэн эсвэл санамсаргүй байдлаар олж авсан мэргэжилээрээ ажиллана гэдэг хэн хүний бахархал төдийгүй тухайн хүнийг олонд илтгэх нүүр царай, тэр хүний овог ч болж дурсагдах тохиолдол байдаг.

Хүн гэдэг амьтан дасан зохицдог хуулийн дагуу нэгэн ажилыг олон дахин хийж, эсвэл түүнээс үндэслэн ургуулан хөөж өөрийн хүссэн ажилыг гүйцэтгэж явсаар нэг мэдэхэд нэг байгууллагатаа насаараа ажиллах тохиолдол маш олон байдаг. Г

Гэтэл мэргэжилийн дадлага, туршлага хөөж явсаар эргэн хартал цаг хугацаа хожиж ирснийг бид тэр үед л мэдэрч элдэв зүйлийг эрэгцүүлдэг. Тэрхүү ажилд шимтэн дурлах явцад албан байгууллагыг сонирхох нь ховор байж болох юм. Ямар албан байгууллагат ажилласнаар тухайн хүн тэрхүү байгууллагынхаа хэвэнд цутгагдан үлдсэнээ үл мэдэхээр барахгүй нэг л өдөр тухайн албан байгууллагын нүүр царай, үйл хөдлөл тэр чигээрээ болж хувирна.

Ажилчид нь нэгэн хэвэнд цутагсан юм шиг дуугарч, хөдлөх нь байгууллагын талд элдэв төрлийн сөрөг нөлөө үгүй болж, байгууллагын амжилтанд ажилаа мэддэг сайн ажилчид мэдээж эерэг нөлөө үзүүлдэг.

Өдөр бүр нэг л ижилхэн ажил, үүрэг гүйцэтгэх нь эхэндээ утгагүй авч хүн бүхэнд тохиолдож, хүн бүхэн түүнд дасах нь хорвоогийн жам. Тэгвэл ажилын гараагаа эхлэхдээ ямар төрлийн байгууллагат ажиллахаа сонгосноор бидний амьдралд олон зүйлийн өөрчлөлт ирээд зогсохгүй, ахуй амьдралд дадлага талаасаа нөлөөлөх бололцоотой.

Түм буман мэргэжил дотроос тэр нь энэ нь ийм гэх ялгахын аргагүй сайхан мэргэжилүүд байгаа төдийгүй, мэргэжил бүхэн өөрийн онцлог шинжийг агуулж байдаг.

Миний мэрэгжил сайхан гэж ярихын оронд манай бүтээгдэхүүн энэ байна. Бид ийм ийм зүйлийг зах зээлд нэвтрүүлж, өргөн хэрэглээг бий болгоход шинжлэх ухааны хийгээд туршлагын тал дээр нарийн ажиллаж байна гэж хэлэх нь яггүй нухацтай төдийгүй, амьдралд маш ойр санагдаж буйг нуух юун.

Хурдан давхидаг машин, урагддаггүй гутал, хөвөрдөггүй өмд, аагшдаг цай хийх чадал үгүй байлаа гэхэд ГАЛ АЛДАХГҮЙ ГАНЦ ШҮДЭНЗ хийдэг байхад амьдрал гэрлээр дүүрч байна.

Friday, 18 November 2011

Үнэг жаахан эвгүй юу?

Манай энэ ажил хөдөө, хээр болхоор хандгай, баавгай, зээр, үнэг, чоно төрөл бүрийн шувуу гээд амьтан мундахгүй.

Урждар орой ажилаа тараад чихэвчний хөгжим сонсчихсон гал тогоо уруу явж байсан чинь гэнэт нүдэнд юм сүүтэгнээд тэгсэн харин үнэг явж байдаг байгаа. Өвөрт орж байгаа юм байна гээд нээх муу юм бодоогүй еэн.

Тэгсэн хоолоо идчээд булчин чангаруулдаг өрөө үрүү явж байсан чинь дахиад л тааралдахын. Хоол эрээд л яваад байгаа бололтой. Тэгээд нээх их юм санаагүй булчингаа чангаруулж хэдэн дасгал хийчихээд өрөөндөө орж, ариун цэвэр сахиад дугжирваа.

Пай тэгсэн аймар зүүд зүүдэлдийм даа. За нөгөө 2012 оны сүйрэл байсан гээл бодчих. Ээ бурхан минь ямар аймаар байсан бэ. Манай гэрийнхэн, нагац, ах, эгч бүгдээрээ нэг том цэмэнтэн хавтан дээр зогсчихсон, тэнгэр дугараад цахилгаан, цахилаад бас газар хөдлөөд ёооох яамар аймар байсан бэ? Нөгөө өндөр байшин, майшин нь бүгд урсаад явчихсан. Улаан голтай хэдэн хүнүүс л үлдээд байгаан биш үү. Бүгдээрээ бие биенээсээ зуураад л нөгөө хавтан дээр чинь ямар өрөвдөлтэй зогсоод байваа?

