Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 31 December 2011

Шинэ оны халуун мэнд дэвшуулье!

Ард тумэн найзууд баярлаад завгуй би энд улс тор нийгмийн сэдвээр бээгий шахаад зав алгаа. За тэгэхээр шинэ ондоо та нар минь хамгийн гол нь эруул энх байж, аав ээжээ баярлуулж, хань ижилээ хайрлаж, ганц бие залуус заяаны ханиа олох болтугай гэж ерооеооо!

Ухна Унасан Баатарт: энэ жил 3 эмэгтэйтэй хайрын романс уусгэж, нэгийг нь эхнэрээ болгож ур хуухэдтэй болж ээжийгээ баярлуулаарай гэж ероое! Аан ногоо 2- ыг нь сайн найзаа болгож, байгууллагынхаа дарга болж, томилолтоор ирэхдээ манай энуугээр ирж, огно гэсэн соембоо огоорэй.

Гуталчинд: Хоорхон найз бандитай болж, Токиогийн гудамжаар хотлолцон алхаж, ханз усгээ сайн цээжилж, онц сурч арлын орныг донсолгоорой гэж ероое! Гоя хоол хийдэг аргуудаа зааж огоорэй.

Монгол Бусгуйд: Хангуг залуусыг уулга алдтал онц сурч, мон заяаны ханиа олж замбуу тивийг донсолготол хурим хийгээрэй.

Smily-даа: энэ жил блогоо нээж блогчин биднээ урьж, шинэ содон соргог бичлэг бухий алдартай блогтой болоорой гэж ероое!

Хайрт уншигчиддаа: та бухний ажил уйлс сэтгэлчлэн бутэж, блог орчлонг гэгээн сэтгэгдэлээрээ уярааж яваарай гэж ерооеоо!

Ингээд нэг ая барьяаа.

Бахдам цуутай найзууддаа
Баярын мэндийг хургье ээ
Бум олноор нийлээд бужиг наадмаа хийцгээеээ

Шинэ гарсан жилдээ
Шижгэр амжилт гаргаяаа
Шинэхэн цогтой хуурандаа
Шилдэг дуугаа аяалья ааа

Friday, 30 December 2011

УИД

Улсын их хурлын дарга, улаан илгэн дэлэвч, ухны имний дутуу ...гэх мэт олон утгаар тайлбарлаж болох нь ээ энэ гуравыг. Тэгэхээр би Улсын Их Дэлгуурийн тухай ярих гэж байна. Саяхан нэг Канад залуутай уулзах нь ээ: танай их дэлгуур анх намайг 6 жилийн урьд ирж байснаас гоя болж байгаа гэсий ш дээ. Чи минь гоя болж байгаа бол болоо доо.

Эндхийн УИД-ыг нь би сайн мэддэг гэж бодож байсан чинь биш байна ш дээ. Энэ одор би чинь эндхийн их дэлгуурийн мухар бур уруу шагайлаа. Хямдраагуй нэг ширхэг ч юм алга.яасан ч их хямдардын,жинхэнээсээ хямдарды ш дээ нээх гоя барьж аваад унсмээр ш дээ.

Тэгсэн чинь би гэдэг эмэгтэй чинь устэй гутал,тэмээний ноосон оймстой яваад арай л илжирсэнгуй ш дээ. Дээрээс нь тэр ч гоя энэ ч гоя гэж гуйсээр байгаад ядраад тэрийгээ ч тоохгуй шуналтаж яваад унах дохлоо. Уначуул молхох шинжтэй байлээ ш дээ энэ эмэгтэй.

Тэгээд бур эрч хучгуй болоод юм олж идэхээр хайсан чинь тэр их дэлгуурийн 7 давхарт нь ямар гоя хоолны газар байваа. 2-р хоол дэссэрт,цай,ундаа авсан чинь 11 доллар гэдийн. Энэ нутагт анх удаа л ийм бага унэ сонслоо ш дээ. Тэгсэн тэр хоолны газар хэн хэн байсан гээч. Дуурэн шилэн тиркотой Орос эмээнууд. Миар ганган нээрээ. Дан Оросууд нэг Монгол хоол идээд Найрамдал Дружба болох дохлоо.

Тэр УИД-т байгаа хунийгээ гишгэх зай олдохгуй байгаам чинь. Яасан чинь их юм авдын. Энэ хумуун торолхтон дэлгуур хэсэх гэж торсийн биш уу. Тэгэхээс тэр УИД чинь том богстэй хар худалдагч нар авдым байна. Паа естой миар том том оозтой хар хуухнууд. Миний нуд ойгоод байхад энэ эрчууд ч далаараа буучихсан л даа.

Хямдралын далимаар LV-c хямд цунх авчих санаатай орлоо. Тэгсэн чинь пээ тэнд чинь дуурэн Хужаанууд 1500$-ийн цунх аваад зогсжий ш дээ. Канадын Хужаанууд баян гэж унэн шуу. Тэгсэн чинь тэр LV ах чинь хэзээ ч хямдардаггуй гэжий ш дээ. Хунуусээ битгий ав л даа. Тэгвэл хямдрий ш дээ.

Thursday, 29 December 2011

Гадаад нэртэй болох уу?

Энэ хүний нэр гэдэг зүйлийг чинь ажаад байх юм бол ерөөсөө тэр чигээрээ хувьсгал, өөрчлөлт, урсгал, соёл, иргэншил, түүх байна.


1911 оны эрх чөлөөний хувьсгал гарлаа Галиндэв, Гаажид, Түвдэн, Сандагдорж, Дүлзэн, Бүтэд ... гэх мэт

1921 оны ардын хувьсгал гарлаа Сэрж, Борис, Нэев, Ойяа.. гэх мэт

Шарын шашин хүчтэй дэлгэрлээ: Бадмаа, Бямба, Дорж, Дулмаа, Дагва, Жумдээн, Лхам, Мягмар, Од, Пагма, Самбуу, Сүрэн, Сэнгээ, Хажид, Цэнд, Чанцал, Янжин, Юндэн ... гэх мэт Жич: Ангийнханыхаа нэрийг биччихвэл яг болох нь ээ.

1990 оны ардчилсан хувьсгал гарлаа: Тэмүүжин, Чингис, Бөртэ, Ану, Тэмүүлэн, Хасар, Есүй, Есүгэн, Хулан, Онон, ... гэх мэт

2000 оны глобалчлал, даяарчлал орж ирлээ: Индра, Алекс, Миша, Оля, Мария,

2011 он гарлаа Монгол нэр олдохоо байжээ. Дандаа гадаад нэр. Бүр зарим нэг нь нэрээ солиулж орчин үежүүлж байгаан байхаа. Дээр үед чинь нэр хүндэдсэн өвчин ирсэн гээл нэрээ солиулдаг байхад одоо бол нэр хуучирсан гээд солиулж байгаам байх.

Тэгсэнээс би гадаад нэртэй болмоор байна. Албан ёсоор бол Түвд нэртэйгээ л байна ш дээ. Албан бусаар энэ гадаадынханд зориулсан нэртэй болохгүй бол миний нэрийг одоо юу болгочиховоо. Хуулан бичиг хийж чадахгүймаа бас. Хуулаад бичихгүй алдаж бичээд наана цаана нь оруулаад түүх шиг л юм болжийн.

