Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 6 May 2013

Бүжиглэмээр болчихын

Ийм гоё

Өнөөдөр явж байгаад бүжгийн улсын аварга үзчихсэн чинь бүр нэг бүжиглэмээр болоод хатгаад байхын.

Энэ Сансар кабелаар үнэндээ үзэх харах юм маруухан гархымаа. Тэгээд баахан реклам эсвэл бараа худалдааны суваг л байхын.

Тэгээд тэд нараасаа нэгийг л үзэж сууна ш дээ. Өөр сонголт байхгүй. Тэгсэн чинь сар бүрийн 10-нд бөхийн өргөөнд нийтийн бүжиг, за тэгээд сэтгэл нь хөөрсөн хүмүүс нь гарч дуулдаг тийм өдөрлөг болдог юм байна гэж мэдлээ.

Яахад вээ одоогоор бол дандаа жүжигчин Чамиа эгчийн үеийнхэн очдог юм байна. Би ми очно гэвэл тоохгүй ш дээ гүйгээл очно. Ганцхан тэнд чинь надтай бүжиглэх хүн олдохгүйм даг уу даа.

Найз нар ерөөсөө тийм бүжиг болдоггүй гээд тас гүрийгээд байхын. Болдог юмыг болдоггүй гээд гүрийгээд байгаа хүмүүс намайг дагаад нийтийн бүжгэнд намирлаа юу.

Өглөө гэрээсээ гараад элдэв унаа энэ тэр гэхгүй сайхан алхаал явж байна. Гол нь хүн мүнтэй цуг явбал хүн чирээд, новшроод алхаад байгаа юм шиг санаа зовоод түүнийгээ бас хэлж чадахгүй юмаа.

Гэрээсээ гараад энүүгээр алханаа

Гэтэл өнөөдөр ногоон болчихжээ

Зүрх мүрхтэй, надад зориулсымуу яасын ккк

Энэ сандал, доор байгаа хогын сав 2 хаа сайгүй байгаа

Дахивар, энгийн гэсэн 2 хогын сав, энэ үгий нь бичиж амжаагүй байна кккк


Гэхдээ бас тэр алхалт нээх сайн спорт болохгүй байгаа гэж бодож байна. Тэгэхээр 7 хоногт нэг удаа заал авчихдаг, нэг удаа нийтийн бүжгэнд орчихдог байвал тэгээл жинхэнэ эрүүл биеийг олно шүү дээ.

Жаахан учир, хэмнэл, холбоо харилцаагаа олохгүй байна. Бусдаар бол тэгээд бүтэх л зүйл гэж бодож байна.

Өнөөдөр тэр Яармаг дахь спорт цогцолборт бүжгийн улсын аварга болж байна ш дээ. Вальс чинь л гэхэд хэчнээн төрөл болсон юм бүү мэдээ.

Удаан вальс, венийн вальс, хурдан фокостров гэнэ үү юу гэнэ үү гурван адилхан бүжиг хийгээл байхын. Цэцэрлэгийн хүүхэд хүртэл орж байна лээ. Хөөрхөн гэдэг нь.

Хөөрхөн хүүхдүүд мундаг гэдэг нь...


Том хүнийхийг нь үзий гэсэн чинь би чинь удаан сууж чаддаггүй. Ядаж байхад суудал доогуур дүүрэн хог, хогын саванд сууж байгаа юм шиг. Тэгэхээр нь гараад ирлээ. Тэнд заал авбал ч нэлээд их амьсгаадах шинжтэй байна лээ шүү.

Нээрээ миний дугуйланд нь хамрагддаг байсан бүжгийн багш тэмцээнд бас орж байна лээ ш дээ. Намайг танихгүй ч гэсэндээ би зүс мэддэг хүнээ харсан чинь сайхан байна лээ шүү.

Таньдаг хүн хараад элэг зүрх минь догдолж хосгүй байрын нулимсаар хоёр нүдээ бүрхүүлдэг чинь хэвээрээ л яваа шүү дээ нөхдөө.

11 comments:

  1. za texeer bna aa, chi naad sansaraa boli oo, univision taviul. univision.mn gej orood sudlaad yzeerei.
    xaa bsan yaarmag orchij, yaamar xol yavaa ve, gsn. xexexe.
    ter buxiin urguund boldog geed bgaa niitiin byjig chini sar byr boldoggyi bx aa.

    ReplyDelete
    Replies
    1. Харин одоо больмоор л байна. Энүүгээр ажилаа амжуулаад кабелаа сольноо.

      Харин энэ сард болно гэж байна. Үеэлүүдээсээ дагуулаад очноо кккккк.

      Delete
  2. Үүүе ээ, охин мээнь, залуус нийлж салсаддаг болсон шүү дээ. Таних танихгүй хамаагүй шууд л урьж оролцуулаад танцлаад байдаг юм ккк.

    ReplyDelete
    Replies
    1. Хаана бэ? Би очиж сагсалдмаар байна.

      Delete
    2. Сагсалдах бишааа, САЛСА ккк

      Delete
    3. Ха ха ха тийм үү? Арай урт цагааны зүүн талд биш биз дээ? Хуучин Туул ресторанд?

      Delete
    4. ккк, тэнд бас байдаг гэсээн. Зөндөө л газар болдог юм шиг байсан. Мөн 5дах болгонд салса үдэшлэг гэж болдог гэсэээн.

      Delete
    5. Блоггерууд очдог юм уу? Тэр нь хаанийн?

      Delete
  3. hehe ta ch mundag hesch bgaam bainadaa

    ReplyDelete
    Replies
    1. Үзэж болох бүхнийг л үзэж байна даа.

      Delete
  4. Зумба сонирхдог бол Тусгаар тогтнолын ордонд байдаг Голден жимд 5 дахь өдөр бүр зумба парти болдог байсышд уг нь, гэхдээ би өөрөө орж үзээгүй л дээ :р

    ReplyDelete