Ухаан алдах дөхөж байгаам чинь. Аймаар айгаал хамаг юмнаасаа / 4 ширхэг дэр/ зуураатай сэрдэгийн. Бушуухан гэрлээ асаагаал орчин тойрноо хараад арай гайгүй болсон.

Тэгээл ариун цэврийн өрөө ороод буцаж явахдаа бас айгаад болдоггүй. Дахиад зүүдэлвэл яанаа гээд. Цаг харвал шөнө 01 цаг өнгөрч байсан болхоор яаж ч чадаагүй, гэрлээ асаатай нүдээ аниад хэвтлээ. Айгаад энэ тэр гээд утасдаж барих хүн байхгүйм чинь тэгээл хэвтсэн ашгүй нойрондоо дийлдээд унтсан байсан шүү.

Өглөө нь босход нөгөө зүүд нэлээд хол явчихсан байсан. Тэгээд бодохнээ энэ үнэг хараад л эвгүй зүүд зүүдэлчихлээ гэж бодлоо. Чоно харахгүй дээ. Тэгсэн бол одоо гавьяат, доктор болж байна гээд зүүдлэхгүй дээ тиймээ.

Thursday, 17 November 2011

Унах унааны өртөг

Найз маань эд нарыг явахад бэлэглэсэн юм
Бага насандаа морь, тэмээ унаж өссөн хүн чинь техник унана гэдэг хөгжил дэвшилд хамт авч явдаг ч гэлээ ялгаатай, дутагдалтай, илүүтэй зүйлүүд зөндөө байх юм даа. Би чинь морьноос илүү тэмээ их унаж байсан байхын.
Ай даа алсын бараа ширтээл намс намс алхаал нээх сайхан амьтан шүү дээ ерөөсөө. Жаахан хүйтэн өдөр бол бөхөнд нь наалдаал шогшоод байх нь тэр дээ. Хүний тэрэг мөрөгчих болов уу? Хальтрих болов уу гэх юмгүй амар шүү бас. Гэм нь нээрээ дургүй хүнээ шууд туйлаад унагадым байна. Би нэг удаа аймар өндөр тэмээнээс унацы ш дээ. Орой нь сүр болгоол гэрийнхэндээ ярьснаа санахын. Муугаа нуух байтал чинь дэлгээл ярьж байдаг.
Одоо нөгөө төмөр унаагаа жаахан ярья.
Бүтэн жил машин эзэмшээд өртөг, зардалыг нь бодож үзлээ. За тэгсэн одоо нөгөө соёлын зардалууд зөндөө байх юмаа. Монголд биш болхоор ямар ч арга байхгүй.
Жишээ нь: Жилд 2 удаа өвөл, зуны дугуйгаа солиулна гэж заавал засварын газар машинаа өгөөд тэгээд нэг удаа 4 дугуй сольход зүгээр л 80 доллар явчиж байгаан. 80Х2?
За тэгсэн халаагуур нь өвөл дааруулаад зун халууцуулаад байхаар нь янзлуулаад эсэргээр нь болгоод 150 доллар төлж байгаам.
Бензин бол өвөл нэлээд их идээд зун гайгүй байгаам. Зун нэг саваа дүүрэгчихэд 400 км яваал байгаан. Өвөл бол 300 км явж хүрэхтэй үгүйтэй. Би чинь өвөл их удаан явна л даа. Халтиргаатай болхоор бээцийгээл нэг юм явах жишээтэй.
Тэгсэн бас тосы нь юүлж байх ёстой гээд л бас засварын газар аваачиж тосоо солиулж шинэ тос нэмсийн. Тэгсэн бас л 80 доллар болчихдын.
Нээрээ нэг жил машинаа унахдаа нэг ч угаалгаагүйм байна ш дээ. Хөөрхий минь гомдож байгаа байх даа. Хөөс мөөсөөр угаалгахымсан гэж боддог л байх даа. Машин л болсон хойно. Дотор талы нь харин Монголын үнэртэй бологсын. /Зурагнаас үзээрэй/
Ингээд бодсон чинь өртөг нь гайгүй ч юмуу. Одоо тэгээд аягүй их муу зан сурсан байна лээ ш дээ. Автобусаар явжийхдаа машинаараа явхымсан гээл. Дэлгүүрээс хүнд хүнд тортой юмнууд барьж гарч ирээл машиныхаа ар уруу шидэх ч сайхан шүү дээ.
Нэг жил унахад миний машинд  хэн ч суугаагүй кк. Хэнийгээ суулгахав дээ энэ чинь одоо. Зам дээр эрхий хуруугаа гозойлгосон хүмүүс харагдаж байдымаа. Зогсож болдоггүй л гэж эднүүс хэлдэг шүү дээ. 