Өндөөнөр өглөө бас нэг шинэ нэр сонслоо. Намайг чинь одоо юу гээд дуудчихаваа. Бүү мэд.

Энд тэнд очихоор л нэрээ хэл гэнгүүт одоо уур хүрдэг болсон. Нэг хэлүүлээд яагаад ч ойлгохгүй айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн айн гээл дахин дахин асуусаар байтал би тэнд муураад унажийгаам чинь яахын.

Саяхан манай бага дарга томорчын:

А:Хүүе танай энэ гадаад хүнийг чинь хэн гэдэгийн

Бага дарга: ... ... .......

А: Айн ямар хэцүү нэр вэ

Бага дарга: ... ......... Тийм хэцүү байна гэж үү?

А: Би ёстой хэлж чадахгүйн байна

Бага дарга: Би 3 сар зарцуулж цээжилсийн гээл миний нэрийг овогтой минь дахин дахин хэлээл томорхын. Хөөрхий дөө өөрөө бол зөв л хэлж байгаа байх гэж боджийгаа даа. Надад бол 55 хувьтай сонсогдож байгаам чинь ва ха ха ха ха ха ха ха.

Хүүхэд байхаасаа л янз янзын хочилсон, өхөөрдсөн нэрээр дуудуулсаар өнөө хүртэлх нэрээ тоолоод үзсэн чинь 14 болж байхын. Дараагаар нь эхнэрийнх, ээжийнх, эмээгийнх гээд нэмэгдэнэ ш дээ.

Wednesday, 28 December 2011

Хоёр эхнэртэй болох уу?

Хоёр, гурван эхнэр авах хууль гээл ярьхын? Үнэхээр хэрэгтэйм үү? Алдартай нэг бөхийн хэд дэх хүүхэд ч төрж байгаа гэнэв. Зургаадах нь гэсэн байхаа. Бүр хүүхэд аваад үлдчих санаатай хүүхнүүд зөндөө байдаг гэнэ үү?


Тэгсэнээ за яахав аварга бол олон үр удамтай байхад алзахгүй гэнээ. Тэгээл одоо чадалтай нь авна л биз гэнгүүт бүгдээрээ чадалтай болох гээд үзчихнэ биз дээ. Нөгөө 11-тэй дугаар барьдаг шиг л юм болий ш дээ. Үгүй юу?

Тэгэхээр хоёр эсвэл гурван эхнэр юу хийхэвээ гээж жаахан бодох гэтэл үс гэзэгнээсээ зулгаалдаж байгаа дүр зураг л харагдаад байна. Нөхрөө орой аль нь өвөртөө авч унтахаас эхлээл хахуульдахы нь хахуульдаад, зодхы нь зодоод, загнахы нь загнаад тэгээд үзэж тарнаа.

Гэтэл чинь одоо үнэхээр нөхөр гуай сэтгэлээ яг тэгшхэн хоёр эсвэл гурав хувааж чадах уу? Айлын охидыг тэр чинь тийм энэ чинь тийм гээл алаг үзэж эхлэх болов уу? Эхнэрүүд хоорондоо би чи дээрээ тулаад юун жаргах бүр хэцүүдэх болов уу?

Хужаагийн нэг хану байдаг ш дээ. Нэг баян хүн хэдэн ч эхнэр авдаг билээ дээ. Эхнэрүүд нь хоорондоо бие биеийнхээ мууг мушгиад тэгээд үзэлцээд дуусды ш дээ. Нээх хэцүү. Уг нь нэг алдартай жүжигчин тоглосон байдаг даа нэрий нь мартчихжээ.

Оройхон болохоор нөхөр хонох эхнэрийн өрөөний үүдэн дээр улаан дэнлүү мэнлүү болдог. Гурван эхнэрийн шивэгчин аймаар горьдоол харуй бүрий болхоор харж байгаам чинь нээх өрөвдөлтэй ч юм шиг. Манай эзэгтэй дээр хоноосой гээл шүлсээ гоожуулаал эс бөгөөс эзэгтэй хяргий ш дээ кккк.

Гэтэл нөхөр нь хамгийн сүүлд авсан эхнэр дээрээ л хонодог бусад дээр нь хонодоггүй. Тэгсэн чинь дунд эхнэр хатаад нэг эмчтэйгээ аа ээ ии оо уу болоод түүнийг нь том эхнэр нь мэдээд цаазлуулчды ш дээ. Нээх аймаар.

Баян байж болно, 2-3 эхнэр тэжээх чадвартай байж болно. Гэхдээ 2-3 эмэгтэйн сэтгэлийг зэрэг уярааж, зэрэг зэрэг аа ээ ии оо уу болж, зэрэг хайрлаж, зовсон, гундсан, хатсан сэтгэлийг зэрэг дэвтээх сэтгэл нөхөрт байж чадах уу?

Эмэгтэй хүнийг ятга гэвэл эрэгтэй та сайн хөгжимчин байж сайхан уянгалаг аялгуу гаргах хэрэгтэй. Сайхан аялгуу тоглож чадахгүй аваас ятгыг оролдоод ч хэрэггүй. 2-3 ятга зэрэг тоглодог хөгжимчин эмэгтэй байдаг юм. Харин???

Tuesday, 27 December 2011

МОНИТА маргааш задрана

Одоогийн байдлаар 2 хүн бэлгээ хүлээн авчихаад, тэсэн ядаж хүлээж байна. Тэгээд 29-ны өдрөө болхоор МОНИТА-аа задлаад зураг, тайлбартай бичлэг оруулах болно. 

Яг өнөөдрийн байдлаар надад Монитагаас маань бэлэг ирээгүй байна. Бэлэг нь замдаа л явж байгаа байх. Хол учир цаг хугацаа хэрэгтэй гэдэгийг маш сайн ойлгож байгаа.

Тэгэхээр мөөм энэ тэр хавдах асуудалгүй учир МОНИТА минь бүү санаа зовоорой.

Бас нөгөөтэйгүүр миний бэлэг очсон үгүйг хэлж чадахгүй байна. Уг нь их эрт явуулсан юмсан. МОНИТА задрахаас өмнө очино гэдэгт найдаж байна.

Одоогоор би ажилтай байгаа учир он гарахаас өмнө шуудангаа шалгаж амжихгүй нь. Гэхдээ өчигдөр шалгасан лав ирээгүй байна лээ.

Он гарангуут нөгөө шинэчилсэн бүртгэлдээ орохоор нийслэл хот Оттава явна. Тэгэхлээр 01 сарын эхээр л би чинь бэлгээ задлах нь ээ. Тэр болтол ирчих байхаа.

