Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 1 May 2013

Хаанаас юу авч идэх вэ?

Хайртууд минь ээ, хаанаас ямар ямар хүнс авбал сайн байдаг юм бэ?

За одоо нэг гэртээ хоол хийж идий даа энэ чинь одоо. Би Номин, Sky орлоо. Нээх бас сэтгэл татам байсангүй.

Одоо тэгээд хаанаас ямар ногоо, жимс авбал Хятад биш сайн нь байдаг юм бол гээд бодох юм.

За мах бол миний хувьд асуудалгүй. Тэгээд ч одоо нээх мах идэж чадахгүй байгаа. Гоё гоё сайн чанарын ногоо, жимс л их хэрэгтэй байна.

Гурил бол Алтан Тариагийнхийг дажгүй гэж бодож байгаа. Будаа бол яахав одоо Япон будаа л сайн байна байх даа.

Их цэвэр ус уудаг хүнд чинь нээх олон цэвэр уснаас сонголт хийхэд хэцүү л байна. АПУ-г одоохондоо ууж байна. Хужирт ямар бол? Өөр ямар уснууд сайн бэ?

Одоо тэгээд бас нэг асуудал байнаа. Нэг юм гайгүй юм уу гээл авах гэхээр нь заавар нь нэг бол Орос, Солонгос эсвэл Хятад хэл дээр байх юм.

Англиар бол юу ч олдохгүй. За Францаар бол бүр таг юм байна ш дээ. Тэгэхээр одоо юу авч яаж идэхээ бас л үл мэдэх гээд байна ш дээ.

Солонгост харин Англиасаа илүү Франц их байдаг юм билээ ш дээ тээн. Аягүй их тааралдсан шүү.

За одоо тэгээд ганц байсан ч гэсэн хүнсний бараа сайн, дажгүй газар байвал хэлээрэй нөхдөө.

Баярлалаа.

15 comments:

  1. Ус бол Bonaqua дээр дээ. АПУ архи амтагдаад байдийн. Жимс бол Скай арай л дээр байх.

    ReplyDelete
    Replies
    1. Апу архи шүүчээд дараа нь цэвэрлэхгүйгээр усаа шүүдэг гэмтэй тэгээд л архи амтагдаад байгаам..
      хужирт биетийг их цэвэрлэдэг .. эрдэст ус ..

      Delete
    2. Тэр гадаад нэртэй усанд би аймаар дургүй ш дээ. Нэрийг нь бодохоор л тэр байх даа кккк.

      Пээ хэдэн өдөр архитай ус уугаад яваад байсан юм уу хаашаа юм бэ.

      Монгол нэртэйгээр нь Хужиртаа л ууя даа.

      Delete
  2. Huuhdiin zuugiin good price orj uzee. Nogoo jims avmaar bval tend arai ggui bgaa. Mgl-d udah bol neg nogoo jims zardag huntei taniltsaad avbal sn um bnga ogood l bn bh. Us bonaqua zgr, bas hujirt sn. Amerik baraanii delguurt bas ggui um bgaa daa. Bas chinggis zochid buudliin hajuud bdg ymr hothon bilee ternii neg davhart organic pure natural hunsnii delguur neegdsen gj netees unshsan. Unetei l bolohoos sn gsn shuu

    ReplyDelete
    Replies
    1. За тэр Good price рүү чинь өнөөдөр орж үзий хө.

      Seoul center-ийн нэг давхарт Organic club нь байдаг юм байна. Өчигдөр үдээс хойш очоод үзчихлээ. Нэг сирал, жүүс 2 л авлаа. Их холоос бараагаа авдаг юм байна.

      Үнэ нь тэгээд чанартайгаа таарч байгаа юмуу даа гэж бодлоо.

      Баярлалаа хө.

      Delete
  3. Made in Russia getsen yum avhad dajgui ee. Orsuud Mongol maliin mahnaas sejigleed boon vaktsinuud shaardaad baidag. Tegeed ayndaa Mongoljood Mongol hunsee heregleh bolnoo. Gehdee jishee n orsiin huns zarimdaa y tsatsragtai gartsan mahan buteegdhuun n EU-d horigloson budagtai geed zunduu hel am gardag yum bile. Amerikt jishee mahiig delguurt budaad goy yagaan shine yum shig bolgoj zarah tugeemel tegsen orsuud teriig n ih sain nevtruultsen bur tsenher ongotei zagasnii mah zardag yum bilee he he.