Wednesday, 16 November 2011

Өвөл

ᠬᠥᠢᠲᠡᠨ ᠡᠪᠥᠯ
ᠴᠠᠰᠥᠲᠠᠢ ᠡᠪᠥᠯ ᠂ ᠮᠦᠩᠬᠦᠨ ᠡᠪᠦᠯ ᠢᠷᠡᠯᠥᠭᠡ᠃
ᠮᠠᠨ ᠋᠌ᠪ ᠨᠣᠲᠣᠭ ᠲᠣ ᠴᠠᠰᠣ ᠣᠷᠣᠭᠰᠠᠨ ᠪᠣᠯᠠᠢ᠃
ᠡᠨᠡ ᠨᠣᠲᠣᠭ ᠢᠢᠨ ᠴᠠᠰᠣ ᠶᠡᠭᠡ ᠰᠣᠨᠢᠨ ᠪᠠᠢᠢᠳᠠᠭ ᠶᠣᠮ᠃
ᠵᠦᠭᠡᠯᠡᠨ ᠴᠣ ᠶᠣᠮ ᠰᠢᠭ᠂ ᠬᠠᠲᠠᠭᠣ ᠴᠣ ᠶᠣᠮ ᠰᠢᠭ᠃
ᠴᠠᠰᠣ ᠣᠷᠣᠬᠣ ᠪᠠᠷ ᠭᠠᠴᠣᠷ ᠶᠡᠭᠡ ᠥ᠌ᠩᠭᠡ
ᠣᠷᠣᠨᠠ ᠡ᠃ ᠲᠡᠣᠨ ᠣᠳᠠᠬᠣ ᠥᠭᠡᠢ
ᠲᠠ ᠪᠦᠬᠦᠨ  ᠳᠡᠭᠡᠨ ᠵᠢᠷᠣᠭ ᠶᠠᠪᠦᠭᠣᠯᠠᠨᠡ ᠡ᠃
ᠳᠣᠯᠠᠭᠠᠨ ᠬᠣᠪᠴᠠᠰᠣᠯᠠᠭᠠᠷᠠᠢ᠃

Манай сургууль

Энд машинаа тавиад нам торгуулсийн /Багш нарын зогсоол/







Мэдээллийн Самбар

Үүдний коридор




Захиргааны хэлтэс


Хичээлийн хуваарь энд гарнаа


Цайгаа уудаггүй оюутнуудын бэлэн машин



Анги






Сургууль гаднаасаа

Юугаа тоглодын бүү мэд би шагайж ч үзээгүй


Манай тэнхим




Коридор






Оюутны үнэмлэхээ ашиглаж цахим тооцоолуур эдэлнээ

 


Давтлага авах гээд би багшаа хүлээж байгаа нь


Monday, 14 November 2011

Босоо бичиг, Босоо хийморь

Манай энэ гэрийн хөшиг нээх сайхан цэнхэртээл наанаа Босоо Бичгэн хээтэй их сүртэй харагдаж байна уу? Босоо бичиг, Босоо хийморьтой МОНГОЛ шүү дээ гээд л цээжээ дэлсмээр болдог уу?

Би ч цээжээ дэлсээд удаж байна даа. Ерөнхийлөгчөөс дутуугүй санаа совж шүүрс алдах юм даа. Үнэндээ Монгол улсад шилэн барилга баригдана уу? Шинэхэн өнгө нэмэгдэнэ үү? Хар машинууд нь олширно уу? Харийн хүмүүс түгжирнэ үү? Христийн шашингаа шүтнэ үү? Ундаагаа ууна уу? Улаан дарсаа ууна уу? УИХ-ын гишүүд нь 76 байна уу ? 100 байна уу? гэх мэтчилэн надад бол үнэндээ сонин биш.

Харин, харин, харин...Босоо Монгол Бичигээ Үндэсний бичиг болгох нь сонин шүү дээ. Хувь тавьлан гэж байдаг бол Монгол Бичигийг Үндэсний их бичиг болохыг үзвэл за тэгээд 3 өдөр хундага тавилгүй дарс ууж, хутга тавилгүй мах идэж, нүнжигтэй найр хийнэ гэдгээ амлачихья. Та нарыг бас уримз.