Ингээд нийт Монитад оролцсон блогчид болон уншигчиддаа Тэмээчин Бүсгүйн зүгээс маш их баярлаж, талархсанаа илээрхийлээд аяны хундага өргөеөө. /Дуулав/

Номын хүмүүс номын хүнтэйгээ нөхөрлөдөг гэдэг шиг Блогчин хүн блогчиндоо итгэж, нөхөрлөж явж байгаа сайхан зүйл энэхүү МОНИТА зохиох уралдаанаас маш тод харагдлаа. Блогчид болон уншигчид бидний сүүн цагаан зам, номын цагаан буян дэлгэрэх болтугай!

30 ширхэг залуу

Юу гэж боджийн? 30 ширхэг залуу яасан гэж боджийн? Ингэсээн ха ха ха ха ха ха ха. Зул Сарын 2 хоногийн амралт таараад манай хэлтэсийн ажилчид бас нэг өөр хэлтэсийнхэнтэй хөдөөнөөс хот уруу нисж байгаан. 

Тэгсэн чинь пээээээээээээээ би ганцаараа эмэгтэй бусад нь 30 ширхэг залуу байсан гээл бодчих. Бүр гуч байхдаа яахав дээ. Ядаж онгоцны үйлчлэгч эмэгтэй байх болов уу гэсэн чинь нээх сонин, би эр эмий нь ялгаж чадаагүй. Гаднах төрх нь эр, дуу хоолой нь эмэгтэй.

За тэгээд нөгөө 30 залуу чинь алив би цүнхий чинь барья алив алив энд суу юу идхэв уухав гээд би чинь онгоцонд эгээл нислэгийн ахлагч шиг явлаа.

Ийм их цас
Онгоцын буудал дээр буугаал машиныхаа зогсоол дээр ирсэн чинь ээ бурхаан ямар их цас орсон байваа. Тэгсэн хэд хэдэн залуучууд би би би цэвэрлээд өгье гэж гүйж ирээд би намба заагаад өөрөө цэвэрлээд ха ха ха ха. Нэрэлхээд нэрээ идэхгүй ш дээ уг нь.

Ий ий ий арай гэж цэвэрлэсий ш дээ кккк




Тэр харагдаж байгаа машин бол манай нөгөө хэлтэсийн даргын машин. Эндхийн эрчүүд бүгд яг энэ төрлийн машин өнгө загвараар нь унадаг. Сүртэй гэж юүхэв.
Голийсон урт байшин шиг торт, нэг сүх зооцон байхдаа ч яахав дээ
Зул сарын баяраар чинь ээжтэйгээ утсаар ярьж, ханугаа үзэж, тортоо идэж өнгөрөөлөө дөө хө. Гэснээс эднүүд яагаад бөөрөнхий торт хийдэггүйм болоо гэсэн чинь байшинд амьдардаг болхоороо урт нарийн торт хийдэг. Бид нар гэрт амьдардаг болхоор бөөрөнхий торт иддэг тээн ккккк.

Sunday, 25 December 2011

Баатарлаг МОНГОЛ

Tree with Deep Roots гээд Солонгосын түүхэн хану үзлээ. Дажгүй юм гээч. Дандаа том үйлсийн тѳлѳѳ зүтгэж буй хүмүүс гарнаа. Элдэв ордоны хов жив нэг ширхэг ч байхгүй.

За тэгсэн тэр дотор нэг Ялагдашгүй нэртэй МОНГОЛ баатар байхын. Тэнэг Монгол ч гэж байх шиг. Нэр нь бараг л Тэмүүжин.

Тэгсэн түүнийг зѳвхѳн 911 д ашиглана. Бусад үед тэр яг мангар хүний үүрэг гүйцэтгэнэ.

Тэгээд тулаан хийж яваад Солонгос дахь Хятадын элчингийн тагнуултай таараад. Ээ бурхаан хятад тулаачин хулхи нь буугаад үг дуугүй алга болсон. Яаая үнэн хүчтэй тэр.

Бѳѳрйнхий хэлбэрийн чулуунд хѳл эвэр гэж мод шигтгэж хийгээл буга бологцон. Ха ха ха. Тэрий нь хараал цэргүүд сүрдээд.

Тэгсэн түүнд Хааныг алах даалгавар ѳгѳѳд гэтэл хѳѳрхий минь Солонгосын урдаа барьдаг 2 баатартай тулалдаад тэр 2 нь нас бараад нѳгѳѳх маань бас яваад ѳгсѳн.

Монголын ялагдашгүй гээд дажгүй чиг дүрд Монголын нэр гарч байна шүү. Үсэг, бичиг бүтээх гэж ямар их олон зүйл туулсын бэ энэ Солонгос.

Saturday, 24 December 2011

Бараашиг

Бараашиг эсгэнэ гэж бодсоор байтал шинэ жил болчлоо. 100 л бараашиг эсгэж байгаад ажилынхныгаа согтоод нохой гурав харагдуулья гэсэн чинь байдаггуй ээ.

Охь архи айл бурт 2-ыг олгодог байхад бараашиг чинь амьтны ам таглаж байлаа щ дээ. Бараашиг исгэдэггуй айл байдаггуй байжэээ. Айл болгон доод тал нь 40 литрийг исгэнэ. 21 хоногын урьдаас эхлээл чавга сахар гээл баахан юм холиол тэгээл зав гарвал л хутгана. Том ажил байж билээ.

Цагаан сар болонгуут айл болгоныг бараашигыг уугаал тэрнийх тийм ийм гээл яриал. Нээх согтоодоггуй дажгуй ундаа байжээ.

Айл болгон нэг 40л-ийн битонд эсгэнэ. Манайх нэг нээх чамин 70л-ийн шилэнд исгэнэ. Шил угаах гэж наян юм болдог байж билээ. Тэгж байгаад сайхан бараашиг исгэж уунаа. Та нарыг дууднаа за юу.

Тэгсэнээс блогчин Миша болон тууний найзууд Одноо, Урнаа нар тэр уед байсан бол айлуудын бараашиг дуусгасан онигоо байх байсан болов уу эсвэл тэр 3 хатаад алга болсон байх болов уу эсвэл тэр 3 архигуй орчин бидний сонголт аая ккккккккккк.

Friday, 23 December 2011

Ажилчидын хоолны газар

Нутгийн жимс

Өглөө бүр байдгын

Өглөө эрт хүйтэн жимс идэх бас сонин

Хуурай идэх зүйлс

Витаминлаг ундаа



Газтай ундаа

Газтай ундааг сайн уунаа эд нар

Сайн иднээ эд нарыг бас

Зажлаал зажлаал идчихдий ш дээ ккк

Бөөн шоко

Манайхаар бол хатсан борц

Градусгүй шар айраг

Чипсийг бас сайн иднээ

Чипс, пэпси 2 хийлж өгч байгаам даа


Ажилчидын хоолны заал 
Эд бүгдээрээ үнэгүй ээ. Тэгээл хүмүүс энд ажилллаад гэртээ харихдаа таргалаад очдий ш дээ. Би хүртэл таргалаад. Дэссэртнүүд нь бол бөөн таргалуулах найрлагуудтай. Ажилаа л сайн хийвэл хоол, унд гэж санаа зовох зүйлгүй ээ энд.

Thursday, 22 December 2011

Идэр ес эхэллээ

Идэр ес эхэллээ. Зузаахан өмд, гутлаа өмсөөрэй хүүхнүүдээ.