    ReplyDelete
    Replies
    1. Сансарт нэг хоёр Орос авгай суудаг Орос дэлгүүр оллоо. Гайгүй л юм шиг байсан.

      Гэхдээ энэнээс гоё Орос дэлгүүр байгаа байхаа. Олж авнаа.

      Булан тохойгүй л сайн нэгжих хэрэгтэй байдаг байх даа.

      Delete
  4. энэ чинь л гол асуудал байна даа. алтан тариаг цагаан сарын үеэр муулаад сүйд болсон, үнэндээ дээр үеийнх шигээ биш урсдаг болсон л доо. хүмүүс цсна, хурх гээл авч байгаа. усыг хүмүүс үнэн хэлж. жимс ногоо харин надаа ч асуудалтай байна өө, нэг тийм сэжиг төрөөд гэх юмуу авахад хэцүү л байна, хаа байсан скай goodprice явалтай биш, хурдан монгол ногоо гараасай л гэж боджийн

    ReplyDelete
    Replies
    1. Өө бас Алтан тариа чинь тэгээ юу тэгээд одоо юугаа идэх юм бэ.

      Номингоос нэг алим л авч идэж байгаа. Бусдаар жимс авч идэж чадахгүй байнаа.

      Дахиад Скай орохоос. Жимс нь ямар байсан юм бол доо.

      Өөрөө л ногоогоо тариад хэвтчихмээр байна даа.

      Delete
  5. Same here!! Гэхдээ одоо дасаж бнаа. Монгол хоолоо буцаад хийж сурч бна. гүүд прайсийг сайн гэж хүмүүс заах юм байнга тийшээ нь явна гэж бхгүймаа. Номин бол захын юмийг л зарж бналээ. скай муудсан бсан. Уйгагүй хайж лангуу булан тохой бүрийг нэгжиж бж гайгүй юм олох юм бналэдээ. Тэгээд ер нь солонгос бас бус тангад хэл сурчуул амар юм шиг бналээдээ. Аан нээрээ ноум плаза гэдэг дэлгүүр нээж олсон юм бнашүү. Тэнд солнгосоос ирдэг нарийн ногоо жимс дажгүй юмнууд бсан шүү. Хятадаасаа бол 2 дахин илүү үнэтэй.

    ReplyDelete
    Replies
    1. За тэрийг чинь олж үзий байз.

      Идэж байгаа юмаа яаж иддэг энэ тэрийг нь уг нь мэдчихвэл сайн л байна. Эрхбиш 10 жилд үзэж байсын гээд Орос хэлээ хардым уу яадын ккккк.

      Аль холын тэр АНУ-с ирсэн юм авч байснаас уг нь Солонгос нь арай ойр юм даа гэж бодохын.

      Delete
  6. Home plaza шүү. Гурилны хувьд бүгд хог.алтан тариа дээдийн дээд идэжгаа. Бас уб гэдгийн 1 нялцайхгүй арай гайгүй бсан. Япон будаа гэж бхгүй шү сакура гэдэг нэрийг нь хараад итгэж гэнэдэв дээ. тусламжаар ирсэн япон будааг зарж бналэн, гэхдээ шинэ ургацынх биш болохоор яг хятад будаа шиг хуучин харагдаж бсан.

    ReplyDelete
    Replies
    1. Өө балай еэн. Тэгвэл заантай будаа авч идэхээс. Гурил мурилаа ч хийж чадахгүй нээрээ ямар гэцүү юм бэ тээн.

      Сакура нэртэй Хятад будаа юм уу?

      Delete
  7. Xynsnii zax deer bgaa daa, bumbugur chamd arai oir yum bna, korea sort rice getsen tsaasan uuttai budaa arai deer, ter zaantai, ordontoi budaa ene ter xudlaa shyy. Ter budaa 5 kg-r savlasan, 12000 gej bgaa. Gexdee uutniix ni amniix ni oyodoliig sain xarj avaarai, xanzarsan bval demii, bi tiimiig avaad xulxiduulsan. Guriliin xuvid Хурх geed guril zygeer sanagdaad yrgelj xeregledeg bolson. Ter Home plaza yag l so-s yumnuudaa avchirdag geed bdag yum bna lee. Sky bol xudlaa doo, neg l ix yne.

    ReplyDelete
    Replies
    1. За баярлалаа. Өнөөдөр л нэг машин олдож будаа, гурил авахаар гарах гэж байна.

      Тэр Home Plaza чинь хаана байдаг юм бэ хө? Нэг Бөмбөгөр орж үзий даа.

      Delete