Нийслэл Улаанбаатарт Монгол Бичигээр хаягтай ганцхан байгууллаг байдгым. Тэр бол Монгол байгууллага. Бусад нь Орос, Хужаа, Солонгос, Япон, Англи шүү дээ. Монгол хэлээрээ ярьдаг мөртлөө бичиж чадахгүй сонин эгэлдэргэтэй хүмүүс. Хотын гудмаар шөнө явбал за тэгээд Бээжинд үү?, АНУ-д уу?, Сөүлд үү?, Токиод уу? гэмээр үнэн сонин. Хүн хар, нэгнийгээ дуурайна гэж яаваа. Зүгээр л сайхан хуулий ш дээ.

Сэтгэлгээ бол аймаар хөгжсөн харин бичиг үсгийн соёл нь уруудчихсан. Хэчнээн тэрбуман өртөг мөнгө гаргаж гадны хэл сурдаг мөртлөө ямар ч үнэ төлбөргүйгээр Монгол Бичигээ эх орондоо сурахгүй байгаад нь харамсахым даа.

Саяхан төрийн бичигийг Монгол бичигээр бичнэ гээд л баахан шуугисан чинь нөгөө сэтгүүлчид нь ингэнээ. Абу ажил даган ябаба гэж бичих нь ээ? Энэ бол буруу, хэн ч сурахгүй гээд л, дуугай л суужийна биз дээ. Тэгсэн мөртлөө Англи хэлийг one гэж биччихээд юу гэж уншдагаа санавал их зүйтэйсэн.

 Харийн хүн Босоо Бичигийг маань хараад дуу алдаж нүдээ бүлтийлгэж суухад бид хоцрогдсон, мунхаг бичиг гэж бодож байх ч дээ Дэндүү Даанч Дэндүү Явдал шүү. Москва хотын нэгэн их сургуульд Монгол оюутан лекцээ таталган бичгээр бичиж, нэг ч алдалгүй хурдан бичсэнд багш нь гайхаж, шогширч, ТАНАЙ БИЧИГ ҮНЭХЭЭР АУГАА юмаа гэж хүүрнэсэн түүх байдаг юм.

Хөхөөтэй зуны алаг цэцэгсээр нь хөлөө гоёж
Хүрэн толгойн сүүдрийн айзам эгшигээр нь хойлоогоо гоёж
Хөх Монгол Бичигээрээ МОНГОЛОО ГОЁЦГООЁ.

Friday, 11 November 2011

Шилдэг 100 залуу хэн бэ?

Хүүе цаана чинь уралдуулж, тэмцэлдүүлдэг нэг хэд нь Шилдэг 100 залуу шалгаруулах гээд өдөр шөнөгүй цахим шуудангийн санал тоолоод сууж байгаа юм байна шүү дээ. Тэгээд шилдэг 100 залуугийн тухай ном гаргаад 12 сарын 29нд Чингис зочид буудалд хамаг төрийн өндөрлөгүүд хүлээж авч, идэж, ууж бие биенээ башийсан сайхан үгээр баярлуулах юм байхаа.

Би гэдэг хүн алс хол сууж байж хааяа ингээд илүү дутуу мэдээлэл их олж сонсоноо. Тэгсэн өнгөрсөн 7 хоногт муу шар гэртээ орж ирчихээл ганц хоёр хүнтэй мэнд мэдэж суутал манай 8 жилийн ангийн залуу сүр сар гээл орж ирсэнээ шууд нэг цахим шуудан мэнд мэдэлгүйгээр шидлээ. Юу юум бол гэж бодож амжаагүй байтал найздаа санал өгөөрэй гэчихээд гараад явчихлаа.

Түрүүний 2 хүнтэйгээ яриагаа үргэлжлүүлж суутал ТББ-т хамт ажиллаж байсан \нөгөө бужигнуулдаг хоёр биш шүү\ хүүхэн орж ирж мэнд мэдээл найздаа санал өгөөрэй гээд нөгөө дээрийн залуугийн хаягийг шидлээ. Золигнууд чинь ямар юман дээр үзэлцээд байгаам дээ гэж бодоотохлоо.

Нэлээдхэн завтай болсоны дараагаар цахим хаяг уруу орж үзвэл Шилдэг 100 залуу шалгаруулна гээд аймаг тус бүрээр залуусийн нэр болон өрсөлдөж буй салбарыг бичсэн, нэлээд санал өгсөн харагдав. Нөгөө хоёрын нэр дээр үг дуугүй санал өгч орхив.