Зузаан өмд гэснээс эндээс би зузаан нарийн хар өмд олдоггүй ээ. Над шиг өмд өмсдөггүй хүнд нарийн хар өмд олдохгүй бол гамшиг гээл бодчих.

За тэгэхээр нь Монгол уруу бэр үрүүгээ захьваа. Бэр хөөрхий минь яг миний хүссэн өмдийг явуулжээ. Сайхан юмаа дулаахан.

Гэтэл нөгөө Хужаанууд чинь юунд хор хийцэн байсан гэлээ Улаан кетчуп бил үү?

Тэгээд одоо хаана ч ямар ч хор хийчихсийн билээ дээ гэээд аягүй их бодогдоод байгаа ш дээ.

Манайх ядаж хүнсээ Хужаагаас авдаггүй болчоосой доо. Хар буруу санахгүйгээр аюулгүй хүнс нийлүүлчих орон байна уу? Солонгос ч бас хор найруулж мэдэх Уба нар шүү дээ.

Эсүүл ерөөсөө малын махаа Алтан Тариагийн гурилтайгаа зуурч идээл сууж байя яршиг зүгээр. Элдэв янзын Хужаагийн хороос дээр л байх.

За ес эхэллээ гэж бичсэнээ өмд, хужаагийн хор болоод явчлаа нөгөөх чинь.

Тэгэхээр

 Нэг есд яах вэ? Нэрмэл архи хөлдөнө

 Хоёр есд яах вэ? Хорз архи хөлдөнө

 Гурван есд яах вэ? Гунан үхрийн эвэр хуга хөлдөнө

 Дөрвөн есд яах вэ? Дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө

 Таван есд яах вэ? Тарьсан будаа хөлдөхгүй

 Зургаан есд яах вэ? Зурайсан зам гарна

 Долоон есд яах вэ? Дов толгод шарлана

 Найман есд яах вэ? Нар шаргал болно

 Есөн есд яах вэ? Ерийн дулаан болно

За ингээд есөн ес хүртэл сайн дулаалаарай амьтан ах дүү нараа. Эсгий гутлаа өмсөөд, ээ дээ сайхан эд шүү дээ. Чийг татна энэ тэр гэхгүй. Би одоо бараг 10-р анги төгстөлөө эсгий гутал, хөвөнтэй өмд өмсөж иржээ. Оюутан болоод гот хүрээ ороод маяг сураад өмсөхөө байсоон. Үстэй дээлээ өдөн куртикээр, эсгий гутлаа хужаа шаахайгаар, хөвөнтэй өмдээ жийнсээр солив ш дээ.

Wednesday, 21 December 2011

Зул сар далимдуулж дэлгүүр хэсч юу яах нь...

Эд нар зүгээр бараг бүтэн 12 саржингаа Зул Сарын Бэлэг цуглуулах гээд ярьхын. Би гайхаад байна үнэндээ. Хэндээ тэгж их бэлэг авдын. Эрчүүд бүхэн л эхнэр хамаг данс хоосолж байгаа гээл ярьхын.


Нээх олон хүнд бэлэг өгч чаддаг уу? Аавын дүүгийн хүүхдийн хүүхэд, ээжийн ахын хүүхдийнх нь найз залуу энэ тэр гээд манайхин шиг бэлэг өгч чадах уу? Үгүй ш дээ. Аав, ээж, үр хүүхдүүддээ үнэндээ үнэхээр бүр нэг хэрэгтэй зүйлийг нь аваад өгчихөж чадаж байгаан. Тэр бол маш зөв.

Тэгээд одоо нөхрийнхөө дансыг хоосолтол хэнд юу авдын бүү мэд. Бүр өөр том хотууд уруу явж дэлгүүр хэснээ. Тэгээл амнаас нь дэлгүүр хэсч бэлэг авах л юм гархын.

Тэгсэн 12 сарын эхээр би амарч таараад нэг сургалтанд суух гээд өөр хотод очсон чинь сургагч нь өөр хотоос ирээгүй байсын. Тэгсэн намайг тэгж үү? Өө Зул Сар болох гэж байгаам чинь дэлгүүр хэсч бэлэг цуглуулахгүй юу гэж ...аадын. Би тээн хэнд бэлэг цуглуулаад явжыхав.

Одоо тэгээд энэ эхнэрүүд ерөөсөө Зул Сарын Бэлэг цуглуулах далимаар баахан юм цааш нь харуулдагаас цаашгүй боллоо. Юу гэдэг билээ энэнийг чинь аан тийн салтаадна гэдэг ш дээ ва ха ха ха ха ямар муухай үг вэ?

Нөхрөөсөө баахан юм нууж, Зул сар далимдуулж аваал тэгээл дараа Зул Сар хүртэл болгодогоос цаашгүй боллоо ха ха ха ха.

Tuesday, 20 December 2011

Шинэ жилийн бэлэг

За ингээд шинэ жилийн бэлэг эхнээсээ ирлэээ. Хамгийн эхлээд хэнээс юу ирсэн бэ гэхээр манай компани бүх ажилчиддаа 40 Канад доллар өгч байгаа гэнээ. Их олон ажилчинтай компани болохоор 40 зүгээр байсан байлгүй дээ. 300 км явах машины бинзений үнэ.


Захиалагч компаний мэндчилгээ

Бэлгэнд ирэх куртик

Дараагийнх нь манай захиалагч компаниас аймар сүртэй гарын үсэг энэ тэртэй мэндчилгээ ирсэн. Тэгээд бүх ажилчиддаа өвлийн куртик өгч байгаа гэнээ. Би өчигдөр очиж размераа өгчөөд ирлээ. Хар, бор, цагаан гэсэн 3 өнгөнөөс цагааныг захьлаа.





Араас нь миний нөгөө харилцдаг бараа мараа авдаг байгууллагууд 2012 оны календар, дэвтэр гээд л явуулж өгч байна. Өчигдөр хоёр өнөөдөр нэг гээд ирсээр байна.

Энэ олон календараас авах хүн байвал хэлээрэй би шуудандаж л орхино шүү дээ.

Өнөөдөр ирсэн календар


Monday, 19 December 2011

80-аад оныхны үе ирчихжээ

Цааана чинь нөгөө Хойд Солонгосын Ким Чин Ирын нар жаргаж баяр жаргал, зовлон юу юу ч ирж байгаам дээ. За тэгсэн нөгөө залгамжлагчаар нь 82 эсвэл 84 оны 01 сарын 08-нд төрсөн Ким Чен Ун болжээ.

Дэлхий зүгээр л шуугиж байна ш дээ. Дэлхийн хамгийн залуу удирдагч дарангуйлагч мөн үү биш үү гээд ярьж гарчийн.

Би бодлоо. Энэ 80-аад оныхны үе ирчихэж гэж мөн үү? Мөн биз дээ. Хойд Солонгосоос авхуулаад манай 80-аад оныхон гаарч өглөө л дөө. За нөхөр Ун минь ээ нэг өдөр төрсөн хоёр байна шүү дээ. Төрсөн гараг од эрхэсийн нэр бааставаа чи. Сайхан мэдээрэй.

