Ингээл явжий ш дээ. Ямар их сонин сонин ажил байдаг юм бэ. Угааж арчиж ч дийлдэхгүй юм.
Хоёр залуугаар хана өрөмдүүлсэн чинь хачин юм хийчиж. Нөгөө нүхээр нь гарах ёстой утас нь гардаггүй.
Сайн муу хэл, ангийнхаа залууг өчигдөр дуудаж байж бас бөөн ажил болж нөгөө нүхээр нь кабелийн утас гаргуулж энэ тэр.
Одоо энэ утасаа далдалдаг гуурс ч гэнэ үү юу ч гэнэ үү бас хаддаг л гэнэ. Ёстой нээрээ яаж хадахын байгаан бүү мэд.
Одоо тэгээд хаддаг л байх даа хаддаг л байх. Алх хадас юу байдгын бариал дайрчихаас.
Өчигдөр бол тэгээд өрөм бариад хоёр давхар сандал тавьж байгаал үзэж тарлаа ш дээ. Бас нэг бахь махь барьцан явж байхынмаа.
Тэгсэнээс одооны энэ шинэ байрнуудыг хүмүүс нэг л их муу хэлэхийн. Масс ер нь жаахан муу байна уу? Балкон зайгүй, 00 зайгүй, гал тогоо гэж умайсан юм гээд л...
Тэр яахав тэр нөгөө лаг лаг азын дугаарууд чинь 2 өрөө мөрөө байр хүрдэг гэнэ үү? Хүн надад хэлээд би арай л ухаан алдаж унасангүй.
11тэй дугаараа нэг хүн байрнаас өгсийн байхоо. Энэ бол нээрээ арай сэрүүднээ бүр хөлдөөнөө.
Өчигдөр манай орцны эмээ миний хүү чинь ямар их ажил хийдэг юм бэ? Нөхрөөрөө хийлгээч дээ гэнэ. Гэнэт би юу билээ гэсэн чинь манай дүүг нөхөр болгоод явж өгхиймаа.
Өглөө цахилгаанчин дуудлаа. Бас ирлээ бөөн тог мог, разетка болоол явчиж байгаам чинь. Тэгсэн чинь бас л чи энэ ажилыг нөхрөөрөө хийлгээч гэнээ. Үгүй одоо тэс хөндлөн юм ярилтай биш дээ.
Муу хог чинь ажилдаа явцан. Ирэхээр нь чамайг бүр хэд дахин нугалуулж ажил хийлгэнээ л гэлээ ш дээ.
Тэгсэн чинь цахилгаанчин ах масс аваад худлаа биеээ нөөж байхгүй юу, ажил мажил гээд гэж авсан ва ха ха ха ха ха ах аха ха ха аха ха ха ха ха ха ха ха ах.
Хөөш чи ирж ажилаа хий тэгэх үү? Би хөгширлөө ккккккккккккккккккккккккккккк.
Энд тэнп үйлчилгээний газруудад хүн амьтан чинь намайг эгчээ эгчээ л гээд байхын. Манай үеэл дүү надад хэлэхдээ хүнийг хамаагүй эгчээ гэвэл хөгшин харагдаж байгаа юм байна гээд уурлана шүү гэж хэлсэн.
Бас намайг юу ч болоогүй байхад баярлалаа гээд байхын. Зүгээр л бай л даа гэсий ш дээ.
Эрийн ажилыг нь дийлчихээд байна. Гол нь эмийн ажилыг нь дийлдэггүй. Нөгөө гарны хөрс муутай хүн чинь бээлий хийгээд ч хөөрхий гар минь цусаар шүүрээд хөөрхий л байна.
Хөдөө ямар сайндаа би гараа нуугаад, хиртэй хувцасаа цүнхлээл байсан чинь ээж миний оймсыг цүнхнээс хулгайлж аваад угаацан байсы ш дээ нээх хөөрхөн.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
whaha . oims nuudag heseg buur eleg hoshoochihloo
ReplyDeleteХэ хэ хэ хэ хэ хэ
DeleteЯана даа хүүхэд ээ... гахын арьс муутай хүн хүүхэд гаргахаар яахымбэ? Хүссэн хүсээгүй хүүхэдтэй болохоор мөн ч их юм угааж арчнаа тэ?
ReplyDeleteБи гаргасан одоо чи бусды нь гээд суучий ш дээ. Яаж тэгж их юм угааж чадхав дээ. Гэр цэвэрлэх гэж уйлжий ш дээ.
DeleteХана өрөмдөх, цахилгааны утас, сантехник гэх мэт ажил нээрээ хэцүү шүү. Байрны дайтай үнэтэй дугаар бол нээрээ гай л байна. Манайх л гар утасны дугаараараа зиндархдаг болохоос биш ихэнх улс орны хүмүүс ажлын утсаараа л ажлаа амжуулдаг, энэ нэг сонин юмыг болиулахсан. За тэгээд энэ мэтээр сонин сайхан бичээд байгаарай. Харихдаа бие болоод сэтгэлийн бэлтгэл хийгээд очиход маш их хэрэгтэй. Тэр баярлалааг бол нээрээ монголд очихоороо ихдүүлээд байдгийн шүү хэхэ.
ReplyDeleteӨө энүүгээр дүүрэн эрийн ажил л байна.
DeleteСэтгэл зүйг бэлдэж ирээд хөрсөн дээр нь буугаад бас нэлэд үзэж тарах байха кккккккккккккккккк.
Нээрээ гэрийн ажил ч зайгүй ундардаг шүү. Эр хүний гар, сэтгэл тэр үед л үгүйлэгддэг байхдаа.
ReplyDeleteБид бас Монголдоо хариад гэр орноо сайхан тордож авна даа. Бүүр гэрээ саначихлаа
Хоёул бол гайгүй ш дээ. Ганц эмэгтэй хүн их амжуулж байхад ккккккккккк.
DeleteХурдан ир ир.