За тэгээл хэн хэн өрсөлдөж байна энэ тэр гээд ганц хоёр таньдаг хүн байна уу хартал за даа тэр 2оос өөр миний жинхэнэ таньдаг хүн алга даа. За одоо тэр зуун залуунд чинь Олимпийн аваргуудаас авахуулаад дундуур нь нөгөө хэдэн мисс нь ороод сүүл хавиар нь дуучин Жавхаа ах энэ тэр орцон ч яадын тийм биз дээ.

Гэтэл нөгөө санал өгсөн хоёр танилууд дээрээ жаахан дүгнэлт хийлээ. Залуу хүмүүс үнэхээр уралдаан, тэмцээнд орж хүч чадал, оюун, ухаанаа уралдуулалгүй яахав. Гэтэл одоо А.Сүхбат аварга, Олимпийн аварга П.Сэрдамба, Н.Түвшинбаяр, О.Гүндэгмаа, Дуучин Болд, С.Жавхлан, Шатрын аварга Б.Мөнгөнтуул гэх мэтийн үнэхээр авьяас чадвараа сорьж яваа, улс орныхоо нэрийг дэлхийд өргөж байгаа хүмүүстэй эн зэрэгцүүлээд бодсон чинь ямх санагдав.

Одоо тэгээд эхнэр нь шөнөжин 2 цагийн зайтаагаар санал өгөөд нөхрөө түрүүлүүлсэн ч болхоор байна ш дээ. Хамгийн аймаар нь одоо тэгээд эхнэр нь нойр хоолоо хасан барин санал өгөөл тэр 100 дотор нь багтчихвал нөгөө номон дотор нь юу гэж бичихийн тэдэн онд төрсөн, 8, 10 жилээ төгссөн, их дээд сургуульд сурсан тэгээд одоогоор төрийн байгууллагат үнэнч зүтгэлтэй ажиллаж байнаа. Улсын уралдаан тэмцээнээс авсан алт, мөнгө хүрэл медаль, эрдэм мэдлэгийн хэм зэрэг, хийсэн бүтээсэн, зохион байгуулсан санаачилсан ажил энэ тэр дээр нь яахын бэ өөрийгөө зурчихдаггүй л юм бол.

Тийм биз дээ энэ чинь одоо. Төрийн байгууллагат ажилладаг хүмүүс гэхээрээ төрөөс байгуулсан арга хэмжээнд оролцож, тэгээл урдуур хойгуур нь инээж гүйж байгаал түрүүлээд 7000 метрийн зайд гүйгээд ирцийм шиг молийгоол боль л доо одоо. Хувийн байгууллагат ажиллаж байгаа маш олон чадалтай, ухаантай залуучууд байгаа ш  дээ. Тэд нарыгаа гарга л даа.

Тэгээл нээх юм хийцэн улсууд, нөгөөдүүл нь хэдэн туслагч нараа ар өврийн хаалгаар оруулж товч дарж түрүүлүүлчээд л баахан татварын мөнгөөр ууж, идээл гадаад уруу зугаалаал явж байхын. Үнэн биз дээ.

Миний нэг танил төрийн байгууллагат дөнгөж орчоод байгууллагын 20 жилийн нээлт, уулт, идэлт, хаалт гэж 2 сар тэмдэглээд ажилд ороод сар болоогүй гадаад уруу амралтаар явж өгсөнөө яруу тодоор өнгөтөөр ярьсныг бас энд дурдах юун.   

Амар амгалан, ажилын байрны аюулгүйг нь бодвол хэн хүн тэр төрийн байгууллагат чинь ажилламаар л байна ш дээ. Бүгдээрээ төрийн байгууллага гээд гүйчхээр хэн төр хувийн байгууллагат ажиллах юм бэ? Тийм биз дээ.

Ойрдоо энэ шар гэртээ орохоос уцаартай байгаан. Нөгөө хоёр чинь ороод очингуут миний төлөө санал өгөөрэй гээл нөгөө хаягнуудаа шидхийн. Хэмжээндээ бай л даа. Юм хум хийгээд байвал дэмжий ш дээ. Зүгээр ажилаа сайн хийгээд явж байгаа хүн шилдэг болдым бол Монголын ард түмэн бүгдээрээ ШИЛДЭГ шүү дээ. Хүний хийгээгүй хий л дээ.

Wednesday, 9 November 2011

Нийллэг

Яг ийм байсын
Дээр үеийн сайхан нийллэг санаанд ороод бичмээр санагдлаа. Найман жилд байхдаа Шинэ жилээр нийлнэ гээд нээх хөөрхөн юм болдог байж билээ. Тэр үед чинь үйлдвэрийн бэлэн зэхээний юм ховор, бүгдийг гараараа хийж, хүч хөдөлмөрөөрөө босгож аваад л тэгээд идэж өгнө.
Эхлээл ангийнханыгаа 3-4 бүлэг хуваана. Тэгээд бүлэг дотороо ямар хоол хийх, уух юм юу байх, чихрийн таваг хэн авчирах, аяга халбага, сэрээ хэн авчирах, тавган дээрээ юу тавих энэ тэр гээд бэлдэнэ. Нэг хүүхэд 20 бууз хийж ирэх, бас 2 хүүхэд дундаа нэг халуун сав сүүтэй цай авчрах гээд нээх хөөрхөн.