Бүх юм чиний гарт байна шүү. Наад нэг хэдэн иргэдээ юм үзүүлээд орхиорой чи. Наад ард иргэд чинь ганц л амьдарий ш дээ. Уг нь оюун ухаан нь наад өмнөдүүдээс дутахааргүй л гээ биз дээ. Зөв юмандаа ашиглаарай.

Тэр нөгөө хүчтэй юмаа яамаар юмб дээ. Ямар ч байсан арай өөр юмаар гарч ирээрэй чи хө. Ойлгов уу?

Тэгсэнээс өчигдөр дарга бид хоёр оройн хоол идээд ажилчидын гуанзанд сууж байваа. Тэгсэн хоёулаа өөхнөөс эхлээд Монголчууд өөх их иддэг энэ тэр гэж ярьж эхлээд нэг мэдсэн дэд бүтэц үрүү орчиж. тэгсэн дарга асуужийн:
  • Монгол чинь тэгээд юу хийдийн?
  • Юу хийхэв дээ
  • Гутал
  • За даа үгүй ээ
  • Хувцас
  • За бас үгүй ээ
  • Тэгээд юу хийдийн?
  • Малын ноос үсээр хувцас бас махаар идэш хийнэ
  • Өөр юу хийдийн?
  • Өөр үү? Би бодлоо Дарга бас бодоод байгаа бололтой
  • ААн за би оллоо. Тэсрэх бөмбөг хийдийн байна
  • Ха ха ха ха ха ха ха ха ха ха
Тэсрэх бөмбөг хийж чадах байлаа ч хийхгүй л дээ. Өрөвчхөн хүмүүс шүү дээ бид нар чинь. Тийм биш гэж үү?

Sunday, 18 December 2011

Шинэ жил, өвлийн тухай дуу

Хайрт найзууд, уншигчидаа шинэ жил болон өвлийн тухай дуу байвал над уруугаа шидвэл маш аятайхан байнаа.

Учир нь миний урын санд ерөөсөө өвөл, шинэ жилийн дуу байдаггүй ээ. Яг одоогоор дуу татаж авах боломжгүй байгаа учир та бүхэн өөрт байгаа гоё шинэ жил, өвлийн тухай дуу байвал temeechinbusgui@gmail.com хаяг уруу явуулбал маш их баярлах байнаа.

Миний блогийн статус ингэж хэлхийн. Блогны хандалтын 52 хувь нь Монголоос үлдсэн 48 хувь нь гадаадаас байнаа гэж байна. Тэгэхээр гадаадад байгаа найзуудаа тухайн орныхоо шинэ жил, өвлийн тухай дууг над уруугаа шидвэл би нь энд маш их баярлаж дэвхцэх гээд тэсэн ядан хүлээж байнаа.

Б. Сарантуяа, Б.Чинбат хоёрын Зүрхэн хоёр алга гэдэг дуу ч байдаггүй ээ .Энэ дуу байвал бас гоё шүү хэ хэ хэ. Бүр нэг сонсмоор санагдаад болдоггүй ээ.

Тэгсэн одоо миний чихэвчний хөгжимөнд Ургацын далай энэ тэр гэсэн дуу байнааа. Сольё доо энэ чинь нэг удаа тиймээ.

Сонин шүү энэ нэг мэдрэмж. Хэсэг дуу чихэвчнийхээ хөгжимөнд хураачихаад 2-3 сар солихгүй сонсоно. Гэтэл тэр дуунуудынхаа дарааллыг мэдэрчихсэн байдаг тээн. Дараа нь тэр дуу хаа нэгтээ явбал дараа нь ямар дуу явах нь шууд ороод ирдэгсэн. Нэг заншсан үнэртэй их адилхан юм гээч.

За одоо ингээд би чинь gmail-ийнхээ орой дээр гараад хэн нэгэнээс (хэн ч байсан хамаагүй) дуу ирэх нь үү гээд харуулдах ажилдаа орлоо шүү. Сайхан дуунууд шидээрэй найзуудаа. Баярлалаа!

Saturday, 17 December 2011

Шинэ жилийн баярын урилга - 2 ирлээ

Урилга ирээд байдаг. Би очдоггүй ээ. Тэгэхээр нөгөө Монриалын Монголчууд энэ сарын 24-нд Шинэ Жилийн Баяраа тэмдэглэнэ гэнээ. Баахан л хөтөлбөр энэ тэр ирсэн байна.

Тэгэхээр баяр нь орой 5 цагаас эхэлж шөнө дунд дуусах нь. Уух юмаа өөрсдөө авчирна гэнэ. Над шиг хүн бол тал лааз пиво, надаас их уудаг хүн бол авдар пивоо тэврээд очих нь. Иддэг хоол унд нь хүссэнээрээ гэнээ кккк.

Төлбөр нь нэг хүний 33 доллар, автобус 10 доллар гэж байна. Баяр болох газар нь жаахан хотоос зайдуу шиг байнаа. Нэг арал дээр гэж байхын. Би яг хаана юм сайн мэдэхгүй байнаа. Монриал хот ч угаасаа өөрөө арал дээр байдаг хот л доо.

Би нь ажилтай учираас очиж чадахгүй нь ээ. Ингээд 3 дахь жилдээ шинэ жилийн баяр энэ тэр гэж албан ёсоор тэмдэглэхгүй явжийн даа.

Тэрнээс наана энэ бүтэн сайн өдөр Монриал хотод нөгөө Иргэний Шинэчилсэн Бүртгэлдээ ор гээд дуудаад байна. Би уг нь очих гэээд аль эрт элчинү рүү хэлж элчингийн ажилтан сарын өмнө надад мэдэгдэхээр миний цахим хаяг утасны дугаарыг авсан чинь ингээд мэдэгдсэнгүй ээ.

Яг Монголд байгаа юм шиг маргааш болно гээд хэлэхийн. Яаж хүний ажил амжих юм бэ. Усыг нь уувал ёсыг нь дага гэдэг юм энэ элчингийнхэнд хэзээ ч үйлчлэхгүй нь ээ. Яах гэж энэ улсад элчингийн ажилтан гээд сууж байдаг хүмүүс юм бол доо. Сонин юмаа.

Канадын энэ том нутгаар тархсан Монголчуудыг энэ байдлаараа бол сайн бүртгэж чадахгүй нь ээ. Энэ элчингийнхэнд дүн тавь гэвэл би бүр 100 ширхэг МУУ тавьмаар байна.

Friday, 16 December 2011

Бэлгээ явуулчихсаан

За нөгөө дөрвөн хүний нэгэнд нь би бэлэг өгч таараа тийм үү. За дөрөвний нэг минь ээ би нь чам уруугаа бэлгээ явуулчихсаан. Бүр 2 хонож байна. Удахгүй хаалгыг чинь тогшоод л шуудан зөөгч зогсож байх болно. Гайхаж майхаад саваад уначихаваа. Би чинь одоо байгаагаараа л байдаг хүн шүү дээ. Баян биш байж баян юм шиг харагдах гэж зовдоггүй тийм л бүсгүй шүү дээ.

