Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 30 April 2013

Их өөрчлөгдсөн байна гэнээ

3-15 жил уулзалдаагүй хүмүүс, найз нөхөд, ах дүү нартайгаа уулзаж явна. Намайг их өөрчлөгдсөн байна гэж байна шүү.

За гадаад төрх байдлаасаа ойлгомжтой. Турсан байгаа. Түүнийг хүн болгон хэлж байгаа. Тэр яахав дээ.

Уул шугамандаа Сөүлд 10 хоноод таргалаад ирсэн нь энэ шүү дээ.

За одоо хүнд хандах хандлага энэ тэрийг хүмүүс их өөрчлөгдсөн гээд байх шиг байна. Ялангуяа тэр нэг өөриймсөг зан алга болсон юм шиг байна.

Шар толгойтуудын дунд тийм нэг биеэ даасан байдал, үл өмчирхөж, өөриймсөг бус байдагыг их сайн өөртөө наалдуулж авсан бололтой.

Ялангуяа манай их сургуулийн ангийн дотно найз маань хэлж байна лээ. Чи их өөр болжээ гээд л. Өмнө нь би чинь ниг нуг гээл нууц юм хум найзтайгаа яриал алив миний муу найз майз гээл өмчирхөж давхидаг байсым уу даа.

Тэгээд түүнийгээ хүлээгээд байж тэгсэн би байхгүй нэг л нийтэч хүн. Намайг бүр цуг 00 явий гээд аймаар их гуйсий ш дээ. Би гайхаад, 00 цуг явдаг нь яаж байгаа юм бэ л гэж ярьна шүү даа ва ха ха ха ха ха ах ах аха ха ах ах аха ха.

Тэгсэн үеэл дүү нар маань бас хэлээд байхын. Та их өөр болчихжээ. Нэг л нэг ядарчихсан юм шиг, дуу шуу муутай гээд.

Урьд нь би гэдэг чинь хүн чинь галзуурсан чоно шиг л хүн явдаг байсан бололтой. Тэгсэн байхгүй нэг л ноомой хүн байна гэнэ.

Дээрээс нь энэ нэг юм мэдрэх гэдэгийг чинь их энгийн зүйлээс мэдэрчих гээд би гэдэг хүн их ажиглалт хийж байна.

Урьд нь ийм энгийн зүйлийг тоодоггүй байсан ч юм шиг. Нэг л сайхан юм хайж энгийн юмаа үгүйсгэж явсан юм уу даа гэж бас бодогдоно.

За ингээд явсаар явсаар гэр бүл дээрээ ирэхэд миний ээж энэ бүхнийг маш сайн тооцоолоод, энэ хүүхэд өөрчлөгдсөн байна, одоо ингэнэ тэгнэ гэдэгийг мэдчихээд сууж байсан нь намайг маш их гайхшруулж бас малчин хүний уужим сэтгэл ийм аугаа гэдэгийг бас дахин ойлгууллаа.

2 comments:

  1. Аргагүй шүү дээ, олон жил хүний нутагт амьдрах гэж , дасах гэж, дунд нь орох гэж өөрөө мэдэлгүй өөрчлөгдөж л таараа. Санаа зоволтгүй дээ удахгүй орчиндоо тохируулаад бас өөрчлөгдөөд л ирэх байх.

    ReplyDelete
    Replies
    1. Удахгүй хар хур гээл гүйх байх даа.

      Delete