Би нь сургуулийн Дотуур байранд амьдардаг байсан тул тийм боломж байхгүй манай бүлгийнхэн намайг шууд 100 хувь даана хэ хэ хэ. За тэгээд нөгөө товолсон өдрөө, халуун савтай хоол, цайгаа барьж ирээл ангийнхаа ширээг бүлгийн тоогоор нийлүүлээд дээр нь сайхан даавуун бүтээлэг тавиад за тэгээд авчирсан юмаа бүгдий нь өрнө дөө. За тэгээд бүгд бэлдээл авангуут сайхан идэж эхэлнэ гэж байгаа.

За тэгээд ер нь ширээ бүрт байгаа юм нь ижилхэн байна. Ундаа гэж нөгөө шилтэй Нимбэг, Тоор, Жүрж энэ тэр гэсэн ярликтай. Эс бөгөөс гэр гэртээ компот исгэснээ авчирч ууна даа. Архи дарс байсан биш тэгээд ч сургууль дээр нийлж байгаа үед тийм зүйл хориотой.

Тэгээд хөгжимтэй айлын хүүхэд нь хөгжимөө авчирч цэнхэр хуурцагаа тавиад Задгай цагаан, Ёохор, Өндөр дэлгүүр, Хүмүүн төрөлхтөн, Жаахан Дулмаа, Гурван тамирын Уянга, Вальс гээд бүжиглэж гарна даа. Ямар диско энэ тэр нь байсан биш дандаа нийтийн бүжиг тавьдаг байлаа. Гоё ч гэж юүхэв. Охид бүгд нугалаатай юбкатай ирээд ёстой намирна даа. Тэгээл бүжиглээд ядрахаараа айл хэсчийн гээл нөгөө ширээнүүдийнхээ бууз, цайны амтыг амсаал явж өгнө. Их л гоё нийллэг болдог байсан юм.

Тэгээд өчигдөр хөдөө сумаас бага ангийн багшийн ажилтай үеэл маань мэнд мэдэж залгахаар нь гэнэт нөгөө сайхан нийллэг санаанд ороод асуутал тиймээ яг тэр үе шигээ л хоолоо хувааж хийгээл, цайгаа барьж ирээл нийлж байгаа. Гэхдээ хуурай идэх юм чихэр, жимс, ундаа нь элбэг болхоор арай өөр болсоон гэж байна.

Ноднин манай ээж настангуудын шинэ жилд орох гэж байгаа, хүн бүр 15 бууз нэг сав цай, тавагны идээтэй ир гэсэн гээл ярьж байсан юм. Гоё шүү дээ тийм нийллэг.