Тэгээл нэлээд бодож бодож хэд гурван зүйл явуулсаан. За тэгээд таалагдаасай гээд би чинь илгээмжнийхээ араас өдөр бүр сэржим өргөж байнаа. Хүн бас нэг хэрэглэхээргүй юм байвал хэцүү шүү дээ тийм биз дээ. За тэгээд ийм бэлэг ирлээ энэ тэр гээд МОНИТА-аа задлахаар миний нүүр улайх байх даа.

Дашрамд хэлэхэд холоос шуудангаар ирж байгаа бэлэг учир жаахан шахалт даралт энэ тэр ороод хэв мэв муутай харагдах найдвар 99 хувь шүү дээ. Тэгэхээр сэтгэл санааны бэлтгэлтэй байгаарай найзуудаа. Би ч бас сэтгэлээ бэлдээл байна.

Тэгсэнээс би гэдэг хүн чинь 2011 онд Канадын Шуудангын албаны Мастер Илгээгч гэдэг шагнал авахад тун дөхсөн байна. Ээж, ах, дүү нараас авхуулаад аавын дүүгийн хүүхдийн найз хүүхэн, ээжийн ахын хүүхдийн найзынх нь эмээ гээд илгээмж явуулаагүй хүн алга.

Манай их сургуулийн найз нэг удаа хэлсийн. Хүүхэд минь ээ чи чинь одоо ямар их илүү дутуу хүн мүн боддог илүүдээ гарсан зүрх, түрийвчтэй хүн бэ? Наад бондгортоо зарцуулаачээ гээд. Энэ бондгорт чинь хэчнээн углах, өмсөх юм авах вэ дээ. Хааяа хүнд зориулий л даа гоё ш дээ тээн.

Tuesday, 13 December 2011

Бэлэг сонголт

Маргааш бэлгээ явуулна гээд бүлтрээд байсан чинь яг шуудан дээр очсон чинь авсан юмаа голоод дахиад дэлгүүр ороод кккк. За тэгээд бэлэг сонгоно гэдэг чинь бас их учир начиртаймаа.

Канадад байгаа хүн чинь Канадыг хальт сурталчилна биз дээ тэгсэн чинь Канадад үйлдвэрлэв гэсэн хувцас ховор гээл бодчих. Дандаа Хужаа эсвэл АНУ д үйлдвэрлэв.


Хувцас авья гэхээр бодох юм их байнаа. Тэр хүний сонирхдог загвар, ѳнгѳ, урт, нарийн, размер энэ тэр. Тэгээд одоо дээр нь бас нэг брэнд байнаа. Тэр олон брэндийн аль нь бэ гээл кккккк.

Монголд бол ноолуур аваал явуулчий ш дээ. Гэтэл нѳгѳѳ 50 000 тѳгрѳгѳнд таарах ноолуур энэ тэр гээд ккккк.

Манайхан ер нь номын хорхойтнууд байнаа. Гэтэл надад энд Монгол хэл дээр ном байхгүй, Англи, Франц хэл дээр ном байхын ...гэх мэт бодоол байна.

Дурсгалын зүйл гээл бодсон чинь бас яг юу байвал гоё юм бэ бас мэддэггүй ээ. Би бол бичнг хэрэгсэлд нугасгүй хүн.  Гэтэл нѳгѳѳ хүн юунд дуртай бол, таалагдахгүй бол яанаа гээд л байнга бодох жишээтэй.

Чихэр шоко гээл бодлоо тэгсэн хүүхэд биш дээ гээл бодлоо гүй гоё ш дээ гээл бас дотоод гадаад сэгэл зѳрѳлдѳѳѳѳѳл байна.


Уг нь нэг хэрэгтэй юм ѳгчихвѳл тиймээ.

Monday, 12 December 2011

Гого ном

Охидууд, ээж,эхнэр нараа цаана чинь уншихгуй байхын аргагуй сайхан ном гарчээ. Яруу найрагч Сарантуяагийн Эмэгтэй хуний амьдралын ном нэртэй. Юун тэр Ким Ун Сугийн Эмэгтэй хуний амьдрал 20,30,40 наснаас эхэлдэг номтой харьцуулах. Ким Ун Сугийн ном бол Солонгос заншил дээр тулгуурласан Монгол охидуудад таарах зуйл ховор юм билээ. Ялангуяа тэр тэмцэл баян ядуугийн ялгаагаа аймаар их бичсэн байна лээ. Харин Яруу найрагч Сарантуяа болбоос жинхэнэ Монгол ээж, охидуудын сайхан ном бичжээ.

За энэ зохиолч болбоос намайг чинь тэмээ хариулж явахад Монгол телевизэд нэвтруулэг хийж од болж байсын байхаа. Тэмээ бид хоярт нь зурагт байгаагуй учир таньдаггуй ээ. За одоо ингээд энэ номыг олж авах ажиллагаа эхлэнэ дээ.

Энэ яруу найрагч маань саяхан Нандиагийн шоунд орсон байна лээ. Сайхан ярьж байна лээ. Ганц сайхан хэлц хэллээ. Эмэгтэй хун чинь ээж болж ур хуухдээ хумуужуулж жинхэнэ ээж,эмэгтэй хун болдог гэж гоя хэлсэн дээ. Одоо нэг туухэн роман бичиж байгаа Мартаар бараг дуусгана гэсэн.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай!

Sunday, 11 December 2011

1

Юуны урьд нийт оролцогчиддоо баяр талархалаа илэрхийлж,МОНИТА ажиллагаа нээснийг мэдэгдье! Шинэ жилийн баярт зориулсан Монита уралдаанд оролцож буй оролцогчидоо та нарт танилцуулья.

1.Ази тивийн цээжинд орших Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотоос оролцогч,блогчин Ухна Унасан Баатар оролцож байна. УУБ-аа тайзнаа урьж байна. Алсдаа маш их амжилт,ололт авчирах чадалтай,авьяаслаг залуу гэдэгийг дахин хэлье! Ингээд УУБ-таа амжилт хyсье. Баярлалаа

2. За манай дараагийн оролцогч бол Ази тивийн хавирга хэсэгт орших БНСУ-ын нийслэл Сөyл хотоос оролцогч, блогчин Монгол Бyсгyй юм. Монгол Бyсгyйг тайзнаа урьж байна. Маш содон,ганган бичлэгээрээ алдартай, манай МОнгол Бyсгyй маань хээрийн галуу нисэн yл хyрэх газарт эрдэм ном шамдан суралцаж байгаа билээ. Ингээд Монгол Бyсгyйдээ амжилт хyсье! Баярлалаа

3. Манай гутгаар оролцогч бол Арлын Япон улсын нийслэл Токуо хотоос оролцож буй блогчин Гуталчин юм. Гуталчингаа тайзнаа урья. Бичлэгнийхээ сэтгэгдэлээр маш их арвин байдаг шаргуу, олон шyтэн бишрэгчтэй мундаг блогчин оролцож байгаад маш их баяртай байна. Гуталчиндаа амжилт хyсье! Баярлалаа

4. Манай удаах оролцогч бол маш содон сонин хyн байгаа. Энэ бол та бидний блогийг шимтэн уншдаг Бид бyхний Алтан Уншигч Smily байнаа. Smily маань Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотоос оролцож байна. Smily -даа баярлалаа. Бидний бичлэгийг унших явцдаа энэхyy уралдааныг сонсож оролцох хyсэлт гаргаж, маш их сэтгэл зyрх гарган оролцож байгаад нь гyнээ хyндэтгэж байна. Smily-даа амжилт хyсье! Баярлалаа.

