Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 5 May 2013

Сэрүүн хасын нууц жүжиг үзсэн нь...

Билет

За үзмээр жүжиг байна шүү. Хүмүүсээ зав гаргаад үзээрэй. Үнэ нь 10 000₮.

Би чинь яахав дээ 18:30 гэхэд очсон байх ёстой гээд л найз охиноо чирээд очсон чинь хүмүүс ирээгүй, бүр оруулж ч эхлээгүй байвал яахав.

Арай гэж 18:50 гэж орж эхэлж байна. Хүмүүс нь ирдэггүй ээ. Би бүр хойноосоо 2 дахь тэгсэн мөртлөө голын суудалд байсан.

Нээх сонсогдохгүй юм болов уу гэж санаа зовж байсан чинь харин ч үгүй юм байна. Тэр дээд давхарт нь л юу юм гэхээс, жижиг болохоор тэр үү, сайхан сонсогдож байна лээ.

За тэгээд 19 цаг гэж хүмүүс орж эхлээл, ээ бурхан минь идэж өгч байна. Хоол моол, мантуу, хиам, ундаа чихэр, үгүй ээ идэхгүй юм алга.

Нөгөө сайхан юм үзэх гэж байгаа газарыг чинь хоолны гуанз болгоод хаяж байгаам чинь.

За тэгсэн хүмүүс ч дүүрлээ. 19:20 цагт хүмүүс алга ташаад тэгээд нөгөө жүжгээ эхлүүллээ дээ.

Жүжиг бол гоё байна лээ. Сувдаа гуай, Дэлгэржаргал гуай энэ тэр үнэхээр мундаг байсан. Бүр тайзан дээр гарах болгонд нь нэг сайхан санагдаад байгаа юм чинь.

Эмгэнэлт жүжиг гэхээр нь бөөн л хэцүү юм байна байх гэсэн чинь харин гайгүй. Гэхдээ найз хүүхэн бид 2 нэг хэсэг дээр жаахан мэлмэрсэн.

Миний зүүн гар талд эхнэртэйгээ сууж байсан ах бүр аймаар мэлмэрээд уйлаад байсан. Сүүлийн нэг цаг бараг мэлмэрээд бүр мэгшсээр байгаад л гарч ирсэн.

За тэгээд дуусах болсон чинь хүмүүс чинь жүжигчид ёслоогүй байхад нээх муухай гараад явчихын.

Тийм гоё юм үзчихээд хамгийн гоё хэсэг дээр нь уран бүтээлчидэд урам өгдөг хэсэг дээрээ бөгсөө харуулаад гараад явах нь үнэхээр муухай санагдсан.

За тэгээд тоглолтыг чинь бид нар чинь 4 зүг 8 зовхистоо харуул хамгаалалттай үзлээ шүү дээ.

Нээрээ гавьяат Бооёо эхнэртэйгээ үзэж байна лээ. Тэр СТӨ-ний суудал дундуураа нэг зайтай юм байна ш дээ. Тэнд нь сууж байсан. Яагаад урд суугаагүй юм бол доо гэж бодсон чинь тоглолтын дунд яагаад гэдэгийг нь мэдсэн.

Сандалны хоорондох зай нь аймаар жижиг. Хөл мөл чинь тулаад, урт хүн бол их л хэцүү байх бололтой.

За тэгээд гоё жүжиг байна лээ. Одоо харин номыг нь олж унших юмсан гэсэн бодол бас байна.

6 comments:

  1. Манайхан харин юм үзэхээр аймаар бүдүүлэг шдээ. Бүр өмнөөс нь ичиж үхмээр. Cinema-д кино үзэнгээ попкорн идэж кола уудаг уламжлалыг яг тэр чигээр нь театрт чирээд ирчихсэн үнэн тэнэг. Яг кино үзчихээд гараад явж байгаа юм шиг жүжигчид буцаж гарч ирж ёслодог хэсэгт хэнэг ч үгүй чихэлдээд л үүд рүү дайраад ёстой бүдүүлэг. Хөөрхий жүжигчид нь хүмүүс гарч явж байгаа хоосон суудал руу харж ёслох ямар байдаг бол доо гээд өрөвдөөд байдаг юм. Театрт юм идэх, идэх юм авч орох, идэх юм зарахыг хориглох хэрэгтэй. Ямар кино юмуу энэ чинь.

    ReplyDelete
    Replies
    1. Аа ёстой аймаар байна лээ. Бууз мууз идээд байсан кккккккккк.

      Сувдаа гуай байж байхад гараал явж байгаам даа нээх муухай. Ичмээр гэдэг нь.

      Бүх юм нь нэг мөнгөний төлөө явчих юмаа нээх хэцүү.

      Delete
  2. хэхэ яг гоё хэллээ хахаха..
    би харин яагаад уйлаад байгааг нь ойлгохгүй л байгаамдаа
    би бас энэ жүжгийг үзсэн ..
    бичихээс л залхуу хүрээд байгаа болохоос

    ReplyDelete
    Replies
    1. Тэр ээж охин 2 нь салаад явбал хүнд байх байсан. Гэтэл ума хум болчихсон.

      Delete
  3. би бас үзсийшд хэхэ. одоо театрууд үүдэндээ хоол унд зарахаа болиод, дресс код мод зарлаад, үзэгчидээ жаахан соёлжуулах тал дээр анхаармаар юмаа гэж боддог л юм. гэснээс энэ жүжгийг үзээд тэр Сүеэкод бүр уур хүрээд, нөхрийг нь өрөвдөөд тэр оройжин уурласан хаха. дунд нь бас зөндөө уйлсаа уйлсан.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тийн. Үүнийг нь одо Соёл Урлаг Аялал Жуулчлалын сайд хийх үү хэн хийх вэ? Жаахан хөнгөхөн юм зарвал тээн.

      Бууз ч сэрүүдээл байх шиг байна лээ кккккк.

      Тэр хүүхнийх нь их хэцүү байгааг л би аягүй сайн мэдэрсэн. Буруу өгч чадаагүй ээ.

      Delete