Tuesday, 8 November 2011

Далай ламыг холоос харсан нь

Далай ламын Монголд айлчлах хөтөлбөрийг сонирхох нь ээ хөөрхөн дурсамж орж ирэв. Би гэдэг хүн нь дөрөвдүгээр курсдээ байсан юм. Далай лам ирэх үед сургуулийн шилдэг оюутнуудтай уулзаж, лекц унших хөтөлбөр зохион байгуулсанд нь миний бие түүнд орох хувь заяа тохиож, сургуулиа төлөөлж, доод ангийн нэг охинтой хамт явахаар болж, биенээсээ том мандат зүүгээд ангийнханы адис аваад ирээрэй гэсэн дэвтэр ном, бугуйвч, үзэг харандаа бүгдий нь цүнхлээд "тэр үед ангийнханыхаа юу юуны дэвтэр өгч явуулсаныг үзэх байсан юм. Золигнууд олиггүй дүн авдаг хичээлийн дэвтэрээ л өгсөн байх" Соёлын Төв Өргөөний зүг яваваа. За тэгээд очсон чинь оочерлоод л мандатаа үзүүлээд л ороод байна. Ороод л дугаарынхаа дагуу суугаад харсан чинь пэээээээээээ өвгөн хөгшчүүл дүүрцэн байдын, гайхаал нэг хүнээс асуусан чинь өөр сургуулийн зарим оюутнууд аав, ээж, эмээ, өвөөдөө мандатаа өгөөд явуулчихсым гэнээ. Би яахав дээ, аав ээж 2 хөдөө байсан юм чинь өөрөө нөгөө доод ангийн охинтойгой хамт байгаа нь тэр. 70 хувь нь оюутнууд бусад нь аав, ээж нь байсан байх. За тэгээд л бүх хүмүүс суудлаа эзэлсний дараагаар Далай багш орж ирлээ дээ. Хөөх хүмүүс чинь суудлаасаа босоод л мөргөөд л, залбираад л. Би нөгөө ангийнханыхаа дэвтэр ном, үзэг, харандааг барьцан эд нарыг онц сурга ухааны юм бодцон зогсоод байгаа. За тэгээл бүгд суугаад л хүмүүс чинь алгаа хавсараад л эрх эргүүлээд л, маань уншаад л би яаж дутхав нөгөө ангийнханыхаа дэвтэр номыг хурайлаад л, бас мэддэг ганц 2 мэгзэмээ уншаад л янзтай сайхан сайхан юм бодоод л суугаад байлаа. Тэр үед Далай багш Монголчуудад архиа бага ууж, айргаа их уу гэж хэлсэн байх шүү. За тэгээл оюунтан хүмүүст гоё гоё сургаал айлдаад л байсан. Би  сайн гэгч нь бичиж аваад л байсан. Одоо бол мартчихжээ. Тэгэхэд л цаанаасаа л нэг гэрэлтсэн хүн байж билээ. Тэгээд 2 цаг гаруй сургаал сонсоод хөтөлбөр өндөрлөж эхлээд Далай багш Соёлын Төвийг орхиж явсан юм. Тэгэхэд л Соёлын Төв Өргөөний залны цонхон дээрээс хар машинд суугаад яавахыг нь хараад араас нь уйлж билээ. Нэг л дотны хүн маань хол явчиж байгаам шиг санагдсан шүү. Тэгээд лекцэнд оролцсон хүмүүст, сургаалын ном энэ тэр баахан юм өгсөн. Түүнийг нь өөрийнхөө аав, ээжид бас найзынхаа ээжид авахаа мартаагүй очсон. Тэгсэн зун амраад гэртээ очсон чинь  аав, ээж 2 минь нөгөө номнуудыг нь бурхан дээрээ тавьчихсан шүтээд сууж байж билээ. Манай найзын ээж ч бас чиний өгсөн Далай багшийн номыг дээш нь залж, шүтэж, мөргөж байгаа гээд хэд хэдэн удаа тэднийд очиход үзүүлж билээ. Дараагаар нь 2008 онд ээжтэйгээ Энэтхэг яваад уг нь их том хүсэл өвөртлөн очсон чинь талаар болсон. Шинэ Дели-д хэд хоноод Агра хот орж Таж Махал үзээд дараа нь Дарамсала явах гэсэн боловч тэнд суудаг Монгол лам нь эмнэлэгт хэвтсэн, тосч авах хүн байхгүй учир дэмий гэсэн Элчингийн Жолоочийн үгийг дагаж нутаг буцсан юм.
Өнгөрсөн сард уг нь Далай багш Монриал хотод ирж бас хурал зохион байгуулсан юм. Хурлын дараагаар Түвд, Монголчуудыг тусад нь хүлээн авч уулзсан гэсэн. Би явах хүсэл их байвч ажилтай учир очиж чадаагүй юм.

Monday, 7 November 2011

Эрчүүдийн төлөө

Ээ дээ энэ хүүхнүүд нээрээ эрчүүдийн төлөө зүгээр зүрхээ өгөөд дээрээс нь бие хаа бүгдий нь өгжий ш дээ. Ядаж байхад энэ эрчүүд гэж НҮДЭЭРЭЭ дуралхымаа. Иййй  та нарыг чихээрээ дурладаг байсан бол сайхан үлгэр ярьж өгөхгүй юу. Хэд сайхан үлгэр яриал тэгээд дурлааский. Зарим нэг ярьсан үлгэрээ дахин дахин ярий ш дээ ва ха ха ха. Гэтэл яав, ганцхан нүдээрээ дурладаг хүмүүсийн нүдэнд сайхан харагдах гэж энэ эмэгтэйчүүд ерөөсөө бүгдээрээ өөрийн биеийг үл ажран маш том, эрчимтэй алхамууд хийж байгааг та нар мэджийгаа биз дээ Эрчүүдээ. Тэгэхээр би зүгээр жишээ дурдья.