5. За сyylийн оролцогч бол америк тивийн Канад улсаас блогчин Тэмээчин Бyсгyй байна. Сэтгэлийн маш их дэнслэлтэй, маргааш Монитадаа бэлгээ явуулах гэж байгаа ТБ-дээ амжилт хyсье!

Ийнхyy нийт оролцогчиддоо дахин баяр хyргэж, амжилт хyсье!

Дашрамд дурдахад нийт 8 оролцогч анх бyртгyyлсэнээс Энэтхэг, Австрали, Их Британийн оролцогчид тусгай ажилтай учир энэ удаад оролцож амжсангyй. Ингээд Тэмээчин Бyсгyйн зyгээс дахин талархаж амжилт хyсье! Баярлалаа


.

2

За ингээд оролцогчдынхоо нэрийг бичиж,хуйлаад сууж байна.2 цагийн дараа оролцогчид уруу захидал илгээж мэдээллэнэ. Би маргааш гараад бэлгээ аваад шууд явуулна. Сэтгэл маш их гэгэлзэж байна. Ингээд нэг ая барьчихая.

Шинэ жил бидний наадам
Шинэ жилийн баяр сайхаан
Бэлэг авах сайхан
Дам дам дам дам
Дам дам дам дам

Одоо сугалаандаа орлоо.2 цагийн дараа эргээд уулзья.

3

Hairt blogchidoo,

Shin jiliin bayariig tohiolduulan yawuulj bui Monita ehlehed yordoo 1 honog uldeed bna. Ta buhen beleg huleen awah haygaa, mail hayg bolon, temeechin busguin eejdee bichsen zahidal deerh utasnii dugaar ruu SMS-eer bolon zalgaj haygaa ogch bolno.

Monitagiin sugalaa Mongoliin tsagaar 12-nii udur 12 tsagt yawagdaj garaa bolon oroltsogchidiig taniltsuulna.

Hundetgesen

Temeechin Busgui

Jich:

(nuuj suugaad iPad-aas oor nettei yum bdaggui. Tegsen end Mongol font bhguin. Ugaasaa baidagguim uu unaad bhguim uu buu med!

Thursday, 8 December 2011

МОНИТА-УДИРДАМЖ


МОНИТА
Бэлэг солилцох үйл ажиллагааны УДИРДАМЖ


1. Зорилго
Гадаад болон эх орондоо орондоо ажиллаж, сурч, амьдарч байгаа блогчин түмнийхээ харилцан холбоо, хамтын ажиллагааг сайжруулах үүднээс Шинэ жилийн баярыг тохиолдуулан МОНИТА үйл ажиллагааг зохион байгуулж байна.

2. Хамрах Хүрээ
Гадаадын аль ч улс орон мѳн эх орондоо амьдарч буй блогчин

3.  Хугацаа
2011 оны 12 сарын 12 оос 26 ны хооронд бэлгээ солилцож дуусах хугацаа хэмээн тооцох бѳгѳѳд 12 сарын 28 гэхэд бүх хүмүүс бэлэгтэй болсон байна.




4. МОНИТА задлах
Монголын цагаар 2011 оны 12 сарын 29-30 ны ѳдрүүдэд бүх блогчид хэн таны МОНИТА болох, ямар зүйл бэлгэнд авсан тухайгаа нэгд нэгэнгүй товч тайлбарласан зураг бүхий бүтэн бичлэг ѳѳрийнхѳѳ блогт оруулна.

5.  Монитагийн санхүүгийн статус
50 Америк долларын хооронд хэмээн тооцоолох бѳгѳѳд үүн дээр ѳѳрийнхѳѳ гарын бэлэг (ном, нэхмэл, сэтгүүл, гэх мэт…) ийг оролцуулан илгээнэ. Шуудангийн зардал тухайн хүрэх газраасаа хамаарч ойролцоогоор 25-30 америк доллар болдог.


6. Сугалаа
Сугалааг Тэмээчин Бүсгүй сугалж хүн бүрт бэлэг явуулах хүний хаягийг олгох бѳгѳѳд хэн хэнийг сугалсан бэ гэдэг мэдээлэл МОНИТА задрах хүртэл тарахгүй гэдэгийг батлах байна.


7.  Шуудангийн хаяг
2011 оны 12 сарын 12 гэхэд бүх оролцогч бэлэг хүлээн авах хаягаа Тэмээчин Бүсгүйн temeechinbusgui@gmail.com хаягт ирүүлсэн байх болно.



Бусад санал асуулгыг дээр дурдсан хаягаар хүлээн авна.

Ѳѳрийнхаа сугалсан хүн ямар зүйлд дуртай эсэх талаар лавлагаа хэрэгтэй бол мѳн дээрх хаягаар хандаж Тэмээчин Бүсгүй зуучилж, лавлаж ѳгнѳ.


Та бүхэнд амжилт хүсье!

Жич* Уралдаан эхлэхэд 2 ѳдѳр дутуу буй бѳгѳѳд ѳѳрийн таньдаг бусад блогчидоо татан оролцуулахыг та бүхнээс хүсч байна. Баярлалаа


Хүндэтгэсэн Тэмээчин Бүсгүй
2011 оны 12 сарын 08

Канад улс
Кюбэк муж

Wednesday, 7 December 2011

МОНИТА

Нийт тѳрѳл нэгтэн блогчуудынхаа дунд Шинэ Жилийн МОНИТА зохион байгуулж байгаа тул оролцох хүсэлтэй хүмүүс temeechinbusgui@gmail.com хаяг уруу ойрын 3 хоногын дотор хүсэлтээ илэрхийлж, цаашдын хэлэлцүүлэг тохиролцоонд оролцоно уу. Баярлалаа.

Хүндэтгэсэн Тэмээчин Бүсгүй

Хичээл амарсааааан

За ингэж нэг хичээлийн хагас жил дуусдым байж. Өнөөдөр хамгийн сүүлийн шалгалтаа өгөөл ангиас гарсан чинь аймаар бие хөнгөрөөд эрх чөлөө ханхлаад ирлээ ш дээ. Одоо нэг сар хичээл шалгалт, бие даалт энэ тэр бодохгүй сайхан амар тайван ажилаа хийнээ.

Нэг мэдсэн 12 сар гараад явж өгч. Тэгэхээр нөгөө шүтэн бишрэлт ихтэй хүн чинь хийж эхэлсэн юмнуудаа шинэ он гарахаас өмнө дуусгахгүй бол болохгүй гэж байгаа.