Хамгийн түрүүнд яажийн гэхээр янзан бүрийн бие галбиржуулах гимнастик, дасгалуудад явжийн. Тэр нь долоо хоногт 3-4 удаа байна гэж байгаам. Ажилаа тараал тэр рүүгээ үсэрч байгаам. Зайлуул ходоод уруугаа болсон болоогүй юм давуулсан ч юм уу үгүй ч юмуу. Гэтэл нөгөө хэргийн эзэд цэнгээний газарт, гэдсээ унжуулаад, хүйтэн шар айраг шимээл юун дасгал масгал хийх маасайтал инээгээл зогсжийх жишээтэй.
За гэтэл цаадуулын чинь нүд гэж бүр дуран болж. Нөгөө хүүхнүүд чинь дараагаар нь усан дотор дасгал хийдэг юм уруу шурагжийн. Тэр том олон хүн орж гарсан усан сан дотор сайхан болох гээд л элдэв, янзын хөөсөнцөр, хавтан мавтан өргөөл шидээл үнэхээр хөлс мөлс нь урсжий ш дээ. Зүгээр ч үгүй тэр усанд бялдаржуулдаг хичээлд орохын тулд Гялс төв дээр нарийн шинжилгээнд ордий ш дээ. Тэр нь 3 хонож байж хариу нь гарна.

Хөөрхий эмэгтэй хүн их шаргуу, дайчин нээрээ.
За тэгсэн чинь нөгөөдүүл чинь айлын сайхан охиныг зүгээр л аваад суучихгүй эрүү нь урт, уруул нь нимгэн, хойшоо урагшаа томбойх юм байхгүй, банз манз юу юу гэнэв дээ. Тэгэхээр нь яахав дээ хөөрхий хүүхнүүд чинь мэс заслын ширээн дээр илүүг нь тайруулаад, дутууд нь нэмж шахаад босоод ирдийм байгааз дээ.
Тэгтэл тийм ийм ч сайхан бүсгүй энэ тэр шалгаруулна гэж хошигруулаад нөгөө хүүхнүүд нь гүйж очоол бүртгүүлээл тэгээд 60 чавганц уралдаад нэг нь түрүүлэнгүүт түүнийг нь тэр шөнө эхнэрээ болгоно гэж байгаам. Та нар нэг сайхан бүсгүй жил болгон сайхан бүсгүй болооооооооооол байдаг тийм юм дуулсан уу? Үгүй ш дээ. Учир нь тэр л байгаам. Гэтэл тэр эрчүүдийг уралдуулдаг энэ тэр юм байхгүй ш дээ. Яагаад гэвэл ийм нэр томьёо байдым. Эрэгтэй хүн сармагчингаас жаахан өөр байх хэрэгтэй гэж. Тэгэхээр нөгөө олон сармагчинтай төстэй хүмүүсийг уралдуулхаар юу болох нь ойлгожмтой ш дээ.

Бас болоогүй нөгөө эмэгтэйчүүдийг гэдэстэй байна саалийн үнээ шиг гэнэ. За тэгэхээр нь нөгөө хүүхнүүд чинь хөөрхий орой хоолоо ч сайн идчиж чадахгүй тавагтай хоолоо нэг халбагдаал, гэдэс рүүгээ нэг хараал тэгээл хоосон хонох нь тэр. Гэтэл нөгөө эрчүүд нэг таваг хоолонд цадахгүй бүр 2-3 таваг идэж байж нэг юм болно. Тэднүүдийн гэдэс бөмбөг шиг энэ тэр болсон ч тоохгүй ш дээ. Тоосон ч нэг тохирсон хэлц олоод хэлчихнэ. Тэгэнгүүт нөгөө чихээрээ дурладаг эмэгэйтэйчүүд дурлааааааааааааал явчихна.

Дараагаар нь өндөр, намын тухай шүүмжлэл эхлэнэ. Тэгэхээр нь эхээс заяатай төрсөн нөгөө намханууд нь өөрийнхөө гуравны нэгтэй тэнцэхүйц өндөр өсгийт олж өмсөнө. Догонцоод ч болтугай эрчүүдэд л сайхан харагдаж байвал хадаас шиг өсгийтэйг ч өмсөнө. Хөөрхий нэлээд хэдэн жилийн дараа өвчин л болно л доо. Тайрдас шиг 80 жил насалснаас шонгийн мод шиг 50 жил наслах нь илүүд шүү дээ. Гэтэл нөгөө хэргийн эзэд газраар нэг юмнууд л яваад байна.

Галбиржуулах дасгалаар хичээллэсэн, сайхан бүсгүй болсон, гоо сайхны мэс засал хийлэгсэн, хоолоо сойсон, өндөр өсгийт байнга өмссөн эмэгтэйчүүд илүү урт насалжийн гэж сонсоогүй биз дээ таминь ээ. Эрчүүдээ та бүхний мэлмий тунгалаг, сэтгэл уужим байх болтугай.