Ингээл харсан чинь 5-6 ном уншиж эхлээд орхичиж, бүгдий нь оноос өмнө уншиж дуусгана. Бас нэг улавч нэхээд нэг өрөөсөнг нь эхлээ ч үгүй орхичиж. Бас нэг хавтаст цахим тооцоолууртаа гэр хийнэ гээд бас нэг юм нэхээд орхичиж. 25 доллараар хуй аваад хийчихгүй нарийлаад баяжих хүний төлөвлөгөө яг мөн дөө.

За тэгээд нөгөө нэг Монитагаа зохионоо. Хүмүүс намайг энэ жил дахиад зохион байгуулагч бол гэсэн. Энэ жил нэлээд хэдэн хүн оролцох саналаа  ирүүлээд байгаа. Дашрамад дурдахад оролцох саналтай хүн байвал нэрээ өгөөрэй хэ хэ хэ.

За ингээд бүтэн 2012 онд хийсэн, бүтээсэн зүйлсээ дүгнээд, эмхлээд энэ сарын сүүлийн хэд хоног нэлээд завгүй байх нь ээ. Та бүхэн бас дутуу дулимаг зүйлсээ дуусгаж шинэ ондоо хүч, тэнхээтэй орох бэлтгэлээ хийгээрэй.

Saturday, 3 December 2011

Хахууль

За манай улс чинь хахуулиараа нэгдүгээрт ордым байна ш дээ. Тэгээд би гэж бѳѳн хахуульчин хүүхэн юмаа. Хэдэн хахуулийн булхайгаа дэлгэвэл ийм байнаа. Яаж зүгээр байхав, ѳчигдѳр бас багшийгаа хахуульдлаа ш дээ ва ха ха ха ха.

Хамгийн анх ингэж эхлэв. Аавыгаа эмнэлэгт үзүүлэх гэсэн чинь эмч нь халгаадаггүй дээ. Тэгсэн нэг 2 хүүхэн хэлжийн. Охин минь ээ, Наад эмч чинь тор дүүрэн юм бариал орвол шууд үзнэ. Тэрнээс ѳѳр арга байхгүй, Том мом набор ав гэнээ ва ха ха ха ха. 

Уур хүржийгаам чинь, энэ хүн тангараг ѳргѳчѳѳд ѳнѳѳдѳр хувийн шунаг сэтгэлээ ашиглаж байна гэж бодохоор. Аавыгаа үзүүлхийн тулд аргагүй том набор, том архи аваал нѳгѳѳ эмч дээрээ бѳѳн түнтийсэн тор бариал орлоо доо. Хүүх нѳгѳѳ хүүхэн чинь гүйж очоол аавыг маань үзээд л, хѳлий нь долоох нь ээ.  Би ч ямар эм уухав, жор мор гээл асуугаал байлаааа. Ѳѳрийнхѳѳ ажилийг бүтээж аваад тортой юмаа ѳгѳѳгүй гараад ирсэн ва ха ха ха ха. Аймаар салагнаад, юу гэж хэлж ѳгѳхийн бэ, чадахгүй байгаам чинь. Тэгсэн аав асуув.
  • Наад юмаа ѳгдѳггүй гараад ирдэг нь яаж байгаан
  • Эвгүйм байна ш дээ чадсангүй
  • Зүгээр л дѳхүүлээд орхичихгүй
  • Дүүрсээн дүүрсэн, таныг үзүүлсэн бол болоо
  • Яах гэж наадхаа авсын
  • Энэ эмчид л авсы ш дээ
  • Тэгээд ѳгѳѳчэээ
  • Үгүй ээ, чадахгүй явья та минь
Ингээл гараад ирсийм даа. Тэгээд ч миний зѳв биз дээ.

Нэлээд олон жилийн дараа наашаа явах гээл Виза энэ тэр хѳѳцѳлдсѳн чинь, ИБМ ийн албанаас тѳрсний гэрчилгээний тодорхойлолт авсан чинь миний нэрний нэг үсэг Иргэний Үнэмлэхээс зѳрчдын. Тэгсэн нѳгѳѳ ИБМА ны ажилтан ингэнээ.
  • Та энэ үсэгээ зѳв болгохын тулд аав, ээжийгээ, гэрчилгээ ѳгсѳн газрын хүнийг дагуулж ирж янзлуул
  • (Би шууд тэнд унаж байгаам чинь, ёстой нэг хүнд байгууллага тээн), Та жаахан амьдралтай юм яриачээ, юун аав, ээжээ авчирах
  •  Ѳѳрѳѳ л мэдэхгүй юу тэгүүл
Элэг зүрх минь догдолж, 2 бѳѳр цохилж тэндээс гарч арга ухаан сийллээ дээ. Хүн хараас асуусаар эцэст нь хахууль дээр ирж байгаам чинь. Найгүй хахууль авдаг ажилтан юм байхаа базарваань. За ингээд энэрэлгүй хорвоог хахуулдахаар цаасан дотроо хэдэн тѳгрѳг хийгээд нэлээд хэдэн сарын дараа очлоо.
  • Орох уу
  • Ор, ор
  • За ямар асуудлаар явна
  • Ѳѳ нэг элэрсэн, баларсан бичиг баримт янзлуулах гээд... бла бла бла
  • За материалаа ѳг
  • Май (Мѳнгѳ дунд нь яваа)
  • (Хүүхэн цааснуудыг эргүүлснээ мѳнгийг хараад) Энэ юу вэ, яаж байгаан (Харц марц зэвүүн зэвүүн)
  • Яана л даа би мѳнгѳѳ мартаад наана чинь хийцэн байна ш дээ, Суйлуулчиж гэж бодсий ш дээ ....ля ля ля ля ля
  • Нүүр, чих, хамар бүгд улайгаал (Мѳнгѳѳ аваал) ичээл гараад явцан
Тэгсэн дараа нь сонсох нь ээ, хахууль авдаг хүн нь халагдаад шинэ хүн орсон байсан нь би тэнэг нь яваад орцон ха ха ха ха ха ха. 

Ѳчигдѳр ш дээ. Шалгалт авдаг багш маань миний номнуудыг доод курсынхэнд зарчихжээ. Тэгээд надад мѳнгий нь ѳгсийн. Учиргүй их баярлаал, 
  •  Багшаа би танд баяралсан сэтгэлээ илэрхийлмээр байна
  • Ѳѳ би бүх оюутнуудад ингэж тусалдаг
  • Би гэхдээ их баяртай байна, би танд ѳѳрийнхѳѳ нутгийн бэлэг дурсгалын зүйл бэлэглэмээр байна, та авах уу
  • Хүүе би дуртай ш дээ
  • Би танд түрийвч авчирч ѳгнѳѳ
  • За баярлалаа, би хүлээж байя
Энэ хахууль биш тээн. 
Хүний сэтгэлийг хѳдѳлгѳгч олон хүчин зүйл байдагаас бид зѳвийг сонгох хэрэгтэй байдаг. Хүн ѳгѳхдѳѳ биш, хүнээс авахдаа биш ганцхан сэтгэл дотор гэдэгийг санаж явцгаая.